МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын тухай яриа гарах тэр үед манай улсын томоохон банкны нэг “Анод”-ын тухай таагүй мэдээлэл чих дэлсч эхэлсэн. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз, Н.Даваа нарыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нд Ганцхудагт саатуулсан. Саатуулсан шалтгаан нь хадгаламж эзэмшигчдийн их хэмжээний мөнгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан хууль бусаар гарган банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн гэж хуулийн тайлбарлаж байсан. Энэ хэргийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд “Хилс хэрэгт гүтгэж байна” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан Д.Энхтөр өлсгөлөн зарласан ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж I эмнэлэгт хэвтүүлсэн.ТУЗ-ийн дарга Н.Даваа өлсгөлөн зарлах гэсэн боловч зүрхний үйл ажиллагаа нь хэвийн бус учир эмч нар зөвшөөрөөгүй юм. Эрүүл мэнд нь муудсан учир III эмнэлэгт хэвтүүлж байгаад өөр эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэнэ хэмээгээд Ганцхудаг руу авчирсанд гэр бүлийнх нь эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Хагас жил орчим батлан даалтад гаргахаар хөөцөлдөн аргаа барж байсан өмгөөлөгч, тэдний ар гэрийнхний хүсэлт биеллээ.

Батлан даалтад гаргах тухай магадлал гараад байсан ч эцсийн шийдвэр нь өчигдөр 16.50 цагт гарлаа. Манай сурвалжлах хэсэг 17.30 цагт Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд очсон боловч 19.00 цагт Д.Энхтөр, Н.Даваа нарыг Ганцхудагаас гаргалаа. Тэднийг шууд гэр рүү нь явуулсангүй. Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Батбаатар өрөөндөө дуудаж уулзаад гаргасан юм. Д.Энхтөр их турсан нь анзаарагдаж байсан. Тэд батлан даалтад гарсандаа баярлаж байгаагаа хэллээ. Харин Э.Гүр-Аранзыг Төв аймагт саатуулж байсан юм. Түүнийг цагдан хорих төвөөс авчрахаар мөрдөн байцаагч нь 20 цагт Төв аймгийг зорилоо. Батлан даалтад гарсан захирлууд юуны өмнө биеэ эмчлүүлэх гэнэ.

Х.Оюунсүрэн

2 Response to "“Анод”-ын захирлуудыг батлан даалтад гаргалаа"

  1. Puujee Said,

    Za ashgui dee. Odoo shuuh deer buruugui gedgee notloh heregtei. Hergiin zahialagch M.Enkhbold Elbegdorjoos uhtlee aichihsan baina lee.

     

  2. saruul Said,

    za garaad irsen tsagt uchirtai shuu, zahiralyydaa,odoo l uchir nachir ni oldoh baih daa

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ