
УМБГ-ын Эдийн засагтай тэмцэх хэлтэс “Анод” банкны удирдлагууд болох Д.Энхтөр, Г.Даваа, Э.Гүр-Аранз нарт эрүү үүсгэн Эрүүгийн хуулийн гуравн зйүл ангиар ял төлөвлөөд байгаа билээ. Тэднийг шалгаж байх хугацаанд тус тасаг “Анод” банкны 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийн 800 –гаас нь мэдүүлэг авсан байна. Харамсалтай нь хувьцаа эзэмшигчид “УМБГ-ынхныг хүчээр мэдүүлэг өгөхийг шаардсан, дуудсан цагт ирээгүй тохиолдолд албадан авчрахыг сануулж байсан нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчсөн” гэж үзэн Иргэний хэргийн шүүхэд ханджээ. Мөн тэд хувьцааг нь хүчингүй болгохыг завдаж буй Монгол банкны удирдлагуудыг АТГ-т шалгуулна гэлээ.
Ч.Чулуун
Resource: News.mn
0 Response to "”Анод”-ын хувьцаа эзэмшигчид Иргэний хэргийн шүүхэд ханджээ"
Post a Comment