МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Монголбанкнаас “Анод”-д томилогдсон Бvрэн эрхт тєлєєлєгч С.Насанжаргалын авсан 30 сая тєгрєгийг цалинг тєлvvлэхийг шаардав-

“Анод” банкны ажилчид Монгол банкны ерєнхийлєгч Л.Пvрэвдоржид захидал хvргvvллээ. Тэд энэ захидалдаа банкны vйл ажиллагаа доголдож, удирдлагуудад нь эрvvгийн хэрэг vvсгэсэнтэй холбогдуулан Монголбанкнаас томилсон бvрэн эрхт тєлєєлєгч С.Насанжаргалын єнгєрсєн хугацаанд хийсэн ажлыг тайлагнасан байв. Ингэхдээ тvvнийг банкны vйл ажиллагааг тогтворжуулна зэргээр олон зvйл амласан ч хэлсэндээ хvрсэнгvй, хийсэн ажил нь vр дvнгvй байна гэж шvvмжилжээ. Монгол банкны Бvрэн эрхт тєлєєлєгч С.Насанжаргал хагас жилийн хугацаанд “Анод” банкны зардлыг багасгахаар цєєнгvй ажил хийсэн байгаа. Гэхдээ энэ нь олон сєрєг vр дагавар дагуулсан тухай ажилчид дээрх захидалдаа дурдсан байв. Тухайлбал, банкны 12 газрын зургааг нь, мєн есєн тооцооны тєв, дєрвєн тооцооны кассыг татан буулгажээ.
Ингэснээр банкны бусад vйлчилгээг хаасан. Єєрєєр хэлбэл, эргээд сэргээх боломжгvй болгож, олон нийтэд банкны vйл ажиллагааг хумигдсан мэтээр ойлгуулж, хадгаламжийн гарах урсгалыг нэмэгдvvлсэн гэнэ.

Д.Энхтєр, Н.Даваа нарыг vргэлжлvvлэн хорих шийдвэр гаргажээ

“Анод” банкны гvйцэтгэх захирал Д.Энхтєр, ТУЗ-ийн гишvvн Н.Даваа нарыг эмнэлгээс гаргаж, vргэлжлvvлэн хорих шийдвэр гаргажээ. Тэд Ганц худагийн урьдчилан хорих тєвд хоригдож байхдаа єлсгєлєн зарласны улмаас бие нь муудаж, Улсын клиникийн нэгдсэн нэг, гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байсан юм. Гэвч тэднийг эмчлvvлэх хугацаа нь дууссан хэмээн єчигдєр хэргийг шалгаж буй ажлын хэсэг болон холбогдох хvмvvс Баянзvрх дvvргийн шvvх дээр хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан аж.
Єнєєдєр Д.Энхтєр, Н.Даваа нарыг Ганц худагийн урьдчилан хорих тєв рvv “ачих” бололтой. “Анод”-ын удирдлагуудад холбогдох хэргийг шалгаж байгаа УМБГ дахь ажлын хэсгийн ахлагч П.Батбаатар тэднийг vргэл-жvvлэн хорих шалтгаанаа “Тэднийг гадуур гаргах юм бол мєрдєн байцаалтын ажилд саад учруулж болзошгvй” гэж тайлбарласан гэнэ. Дээрх шийдвэрийг Д.Энхтєр, Н.Даваа нарын ар гэрийнхэн зєвшєєрєхгvй байгаа аж. Учир нь, тэднийг эмнэлэгт эмчлvvлсэн ч бие нь дээрдээгvй. Банкны гvйцэтгэх захирал Д.Энхтєрийн хувьд дотоод эрхтний гажуудалтай болсон. Тодорхой хэлбэл, дотоод шvvрэл, булчирхай нь ажиллагаагvй болж, хоол унд идэж чадахгvй байгаа аж. Эмч нар нь тvvнийг удахгvй хагалгаанд оруулах шаардлагатай гэж vзэж байгаа. ИХН-ын дарга, “Анод” банкны ТУЗ-ийн гишvvн Н.Даваагийн хувьд бие нь дээрдэхгvй, цаашид бєєрний эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тухай эх сурвалж мэдээлэв.
Мєн хорих ангиас эрvvл мэндийн улмаас эмнэлэгт шилжvvлсэн сэжигтнийг батлан даалтад гаргадаг. Гэтэл тэднийг батлан даалтад гаргаагvй гэж ойр дотныхон нь ярьсан юм. Хэргийг шалгах ажлын хэсгийнхэн эмчийн дvгнэлтийг харгалзан vзэх байтал, vvнийг авч хэлэлцээгvй аж.
Харин банкны ТУЗ-ийн дарга Э.Гvр-Аранз Тєв аймаг дахь урьдчилан хорих тєвд хоригдож байгаа юм.

Эх сурвалж: Ардчилал сонин

0 Response to "“Анод”-ын ажилчид Л.Пvрэвдоржид Бvрэн эрхт тєлєєлєгчийг “ховлов”"

Post a Comment



Дүрстэй Мэдээ