МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Он солигдох зааг дээр “Анод”-ын гэх хэрэг дэгдэж, захирал, эздийг нь хорин саатуулахын сацуу “Анод”-ынхан маш муу хүмүүс болох тухай, идсэн завшсаныг нь гайхан шагшрах зохион байгуулалттай мэдээлэл, сурталчилгааны ажил өрнөсөн билээ.Нэг хэсэг намжиж, сонгууль энэ тэр гэж бужигнасны дараа энэхүү “аймшгийн кино” дахин амилж, цагдаа прокурор, Монгол банкныхан өдөр алгасалгүй ярилцлага өгч, асар том хэрэг илрүүлснээ шагшин магтаж эхэллээ. Үнэндээ сүүлийн арав гаруй жил аливаа “шударга тэмцэл” гээчийн ард улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхол нуугдаж байдгийг хэдүйн амьдрал нотолсон. Тэгвэл “Анод”-ын хэрэг гэгч хөшигний ард юу нуугдаж байна вэ? Өнөөг хүртэл нэг ч харилцагч, нэг ч хадгаламж эзэмшигч мөнгөө нэхэж, суулт, өлсгөлөн зарлаагүй байхад цагдаагийн байгууллага эл асуудлыг олон нийтэд дэвэргэн хүргээд байгаагийн цаад учир юу вэ?
Чухамдаа бол “Анод”-ын хэрэг гэгчийн цаана “Монголд үйлдвэрлэсэн” олигархуудын дайн, хувийн өмчийг үнэгүйдүүлж дээрэмдэх , цаашилбал санхүүгийн зах зээлд ноёрхохыг хүсч буй олигополи бүлэглэлүүдийн сонирхол байгаа нь хэнд ч тодорхой юм. Монгол хүн нэгнийгээ үздэггүй тамын тогооны үлгэр уг санаархлыг хэрэгжүүлэх бэлээхэн хөрс нь болжээ. Учир нь “Анод “ нь зөвхөн Монголчуудын хөрөнгөөр боссон, гадаадын сохор цент ч нэмэрлээгүй цорын ганц арилжааны банк учраас ноён Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранзан нарт атаархагчид дэндүү олон, тэднийг дээрэлхэн, дарамтлахад ч дөхүү аж. Жишээлбэл: “Хаан” банк хямралд нэрвэгдлээ гэхэд манай хууль хяналтын байгууллага, Монгол банкныхан ноён Питер Морроуг шууд шоронд хорьж зүрхлэх үү? Эсвэл ноён Громовыг баривчлах уу? Хариултыг нь та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Нөгөө талаар “чоно борооноор” гэгчээр зарим нэг этгээдүүдэд “Анод” банкны томоохон зээлдэгч нарт “луу унжиж”, олон сая долларын зээлээ үнэгүйдүүлэх таатай боломж үүсээд байгаа юм биш үү? Ер нь банк дампуурах нь хэнд ашигтай байдаг вэ? Ердөө л томоохон зээлдэгчдэд .Эдүгээ арван жилийн өмнө “Ард” банк, “ХОТШ”, Сэргээн босголтын банкийг дампууруулахгүй гэж хувийн “Голомт” банкинд нийлүүлэх гэж байсан түүх хуучраагүй. Найр наадмын улирал эхэлж байгаагаар далимдуулан энэхүү дээрмийн операцийн хөрсийг бэлдэж байж ч тун болзошгүй байна. Мөн “Анод”-ын гурван захирлыг барьж хорих шаардлага байсан уу үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй асуудал. Чингэснээр Монголын бизнесийн ертөнцийг дэндүү сайн мэддэг, олигархуудын хэлхээ холбоо, алсын сонирхлыг гадарлаж байсан банкируудын амыг үдэж, зоригийг нь мохоож, үндэсний бизнесменүүдийг нэг ёсны “журамлах” үйл ажиллагаа явагдаж болзошгүй юм. Юутай ч “Анод”-ын хувь заяаг олигархиуд өөрсдөдөө ашигтайгаар шийдчихэж буй бололтой.
Л.Насанжаргал
Мэдээллийн эх сурвалж: Sonin.mn

0 Response to "“Анод” банкыг дээрэмдэх ажиллагаа төгсгөлийн шатандаа оржээ"

Post a Comment



Дүрстэй Мэдээ