-Д.Энхтөр захирал эмчлүүлэхээс татгалзсан гэж үнэн үү?
-Үгүй ээ. Цөсний хана нь зузаан байгаа учраас яаралтай хагалгаа хиймээр байна гэхэд “Жаахан байзнаж болох уу” гэсэн учраас бид хагалгаа хийхээ хойшлуулсан. Уг нь энгийн хүн байсан бол явцын дунд харж байгаад хагалгаа хийх шаардлага гарвал шууд оруулъя гэж хэлмээр байгаа ч тийм биш болохоор хэцүү байна.
-Өөрөө тэгж хэлсэн учраас шууд хорьсон юм уу?
-Түүнийг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан буцаагаад аваад явсан.
- Хоол унд нь шингэхгүй хэцүү байгаа гэж байсан. Одоо гайгүй болсон уу?
-Үгүй ээ. Бараг л хэвэндээ байгаа даа. Хоол ундны шингэц муу байгаа хэмээн ярилаа.
Харин “Анод”-ын захирал Д.Энхтөрийн өмгөөлөгч н.Оюунбилигээс түүнийг эргүүлэн эмнэлэгт хэвтүүлэх талаар арга ямар арга хэмжээ авч байгааг асуусан юм.
-Д.Энхтөр захирлыг хагалгаа хийлгэхээ хүлээзнэе гэж хэлснээс болоод түүнийг буцаагаад хорьсон гэсэн. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо энэ асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа.
-Ямар асуудал шийдэгдэх талаар тодорхой хэлэх боломж бий юу?
-Бололгүй яахав. Д.Энхтөр захирлыг батлан даалтад гаргах талаар ярилцаад бараг шийдчихлээ гэж ойлгож болно.
-Мөрдөн байцаалтын үед оргон зайлах магадлалтай учраас батлан даалтад гаргахгүй гэж байсан шүү дээ. Тийм болохоор та бүхэнд ямар нэгэн болзол тавьж байгаа юу?
-Одоохондоо тийм зүйл яригдаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.
-Яг хэдэн цагийн үед батлан даалтад гарах бол?
-Түүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өнөөдөртөө багтаад гарна” гэлээ.
Д.Энхтөр захиралтай хамт өлсгөлөн зарлаад байсан тус банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа батлан даалтад гарч байгаа эсэхийг түүний өмчгөөлөгчөөс лавласан юм.
-Д.Энхтөр захирал батлан даалтад гарч байна. Н.Даваа батлан даалтад гарч байгаа юу?
-Одоо ярилцаж байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ гарчих байх гэж найдаж байна хэмээн хариуллаа.
Улаанбаатар Таймс
0 Response to "“Анод”-ынхан батлан даалтад гарлаа"
Post a Comment