
“Анод” банкны ажилчдын түр хорооноос удирдлагуудаа батлан даалтанд гаргах хvсэлтэй байгаа тухайгаа єнєєдєр нийтэд мэдээллээ. Монгол банкнаас тус банкинд томилогдсон бvрэн эрхт тєлєєлєгч С.Насанжаргал их хэмжээний мєнгє завшиж гал дээр тос нэмсэн гэж “Анод” банкны ажилчдын түр хорооноос сэтгvvлчидтэй уулзахдаа цохон тэмдэглэлээ. Банкны тулгын чулууг тавилцсан "Анод"-ын гvйцэтгэх захирал Д.Энхтєр, ТУЗ-ийн гишvvн Н.Даваа, Э.Гvр-Аранз нар Ганц худагийн урьдчилан хорих тєвд саатуулагдаад удаж байна. Ажилчдын тvр хороо энэ хугацаанд зvгээр суугаагvй гэдгээ илэрхийлж удирдлагуудаа батлан даахад хэрэг болохуйц 400 гаруй ажилчдын гарын vсэг цуглуулжээ. Эрх чєлєєгєє боймлуулахад хvрээд байгаа удирдлагуудаа суллахын тулд шаардлагтай бvхий л арга хэмжээг гэр бvлийнхэнтэй хамт авах болсон тухайгаа тэд ярьж байна. Тvр хорооны ажилчид vндсэн хоёр шаардлага тавьж байна. Yvнд:
- Тєв банкны тєлєєлєгч нийт харилцагч, ажилчдын тєлєє хэвийн vйл ажиллагаа явуулах нєхцєл бvрдvvлэхийн тєлєє юу хийсэн
- Аудитын хариуг олон нийтэд ил тод мэдээллэх шаардлага тавьж байна. Ажилчдын тvр хорооноос єнєєдєр зєвхєн Анод банкнаас гадна бусад арилжааны банкууд ч гэсэн хvнд байдалд ороод байгаа тухай сэтгvvлчдэд ярьж байлаа.
Т. Оргил
Ж.Мишиг
Olloo.mn
0 Response to "“Анод” -ын ажилчид гарын vсэг цуглуулжээ"
Post a Comment