МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Анод банкыг үүсгэн байгуулагчидыг 2008 оны 12сарын 10-ны өдрөөс Монгол банкны гомдолын дагуу Ганц худагт хорьж шалгаж байгаа хэмээн Мөрдөн байцаах газраас мэдэгдэж байгаа билээ. Гэтэл Монгол банкны гомдол гэгч бичгийг 2008 оны 12 сарын 13-ны өдөр буюу Ганц худагт барьж хорьсноос 3 өдрийн дараа Монгол банкнаас Мөрдөн байцаах газрынхан нөхөж хийлгэж авсан юм. Үүнтэй холбогдуулан Анод банкыг үүсгэн байгуулагч нарын нэг Д.Энхтөр Улсын ерөнхий прокорурт доорхи гомдолийг гаргасан байна. Мөн прокорурын газраас шүүхийн байгууллагааас эдгээр хүмүүсийн гэм буруутай нь нотлогдоогүй байхад нэр хүндэд нь халдсаныг эсэргүүцсэн байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР

М. АЛТАНХУЯГ ТАНАА

2009 оны 6 сарын 03 Гомдол гаргах нь:

Миний бие Дашдорж овогтой Энхтөр нь 1999-2005 хүртэл Анод банкны гүйцэтгэх захиралаар, 2005 оноос 2008 оны 4 сар хүртэл ТУЗ-н даргаар, 2008 оны 4 сараас 2008 оны 11 сарын 20 хүртэл ТУЗ-н гишүүнээр, 2008 оны 11 сарын 20 нд ТУЗ-н шийдвэрээр банкны Гүйцэтгэх захирлаар 20 гаруй хоногийн хугацаанд ажиллаж байгаад 2008 оны 12 сарын 10-ны өдөр хэн нэгэн хуулийн этгээд гомдол гаргасан мэдэгдэл ирээгүй байхад миний болон бидний нөхдийг хүний эрх болон цагдан хорих хууль тогтоомжыг ноцтой зөрчиж хүний эрхийн өдөр цагдан хорьсон билээ. Гэтэл 3 хоногийн дараа буюу 2008 оны 12 дүгээр сар 13-ны өдөр нөхөж хийсэн Монгол банкны хүсэлтийн дагуу УМБГ-ын ЭЗГХТ 5-р хэлтэст ЭХТА-ийн 156.3, 148.4, 150-р зүйлчлэлээр заавал цагдан хорьж шалгах хэрэгтэй гэсэн үндэслэлээр хорьсоноос хойш 6 сар гаруй өнгөрч байна.

Энэхүү хугацаа өнгөрөхөд мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулалгүй, удаан хугаацаанд үндэслэлгүйгээр хэлмэгдэн хоригдож байгаагаа эсэргүүцэн өлсгөлөн зарлан батлан даалтанд гаргах хүсэлтээ удаа дараа өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн билээ.

Гэтэл дээрхи гэмт хэрэгт Монгол банкны хүсэлтээр мөрдөн байцаалтын үйл ажиллгааа дуусаагүй, гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад мөрдөн байцаах болон улсын ерөнхий прокурорын байгууллага нь “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 8-12, 28, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 6, 17, 26 болон Монгол улсын “Үндсэн хууль”, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, миний гэр бүлийнхэн болон миний бие сэтгэл санаа, нэр төрийг гутаан доромжилон, банкны дүрмийн дагуу бусдад олгосон зээлийг хувьдаа завьшин шамшигдуулсан гэм буруутан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлсэнд гүнээ харамсаж, гомдолтой байна.

Иймд улсын мөрдөн байцаах газарт болон улсын ерөнхий прокурорын байгууллагын хариуцлагагүй, хэт дур зоргоороо хууль зөрчсөн ЭБШХ-р олгогдоогүй эрхийг эдлэдэг ажилтануудад холбогдох журмын дагуу арга хэмжээ авч миний гомдолыг барагдуулахыг шаардан даруй хариу мэдэгдэхийг хүсье.

Гомдол гаргасан Д.Энхтөр


0 Response to "Д.Энхтөр Ерөнхий прокорур М.Алтанхуягт гомдол гаргажээ."

Post a Comment



Дүрстэй Мэдээ