“Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нарыг өчигдөр 19.00 цагийн үед батлан даалтад гаргалаа. Энэ хугацаанд тэдний биеийн байдал муудаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноор, тодорхой хугацаагаар эмнэлэгт харгалзагчтай хэвтэн эмчлүүлж байсан юм. Банкны удирдлагуудыг батлан даалтад гаргасан талаар тэдний өмгөөлөгч Б.Оюунбилэгээс тодруулаа.
-Та бүхэнд баяр хүргэе. Захирлуудын биеийн байдал ямар байна вэ?
-Баярлалаа. Ер нь сайнгүй л байна.
-Батлан даалтад гаргах болсныг хэзээ мэдсэн бэ?
-Өнөөдөр мэдлээ. Яг одоо (19.00) Ганц худаг дахь урьдчилан хорих төвийн гадна хүмүүсээ гарч ирэхийг хүлээгээд байж байна.
-Ямар үндэслэлээр батлан даалтад гаргах болов?
-Гурван үйлчлүүлэгчийн маань биеийн байдал муу байгаа. Тиймээс гадуур байлгаж, мөрдөн байцаалтаа үргэлжлүүлэх болсон.
Нийгмийн толь
0 Response to "“Анод”-ын захирлуудыг батлан даалтад гаргалаа"
Post a Comment