МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Анод” банкны захирлуудыг хууль бус хувьцаа гаргасан, найдваргүй их хэмжээний зээл олгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татаад багагүй хугацаа өнгөрлөө. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Н.Даваа нарын эрүүл мэнд эрс муудсан учир нэг сар орчим хугацаанд I, III эмнэлэгт эмчилгээ хийж байна. Өнгөрөгч баасан гариг буюу энэ сарын 12-нд III эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байсан Н.Даваад “Зүрхний нарийн шинжилгээ хийнэ, өөр эмнэлэгт шилжүүлэн эмчилнэ. 9.30 цагт бэлэн байгаарай” гэж хэлээд байцаагч нь Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд авчирсан гэнэ. Түүний эхнэр Б.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Та сая Ганцхудаг яваад ирсэн гэсэн . Нөхөртэйгөө уулзаж чадав уу?
- Бидэнтэй уулзуулахгүй шүү дээ. Эргэлтийн өдөр нь л уулзах байх. Харин өмгөөлөгч маань ирж уулзсан байх. Бид эмнэлгийн бичиг, өмнө нь хийсэн шинжилгээний хариугаа мөрдөн байцаах газрынханд үзүүлэхийг хичээж байна.
-Эмчилгээ, нарийн шинжилгээ хийлгэнэ гэж хэлсэн гэсэн. Тэгээд яагаад хорих болсон юм бол?
-Түүнийг ёстой хэлж мэдэхгүй юм даа. Уг нь өнгөрөгч баасан гаригт нарийн шинжилгээ хийх шаардлагатай хэмээн эмнэлгийн эмч нар нь хэлсэн болохоор байцаагчид хэлсэн. Гэтэл “Нарийн шинжилгээ хийлгэнэ. Даваа гаригт өглөө 9.30 цагт бэлэн бай л гэсэн. Гэтэл шууд аваад Ганцхудаг руу явсан.
-Таны нөхрийг зүрх нь их тааруу гэж байсан. Ганцхудагийн орчин зүрх муутай хүнд тийм ч таатай бус. Эмч нар нь энэ тухай юу гэж байна вэ?
-Манай нөхрийн онош нь зүрхний нарийн судасны нарийсалтай гэж гарсан. Мөн бөглөрөл үүснэ гэж эмч нар хэлж байгаа. Тийм учраас идэж уухаас авахуулаад орчин бас их нөлөөтэй. Халуун чийгтэй газар байх нь эрүүл мэндэд нь шууд сөргөөр нөлөөлнө гэсэн. Гэтэл ийм шийдвэр гаргачих юм. Миний хань эрүүл мэнд, амьд явах эрхтэй байгаа гэж би боддог. Гэтэл ямар хэрэг үйлдсэн нь ч тодорхой бус, шүүхээр шийдэгдээгүй байхад эрүүл мэндээр нь ингэж хохироож байгаад маш их харамсч байна. Одоо болсон гэсэн хариу хэлж байна, тэр хүмүүс.
-Юу болсон гэж. Ер нь эмнэлгээс гаргах шийдвэрийг хэн гаргасан юм бол?
-Эмчлүүлж болсон гэж хэлж байгаа юм. Эмч биш байцаагч мэддэг бололтой. Эмнэлгээс гарган Ганцхудагт хорих шийдвэрийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга н.Батбаатар гаргасан.
-Та хууль хяналтын байгууллагад хэдэн удаа батлан даалтад гаргах тухай өргөдөл гаргаад байгаа вэ. Батлан даалтад гаргахгүй гэсэн үндэслэлээ юу гэж тайлбарладаг вэ?
-Тоогоо алдсаан. Бид бараг толгойтой бүхэнд эрүүл мэндийн байдлыг нь хэлээд гаргаж өгөөч гэсэн хүсэлтээ гаргадаг. Гэтэл ямар нэгэн нааштай зүйл одоо хэр нь сонсоогүй л байна. Хэлдэг хариулт нь яг ижил. Оргон зайлж болзошгүй, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулна л гэсэн хариулт хэлсээр хагас жил боллоо. Бид батлан даагчаа хүртэл танилцуулж хүсэлтээ гаргаад л яваад байна.
-Эмчилж байсан эмч нар нь үргэлжлүүлж эмчлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юу?
-Эмч хүн өвчтөнийхөө биеийн байдлыг үнэн зөвөөр хэлж байгаа. Манай нөхрийг эмчилж байсан эмч нар гарцаагүй шаардлагатай гэж хэлдэг. Хүнийг ямар нэгэн асуудалд шалгах шаардлагатай байж болохыг бид үгүйсгээгүй. Гагцхүү энэ бүгдийн эцэст хань минь амь нас эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцах юм бэ. Хүнд эрүүл мэнд л хамгийн чухал байдаг шүү дээ.
-Д.Энхтөрийн эхнэр болон та олон хүнд захидал бичиж хүний эрхийг хамгаалах талаар тусламж хүссэн. Ямар нэгэн нааштай хариу ирж байна уу?
-Бид УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл маргааш /өнөөдөр/ биднийг хүлээн авч уулзана гэсэн. Бид байгаа байдлаа, өөрсдийн бодож санаж байгаа зүйлээ хэлэх болно. Өөр ямар нэгэн байгууллагаас хариу ирээгүй л байна.
-Та бүхний эд хөрөнгийг битүүмжилсэн үү. Д.Энхтөрийн эхнэр аавындаа амьдарч байгаа гэсэн?
-Нэг гэр бүлийн хүмүүс гэдэг нэг л нэр дээр эд зүйл нь байдаг. Ямар ийм зүйл болно гээд эд зүйлээ өөр өөр нэр дээр байлгаж байсан биш. Бүгдийг нь битүүмжилсэн.
-Танай нөхөр энэ банкыг үүсгэн байгуулсан хүний нэг. “Анод” банктай холбоотой гадуур болж байгаа үйл явцыг сонсч мэдэж байгаа байх. Өөрөө юу гэдэг вэ. Хэрвээ энэ хүмүүст итгэл үзүүлж ажиллуулсан бол банкаа дампууруулахгүй байж чадах байсан болов уу?
-Одоо саатуулагдаад байгаа Н.Даваа. Л.Гүр-Аранз манай нөхөр ченж хийхээс эхлээд цэвэр өөрсдийн хүч хөдөлмөрөөр энэ банкыг байгуулсан юм шүү. Манай нөхөр хэдий саатуулагдаж байгаа ч мэдээлэл авдаг. Даана ч яав даа л гэж халагладаг. Бүтээн босгосон зүйлийг нь хайр найргүй үгүй хийж байгаад их харамсдаг. Маш олон төлөвлөгөө байсан юм билээ. Хийе гэж бодож санаж байгаа олон зүйлээ гүйцэлдүүлэхийг хүсч байгаа нь мэдэгддэг. Зөвхөн миний нөхөр ч биш саатуулагдсан энэ хүмүүс эрх чөлөөтэй байсан бол банкаа дампууруулахгүй маш их зүйл хийх байсан. Зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд гадаад харилцаагаа тогтоож чадсан байгууллага байсан юм. Манай банкнуудын дийлэнх нь гадны хөрөнгө оруулалттай. Гэтэл “Анод” бол цэвэр монгол иргэдийн үүсгэн байгуулсан, олон зуун хүнийг ажиллуулж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэг банк байсан юм.
Х.Оюунсүрэн

0 Response to "Н.Давааг өөр эмнэлэгт үзүүлнэ хэмээн хуурч Ганц Худагт хорилоо"

Post a Comment



Дүрстэй Мэдээ