Анод банкны ажилтнууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор http://anodbankfounders.blogspot.com сайтыг нээн ажиллуулж байгаа юм. Тус сайтад Анод банктай холбоотой мэдээллүүдийг нийтэлдэг аж. Гэтэл Монголбанкны БЭТ-үүд тус сайтыг хаахыг шаардсан байна. Энэ талаар тус банкны нэгэн ажилтан: БЭТ-үүд бидний сайтыг хаахыг шаардсан. Бүүр ингэхийн тулд манай байгууллагын интернэтийг тасалж банкны хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг тасалдуулсан. Гэхдээ интернэт орчинд ажиллаж байгаа сайтыг ийм аргаар хаах боломжгүй. Монгол улсад хэн ч гэсэн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Анод банкинд ажиллаж байгаа БЭТ-үүд зөвхөн ажилтнуудыг ажлаас нь халах, зээл чанаргүйтүүлэх л ажил хийж байна. Үүнийхээ оронд ажилтнуудтай хамтран ажиллах замаар бэрхшээлийг даван туулах хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Монголбанкны зүгээс Анод банкны хадгаламж олгох, зээлийн эргэн төлөлт хийхээс бусад банкны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байгаа билээ. Ингэж ажиллаж байгаа банк ашиг олох боломжгүй. Харин алдагдал хүлээдэг. Банкны мэргэжилтэн хүн үүнийг мэдэхгүй байх боломжгүй. Харин манай банкыг дампууруулах захиалгатай болохоор дээрхи ажлуудыг хийж байна хэмээн өөр нэгэн ажилтан бидэнд хэллээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
0 Response to "Анод банкны ажилтнуудын эрхийг зөрчиж интернэт хаасан гэв"
Post a Comment