МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Монголбанк эртнээс “Анод”-ыг банкны системийн нөхөөсөнд ашиглах төлөвлөгөө боловсруулж, жүжиг найруулсан байж болзошгүй болоод байна. Дээр өгүүлсэнчлэн “Анод” банк үнэгүй байх тусмаа л Монголбанк ч юм уу, хэн нэгэнд нь ашигтай. Хоёр гуравхан өдрийн өмнөөс Монголбанк “Анод”-ын хувьцааг 100 хувь өөрийн мэдэлд шилжүүлэх гэж буй талаар “шум” нисэх болов. Олон нийтийн хувьцаат компанийг Монголбанк яагаад 100 хувь өөрийн мэдэлд авахаар болов. “Анод”-ын 35 хувийг эзэмшдэг 1200 гаруй хувьцаа эзэмшигч нар яах бол. УМБГ-аас “Анод”-ын 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохирогчоор дуудан байцаалт авч байгаа нь тодорхой болж байх шиг. Уг нь санхүү, үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас худалдан авагч, хувьцаа эзэмшигч нь цэвэр эрсдэлээ даадаг. Ийм атал УМБГ-ынхан яагаад хувьцаа эзэмшигчдийг хохирогчоор дуудаж байгааг ойлгохгүй байна гэдгээ Санхүүгийн зохицуулах хорооныхон хэлж байсан. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч хувьцаанаас ашиг олбол аз, хохирол амсвал хохь нь болдог хуультай. Үүнийг Монголбанкныхан мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч дүлий дүмбэ царайлаад л өнгөрч байна. Чихээ бөглөснийх нь ч тус гарч “Анод”-ын 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохирогч болгоод эрүүгийн хуулиар тэдний хохирлыг Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нараар төлүүлэх болно. Ингэснээр “Анод” банк 100 хувь Монголбанкны мэдэлд очиж байгаа юм. Тэд одоо яасан ч болно. Ганц саад болж байсан 35 хувийн хувьцаа эзэмшигч 1200 гаруй хүнийг хөөрхөн аргалчихсан юм чинь. Хэрэв 1200 гаруй хувьцаа эзэмшигч нэгдээд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахаар тэмцэж эхэлбэл харин байдал эсрэгээрээ эргэж магадгүй юм.
Харин “Анод”-ыг өөрийнхөө мэдэлд авсан Монголбанк цаашид яах бол. Энэ үеэс Монголбанкны эрх мэдэл жулдаж эхлэх бололтой. Учир нь Монголбанк улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд нэг том бялууг л бэлдэж өгч байгаа хэрэг. Үүрэг нь ч тийм л байсан байх. Харин тэр том бялууг нөгөө гайхал олигархиуд, төрөөс төрсөн тэрбумтнууд нь хувааж идэх ажилдаа орно. Үүнд мэдээж ямар нэгэн банкны хувьцаа эзэмшдэг хүмүүс багтах нь ойлгомжтой.
Өнөөдөр Монголын банкны систем бүрэн нурчихсан гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй. Улс төрчдийн элдэв луйврын хүчээр л банкууд оршин тогтнож байгаа. Тэд өөрсдийнхөө хувьцаа эзэмшдэг банкуудыг авч үлдэхийн тулд “Анод”-ыг хэсэг хэсгээр нь эв найрамдалтай хувааж идэх гэж байж болох юм. Монголбанк арилжааны банкуудыг нийлүүлэн цөөлөх бодлого баримталж буйгаа тодорхой хэлсэн. Тиймээс нэгдэж нийлж байгаа банкуудад “Анод” шиг сайн суурь хэрэг болох нь гарцаагүй. Товчхондоо бол 10 гаруй жилийн өмнөх “ХОТШ”, “Ардын банк”-ны хэрэг давтагдана гэсэн үг. “ХОТШ”-ыг дампууруулж “Ардын банк” болгоод дараа нь мөн дампууруулсан түүх мартагдаагүй байна. Энэ дундаас “Голомт”, Худалдаа хөгжлийн банк томоохон бялуу хүртсэнээр өнөөдрийн оргилд хүрэх эхлэлээ тавьсан гэдэг. Үүнтэй адил санхүүгийн хямралын үед аль эрт ганхаад эхэлчихсэн жижиг банкуудыг авч үлдэхийн тулд “Анод”-ыг ашиглах нь эртний төлөвлөгөө байсан байж болох юм. Нөгөө сүрхий “Анод”-ын суурин дээр Монгол улсын хөгжлийн банк ч юм уу, эсвэл Хөрөнгө оруулалтын банк байгуулна гэж байсан нь зүгээр л хүний нүдийг хуурсан хэрэг байсан гэдэг нь тодорхой болж байгаа юм биш үү.
Эндээс Монголбанкны найруулсан жүжиг хэр үнэмшилтэй, хэрхэн хэрэгжиж байгаа нь тодхон харагдана. Харин хэний захиалгаар энэ жүжгийг найруулав гэдэгт цаг хугацаа хариулт өгөх бизээ.

С.Болд-Эрдэнэ. bts_27@yahoo.com

Эх сурвалж: Ulaanbaatar Times

2 Response to "“Анод”-ыг нөхөөсөнд ашиглах Монголбанкны “жүжиг”"

  1. Anonymous Said,

    Unen zuil bichsen bn. Ene sanaag buren huleen zubshuurch bn. Mongol uls oligarhiudiin gart orson. Odoo buh um ungursun. Ed diildehgui, edend yamar ch huuli uilchlehgui.

     

  2. Anonymous Said,

    mongol bank odoo bantangaa yaj ch chadahgui suuj bna daa

     

Post a Comment



Дүрстэй Мэдээ