Хэрэв Д.Энхтөр тэргүүтнүүд батлан даалтад гараад Засгийн газар, Монголбанкныхны хийж чадахгүй байгаа (магадгүй хүсэхгүй байгаа) тэр зүйлийг хийчихвэл яах вэ гэсэн айдас үүний цаана байгаа юм биш биз. Монголбанкныхан “Анод”-ыг яах вэ гэсэн ганцхан асуултад түмэн хариулт бэлтгэчихээд л түүнийгээ сүүлийн зургаан сар тоть шиг давтаж байгааг зарим хүмүүс анзаарч байгаа байх. Ийм алдагдалтай банкинд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагч алга, зээл төлөлт сайн биш байна гэсэн үгсийг мөн ч олон удаа давтсан даа. Тэгвэл эдгээр асуудлыг Д.Энхтөр хөнгөхөн шийдчих чадалтай аавын хүү гэж Анодын ажилтнууд нь үздэг юм билээ. Тэрбээр АНУ болон Европын зах зээлээс хэд хэдэн томоохон хөрөнгө оруулагч олж байсан ч тухайн үеийн “Анод”-ын ТУЗ-ийн бодлого Солонгос чигт байсан болохоор бүтэлгүйтэж байсан гэдэг. Энэ нь Д.Энхтөрд “Анод” банкаа эргүүлээд хөл дээр нь босгох, тэр идсэн уусан гээд байгаа 40 тэрбум төгрөгийг хөнгөхөн дарчих бүрэн боломж байгааг харуулж байгаа хэрэг гэж ажилтнууд нь тайлбарладаг юм билээ. Басхүү тэр маргаантай гээд байгаа, эргэн төлөгдөхгүй байгаа зээлийнхээ хойноос хөөцөлдөхөд бүгдийг нь биш юм гэхэд талыг нь төлүүлчих бүрэн бололцоо Д.Энхтөр захиралд бий. Хүнд юм өгсөн хүн өөрөө очоод нэхэх, хөндлөнгийн нэг хүн очоод та ийм зээлтэй юм байна өг гэж хэлэх хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй шүү гэдгийг банкны салбарынхан хэлж байгаа. Тиймээс Д.Энхтөрөөр ийм зүйл хийлгэхгүйн тулд, “Анод”-ыг хөл дээр нь босгохгүй байх сонирхлын үүднээс Д.Энхтөр тэргүүтнийг батлан даалтад гаргахгүй байж болох юм. Энэ бол банкны салбарынханд буй таамаглал. Гэхдээ нэлээд бодитой байж болох юм.
С.Болд-Эрдэнэ. bts_27@yahoo.com
Эх сурвалж: Ulaanbaatar Times
Yagaad gargahgui baigaa ni todorhoi biz dee. Onoodor mongold ulstorchdiin hiideg jijigheen gemt hergiin neg ni ene Anodiin deerem!
Uneheer undesleltei bichsen bn. Ezen ni garaad irvel dampuuruulah ajild saad bolno. Mun tom zeeldegchid urid ni sain hariltsaatai bsan ezen ni ulaan nuureeree tulaad ochihoor hetsuu baidald oroh uchir uls tur biznesiinhenii sanaa negdej bgaa um. Neg tal ni umtai boloh gesen, nuguu tal ni hunees avsan umaa huchingui bolgoh gesen humuusiin sonirhlin ulmaas gargahgui bgaa bolov uu.
Unen dee. jinhene bankir hun bol iim bdlaas dorhnoo l hol deeree bosno. tiim bolomj ch bgaa. Ug ni anod tiim ch archaagaa aldchihaagui l bga yum shig sanagddag. ug ni enhtor, davaa ed nart bolomj olgood bvh yum aa yanzal geed hugatsaa ogch bolno shd. chadahgui bol shorond ni hiigeed, chadval ni haana haanaa ashigtai zvgeer l biz...