МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг өчигдөр “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд эргүүлэн хорьжээ. Зүрхний судас нь хэт нарийссанаас болж хэзээ ч бөглөрч, амь насаа алдаж болзошгүй болсон түүнийг яаралтай мэс засалд оруулах ёстой байсан ч эргүүлэн хорьсон байна. “Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн III” эмнэлэгт хэвтэж байсан түүнийг нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхээр Улсын клиникийн төв эмнэлэг рүү авч явах үед нь “Ганц хураг”-ийн урьдчилан хорих төв рүү гэнэт эргүүлэн “ачжээ”. Харин ТУЗ-ийн гишүүн Д.Энхтөрийн тухайд тун удахгүй цөсний мэс засалд орохоор болсон байна. Түү­ний цөсний хүүдий жи­рийн хүнийхээс тав дахин то­морсон гэж үзсэн болохоор нэн яаралтай мэс хагалбарт оруу­лахаар болжээ. Энэ мэ­тээр “Анод” банкны удирд­лагуудын бие “Ганц худаг”-т хоригдсоноос эрс муудаж эхэл­сэн бололтой. Хэл ам татлан байж III эмнэлэгт хэсэг хуга­цаанд хэвтүүлээд байсан тэднийг түрүүчээс нь ийнхүү эргүүлэн хорьж эхлэв.
Тэгвэл амь наана, там цаана байх энэ үед Монгол­банкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал юу хийж суугаа бол.
Сард таван сая төгрөг хөн­гөхөн халаасалж, хамгийн ба­га бензин иддэг жийпийг унаж байгаа хэмээн чамлан байж RAV-4 хөлөглөсөн тэрээр үнэн хэрэгтээ “Анод” банкийг босгохын төлөө зүт­гэж байна уу, эсвэл унага­хын тулд улайрч эхлэв үү. Ямартаа ч сав л хийвэл “Анод”-ын удирдлагуудыг хэв­лэлээр муулж, өнгөрсөн баларсан амьдрал мэтээр өнөөх банкийг нь дампуурна хэмээн зарлах болов.
Уг нь банк гэдэг эмзэг салбар. Ард түмний итгэлцэл дээр оршин тогтнодог нандин шү­тэлцээтэй болохоор дам­пуурна гэвэл л дампуурч орхидог “эвгүй” газар. Тийм ч болохоор аль нэг банк дампуурах, эс дампуурахыг ард түмэнд ам задгай ярьж бол­доггүй ч гэх нь бий. Ха­рин Монголбанкнаас то­милогдсон бүрэн эрхт тө­лөөлөгч С.На­сан­жаргал бо­лох бо­лох­гүй үг хэлж, тө­рийн хүнд байж бо­ломгүй бодлогогүй тайл­барыг амныхаа зоргоор “чалчих” болов. Ёстой л хүний юманд хүйтэн загнадаг төрөлх зангаа гаргаж, босгох биш унагахын тулд зүтгэж эхэлсэн нь илт харагдаж эхэлсэн мэт. Арга ч үгүй биз дээ, “Анод”-ыг байгуулахын тө­лөө анхнаас нь хөлсөө гаргаагүй, унаж босч ирсэн арваад жилийн түүхийг нь арван хуруу шигээ мэ­дэхгүй шүү дээ, тэр. Тийм ч болохоор хүнийрхүү зан гаргаж, хүйтэн аргаар хүч үзэж байгааг үгүйсгэхгүй.
Эсвэл эр хүн шиг “хоншоор”-той загнаж сар бүр халаасалдаг таван сая төг­рөгийнхөө талыг нь ч бол­тугай “больё” гээд хэл­чих сэтгэл, зүрхийг тэр гар­гасангүй. Өөрийнх нь хэлснээр хэзээ мөдгүй дам­пуурах гэж байгаа банкийг бүр мөсөн мөлжих гэсэндээ юү, эсвэл өөрийн шуналаа үгүй хийж чадаагүйдээ тэр үү ямартаа ч өнөөдрийг хүр­тэл Монгол Улсын Ерөн­хийл­өгчийн ч авч үзээгүй өндөр цалинг өнөөх өөдгүй эр халаасалсаар байна. Тэгээд бүр “Миний цалинг Мон­голбанкнаас тогтоодог. Банк­ны ажил үнэхээр хүнд. Сард таван сая төгрөгийн цалин өгье гэхэд энд ирээд ажиллах хүн байна уу, үгүй юу” гэж хэнэг ч үгүй ярьж суух юм. Хэцүүгүй ажил хаана ч байдаггүйг “хэцүү”-г хэлэх дуртай энэ ноёнтон мэд­дэггүйгээр зогсохгүй та­ван сая төгрөгийн цалин ам­лавал чамлахгүй ажиллах тол­гой сайтай аавьн хүү за­хаас аваад зөндөө олдохыг даанч ухаараагүй бололтой.
Уг нь “Анод” банкийг уна­гаснаа биш, босгосноо зар­лавал энэ эрхмийн эрх­гүй шунаад байгаа таван сая төгрөгийн цалинг ард түмэн асуудал болгон шуу­гихгүй байсан биз ээ. Гэхдээ тэр чадсангүй.
Үүнийхээ оронд “би ч гай­гүй байна. “Анод”-ын удирд­лагууд миний одоо авч байгаагаас хамаагүй өндөр цалин авдаг байсан” гэж ичих ч үгүй барьцаж сууна.
Юутай ч хийсэн, гавьсан зүйл­гүй Монголбанкны бү­рэн эрхт төлөөлөгч “Анод”-оос сар бүр таван сая төгрөг ха­лааслахын зэрэгцээ хөөр­хий банкийг “үхэл” рүү нь явуулж орхижээ. Саяхан л “Анод” банк эргээд хэвийн үйл ажиллагаандаа орсон гэж хэвлэлээр баатарлаг ярилц­лага өгч байсан С.Насанжаргал бодлоо юунд өөр­чилснийг тааж хэлэхэд бэрх байна. Гэхдээ шунал хэ­тэрвэл шулам болдгийг ойр дотных нь хүмүүс хэлж өгч тус­лаасай даа.

С.Бэлэгмаа
сурвалжлагч

0 Response to "Н.Давааг өчигдөр “Ганц худаг”-т эргүүлэн хорилоо"

Post a Comment



Дүрстэй Мэдээ