МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Анод” банкны удирдлагыг хуурамч хувьцаа гаргаж, найд­варгүй зээл олгосон гэх шалт­гаанаар баривчилж хориод зургаан сар болж байна. Энэ хугацаанд монголын эдийн засагт нөлөөлөхүйц дампуурал тус банкийг тойрохгүй дайраад өнгөрнө гэдэгт итгэгчид олон байгаа. Тиймээс ч удирд­ла­гуудыг нь таг чиг хорьчихоод, байцаалт, мэдүүлэг ч авалгүй хагас жилийн нүүр үзжээ. Гэхдээ холбогдох хүмүү­сийн ярьж буйгаар тус банк дампуурлын ирмэгт тулаагүй, ямар ч хохирогч хуулийн бай­гуул­лагад хандаагүй болохыг нь батлаад удаж байна. Бодит байдал ийм байхад эрх мэдэлт­нүүд ямар нэгэн тайлбар хэлэх нь байтугай анхаарч үзэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс л “Анод” банкийг дам­пууруулахыг хүсэгчдийн олз болоод байгааг анхааруулсан эдийн засагчид үгээ хэлсэн нь олонтаа. Өнөөдөр тус банкны удирдлага ямар учир шалт­гааны улмаас гэмт хэрэг үйлд­чих вэ гээд гаргаад ирэх баримт хуулийнханд огт байх­гүй гэдгийг ч холбогдох хүмүүс нь нотолж байгаа.

Хуулийнхний ганц нэгхэн нотлогдоогүй баримт үзүүлчихээд хэв­лэ­лийн­хэнд гайхуулдаг тайлбар бүрт нь “Анод” банкны гүйцэт­гэх захирал Д.Энхтөр баримт­тайгаар няцаалт өгч чаддаг. Тиймээс зарим нэр бүхий улстөрч­дийн хэлснээр “Анод” банкийг дампууруулах сонир­хол хэн нэгэнд бий гэдэг нь оргүй зүйл биш бололтой.

Дэлхийн эдийн засгийн хям­рал манай улсад нөлөөлж эхэлсэн эхний хэдэн сард “Анод” банк нь 90 тэрбум төг­рөгөө цөөн тооны зээлдэгчдэд гаргачихаад байсан хэрнээ монголын банк санхүүгийн 15-16 хувийг дангаараа үүрч байсан гэдэг. Тэгээд ч улсдаа ганц үндэсний хөрөнгө оруу­лагчтай байгууллага гэдгээрээ бахархаж, 400-500 хүнийг ажлын байраар хангадаг нүсэр байгууллага байжээ. Гэтэл “Эдийн засгийн хямрал” гэсэн худал “шуурганд” өртөн, түүнийг нь засаж залруулах гэж байна гэсэн эрх мэдэлтнүүдийн “ачаар” эсэргээрээ манай улсад банк санхүүгийн үндэсний хэмжээний хямрал учрах аюул ойрхон болжээ.

Тэгээд ч тус банкны дампуурал хэнд ашигтай вэ. Мэдээжийн хэрэг их хэмжээний мөнгөн зээл авсан томоохон компаниудад. Ингэж хэлж байгаагийн учир нь эдийн засгийн хямралыг манай улсад нөлөөлөх эхний хэдэн сард “Анод” банкнаас эх хэмжээний мөнгөн зээл авсан томоохон компаниуд зээлийнхээ эргэн төлөлтийг бүр мөсөн зогсоосон байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр хямрал ойртож байсан үед зээлээ олж авахын тулд томоохон зээлдэгч нар руу утасдан эргэн төлөлтөө яаравчлахыг шаардсан байна. Гэтэл авах үедээ бөхийсөн эрхмүүд өгөх цаг нь ирэхэд түүнийг элдвээр доромжлон “Чамайг нөгөө хоёртой чинь хамтатгаад шоронд хатаачихаж чадна шүү” хэмээн дарамталж байсан удаатай гэнэ. Тухайн үед банкны удирдлага тэдниЙ хэлсэн зүйлийг тоогоогүйн зэрэгцээ зээлүүлсэн мөнгөө хүүний хамтаар нэхэмжилсээр л байсан аж. Харин өнөөдөр тус банкны удирдлагыг заналхийлсэн этгээдүүдийн хүссэнээр “Анод” банкны эзэд тоо ёсоороо шоронд хатаагдаж байгаа болохоор томоохон зээл хүртэгчдийн хэлсэн зүйл бодитоор биелэлээ олчихжээ гэхэд болно. Тиймдээ ч хуу­лийн­хан хувьцаа эзэмшигчдийг нь хохирогчоор байцааж, зо­хион байгуулалтайгаар банкийг дампууруулах хүсэлтэй нэгэнд үйлчилж байгаа нь үнэн болж таарлаа. Ямартай ч тус банкны удирдлагуудыг заналхийлсэн эрхмийн нэрийг энэ удаа бичих­гүй ч “Анод” банкны хамгийн том зээлийг “Монгол газар” компанийн Л.Мянганбаяр тэргүүтэй хүмүүс авсан бөгөөд багаар бодоход тэд нэг сая ам.доллар зээлдсэн гэдэг.

Хэрэв тус банкийг ганц нэг­хэн хүний явуулгаар дампуу­ралд албан хүчээр хүргэх аваас Олон улсын валютын сангаас манай улсад урт хугацааны зээл олгох нь ч бүтэхгүй болох гэнэ. Учир нь тэд манай эрх мэдэлтнүүдийг “Банкны эрсдэлтэй асуудалд хэрхэн ханддаг, зээлдэгчдээсээ мөнгөө буцаан авах зэргийг анхааран үзэж, “Анод” банкны асуудлыг яаж шийдэхийг нь харъя” гэдэг шаардлага тавьсан байна. Харамсалтай нь энэ бүхэн эрх мэдэлтнүүдэд хамаагүй юм шиг байна. Тиймдээ ч зөвхөн хар амиа хичээж бусад нь, эх орон нь яах нь падлийгүй мэтээр аашлан, толгойгоороо банкаа авч яваа гурван хүнийг замаасаа зайлуулахаар хичээж явна.

Ийм байхад хийгээгүй хэргээ хүлээн, бүтээсэн бүхнээ алдсан “Анод” банкны удирдлага өлсгөлөн зарлахгүй гээд ч яах юм билээ. Үүсгэсэн компанийг нь “Дампуурахад хүрлээ, эргээд аврах ямар ч арга байхгүй” гээд улайран зүтгэж байгаа хүмүүст “Бид өөрсдөө банкныхаа үйл ажил­лагааг хэвийн явуулж, хөл дээр нь босгож чадна. Шоронгоос гаргаад, гадуур байцаагаач, хаашаа ч зугтахгүй” гэдгийг олон ч удаа хэлж, гуйсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ бүхэнд хариу арга хэмжээ авахгүй байсаар нэгэн эрдэнэт хүний амь нас хутганы ирэн дээр ирчихээд байна. Нотлогдоогүй баримтаар шоронд орсон банк­ны удирдлага эрүүл саруул, бие чийрэг залуус байсан. Харин өнөөдөр ямар болчихоод бай­гааг хэн бүхэн мэднэ. Тэр ч бүү хэл гүжирдлэгэнд орчихоод шоронд хатаагдахгүй гэсэндээ өлсгөлөн зарлаж байсан Д.Энх­төрийн биеийн байдал эрс муудахад албан хүчээр эмчил­гээнд явуулсан. Н.Даваагийн бие ч тааруу байсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Гэтэл тэдний биеийн байдал сайж­раад ирэхэд баривчлан хорих шийдвэр дахиад л гаргачихлаа. Арай тэднээс ямар ч байцаалт авахгүй атлаа шоронд хийж таваа хангачихаад, бие нь муудахаар эмнэлэгт албан хүчээр хэвтүүлэн хөл дээр нь босгоод дахин шоронд нь хийх тоглоом тоглоод байгаа юм биш биз дээ. Тэгээгүй л юм бол мөрдөн байцаах хугацаа нь дуусчихаад байхад яагаад хорьж саатуулах шийдвэр гаргадаг байна вэ. Энэхүү үйл явдлыг хуульчид ч эсэргүүцэж байгаа. Учир нь мэдүүлэг, бай­цаалт авахгүй атлаа хэрэг нь шийдэгдээгүй сэжигтнийг олон сараар хорих нь харгислаж байцаах аргад хамаарагддаг гэнэ.

Resource: Niigmiin Toli


0 Response to "Томоохон зээлдэгчдийн хүсэлтээр “Анод”-ыг дампууруулж байна уу"

Post a Comment



Дүрстэй Мэдээ