МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Анод банкны 4-н салбарыг татан буулгалаа. Түрээсийн байранд байрладаг, ажлын ачаалалгүй сул зогсолт ихтэй салбаруудыг эхний ээлжинд цэгцэлж, ажилчдыг нь цомхотголд оруулахаар болсон байна. Хуучнаар Ард кино театрт байрлах Анод банкны 6-р салбар, жуковын музейн 1-р салбар, 100 айл автоплаза төвийн 23-р салбар, ТБД андуудын 11-р салбар гээд Анод банкны нийт дөрвөн салбарын үйл ажиллагааг өчигдөр оройноос эхлэн зогсоожээ. Өөрөөр хэлбэл дээрх 4 салбарыг татан буулгахаар болсон байна. Анод банкны зээлдэгчдийн зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа учраас зээл гаргах чадамж салбаруудад муудсан, хадгаламжийн хэмжээ өсөх нь зогсонги байдалд орсон, ажилчдынх нь ажлын ачаалал эрс багассан. Мөн банкны зүгээс тэднийг цалинжуулах, дээр нь салбарын байрны түрээсний мөнгийг төлж дийлэхээ больжээ.

Дээрх дөрвөн салбарын зарим ажилтныг ажлаас нь хална гэж БЭТ бидэнд хэллээ. Харин бүх ажилчдыг хална. Тэгээд 2 сарын цалинтай тэнцэх бэлэн мөнгө олгоно гэсэн зөрүүтэй мэдээллийг ажилтнуудад тэрээр өгсөн байна. Гэтэл хөдөлмөрийн хуулинд гэнэт халагдсан тохиолдолд ажилтанд 3 сарын цалинтай тэнцэх мөнгөнөөс доошгүй хэмжээний мөнгийг олгохоор заасан ч БЭТ-ийн зүгээс ажилчдад хоёр сарын тэтгэмж олгохоор болсныг шударга биш гэж Анод банкны ажилчдын түр хорооныхон үзэж, эсэргүүцлээ.

Анод банк 6000 зээлдэгчид 172 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Үүний 60 тэрбумын зээлийг нь хууль хяналтын байгууллага баталгаажуулахаар шалгаж байгаа юм байна. Тэгэхээр үндсэндээ 110 тэрбум төгрөгийн найдвартай зээлийг олгосон. Гэсэн ч эргэн төлөлт нь удаашралтай байгаа учраас банкныхаа үйл ажиллагааг хумихаас өөр аргагүй. Цаашид ч ийм бодлого баримтлах талаараа БЭТ ярилаа. Өнгөрөгч 12 сараас МБ өөрийн БЭТ-өө томилон Анод банкийг банкны системээс тусгаарласан ч үйл ажиллагаа нь сэргэхгүй салбарын тоогоо цөөлж, ажилчдаа цомхотгосоор хагас жилийн нүүрийг үзэж байна.

0 Response to "Анод банкны дөрвөн салбарын үйл ажиллагааг зогсоолоо"

Post a Comment



Дүрстэй Мэдээ