Монголбанк “Анод” банкинд Бүрэн эрхт төлөөлөгч томилохдоо хууль зөрчсөн гэж хувьцаа эзэмшигчид нь үзэж, Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан. Энэ хэргийг шүүх хурал саяхан болж Монголбанкийг хууль зөрчөөгүй гэж үзжээ. Энэ талаар ИХН-ын дарга, “Анод” банкны хувьцаа эзэмшигч Н.Даваатай уулзаж ярилцлаа.
-Шүүх “Анод” банкны хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлийг хэлэлцээд Монголбанкийг хууль зөрчөөгүй гэж үзжээ. Та “Анод” банкны хувьцаа эзэмшигчийн хувьд шүүхийн энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна.
- Шүүх дараагийн үр дагавраас сүрдэж, ийм шийдвэр гаргалаа. Төвбанкныхан “Та нар энэ асуудлыг “Анод” банкны талд шийдвэл энэ хүмүүс чинь банкаа эргүүлж аваад лалынханд худалдчихна. Маш их хэмжээний мөнгөний асуудал үүснэ шүү. Тэрийг тооцоолоорой” гэх мэтээр ерөнхий, бодит байдлыг өөр тийш хандуулж, шүүгчдэд нөлөөлж байсан. Энэ нь шүүгчдийг бодит шийдвэр гаргахад хүндээр тусан байх. Шүүгчид нь ч залуу хүмүүс байсан. Олон тэрбум төгрөгийн асуудалтай холбоотой болохоор магадгүй тэд зоригтой шийдвэр гаргаж чадаагүй байх.
-Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө томилоод бараг жил гаруй хугацаа өнгөрсний дараа яагаад шүүхэд хандах болсон юм бэ?
- Цаг хугацаа, боломж маань ингэж таарлаа. “Анод” банк хувьцаат компани. Хязгаарлагдмал хариуцлагатай компани биш, хувьцаа эзэмшигчидтэй банк. Тийм болохоор яг хуулийнхаа дагуу ярих юм бол хувьцаа эзэмшигчид банкны хувь заяаг өөрсдөө шийдэх эрхтэй. Харин Төвбанкны хувьд хамгийн гол нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах явдал шүү дээ. Хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр даах шийдвэрийг УИХ гаргасан. Гэтэл манай банкны асуудалд Төвбанк шууд оролцож Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь өөрөө хуулиа зөрчсөн. Тийм болохоор “Анод” банкийг хувьцаа эзэмшигч нарт нь өгөөч, Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь банкны хуулиа зөрчсөн гэж бид шүүхэд хандсан.
Бүрэн эхээр нь Өнөөдөр сонины 2009/09/16 дугаараас уншина уу
0 Response to "Н.ДАВАА: “Анод”-ын дампуурахыг том зээлдэгчид тэсэж ядан хүлээж байна"
Post a Comment