МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.

“Анод”-ыг худалдахгүй, битгий горьд!!!

Нийтэлсэн AnodBankFounders On 9:06 PM

Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нар батлан даалтад гарснаас хойш нам жим байсан “Анод” банкны хэрэг сүүлийн үед дахин сөхөгдөж байна. Энэ нь Малайзийн Лабуаны “RSLE Holdings” группээс “Анод”-ыг худалдаж авах сонирхолтой байгаа хүсэлтээ энэ сарын дөрөвний өдөр ирүүлсэнтэй холбоотой.
Тус группын зүгээс Монголбанкинд хүсэлт тавьж, Германы аудитын компанийн хийсэн “Анод”-ын санхүүгийн бодит байдлын талаарх аудитын дүгнэлт, 2009 оны наймдугаар сарын байдлаар “Анод”-ын санхүүгийн тайлан тэнцэл зэрэг шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл “Анод” банкийг худалдах сургаар Малайзийн нэгэн компани худалдан авах хүсэлтээ илэрхийлж, өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж дүгнэлт гарган хэдий хэмжээний мөнгөөр худалдан авах албан ёсны хүсэлтээ ирүүлэх байсан аж. Тэд Швейцарийн банкны 100 сая евро буюу 200 гаруй тэрбум төгрөгийн баталгааг хүсэлтдээ хавсаргасан гэж байгаа. “Анод”-ын удирдлагууд ч энэ саналыг маш боломжийн санал гэж үзэж буйгаа илэрхийлж байсан. Гэтэл Монголбанк 20 гаруй хоногийн турш дээрх компанид ямар нэгэн хариулт өгөхгүй удаж байгаа нь араасаа томоохон хардлагыг дагуулж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Энххуяг, “Анод” банкны гүйцэтгэх захирал Ц.Уламбаяр нарын томоохон луйвар илэрч магадгүйтэй холбоотой учир “Анод” банкийг зарах сонирхолгүй байгаа аж.
-”Анод” өөр банкны 100 сая ам.долларын батлан даалтыг өөр дээрээ авсан нь дампуурах шалтгаан болжээ-
Монголбанк “Анод”-ыг худалдаж магадгүй гэж байсан ч албан ёсоор “Анод”-ыг худалдах талаар мэдэгдээгүй байгаа. Л.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдож байх үедээ л энэ талаар ярьж байсан. Германы аудитын компани “Анод”-ын бүх тайлан балансыг гаргаж өгөөд дөрвөн сар орчим болж байна. Гэтэл өдий болтол “Анод”-ыг худалдах талаар ганц ч үг дуугарахгүй байгаа нь ямар учиртай вэ? Энэ бүхний ард Монголбанк өөрөө зогсож байгаа талаар Монголбанкны ажилтнууд, “Анод”-ынхан, бусад банкны ажилтнууд ч ярьж эхэллээ. Японы “Иточу” корпорацид төлөх ёстой 100 сая ам.долларын батлан даалт “Анод” банкны нэр дээр байдаг нь “Анод”-ыг худалдаж болохгүй, заавал дампууруулахаас өөр аргагүйд хүргэж байгаа аж. Хаанаасаа юун 100 сая ам.долларын хөрөнгө гараад ирэв гэдэг сонирхолтой асуудал. Энэ хэргийг мэдэж байсан хүн цөөхөн, өнгөрсөн хугацаанд ганц ч удаа мэдээлэгдэж байгаагүй маш нууц байсан юм. Монголбанкны төдийгүй “Анод”-ын ажилтнууд хүртэл хаанаас 100 сая ам.доллар гарч ирсэн талаар гайхацгааж байгаа нь энэ өрийн асуудал маш нууц байсныг харуулна. Энэ 100 сая ам.долларын учрыг олохын тулд яалт ч үгүй нэг жилийн өмнөх асуудал сөхөгдөж байна.
Өнгөрсөн жилийн намраас, тодруулбал есдүгээр сараас зарим нэг банкны талаарх таагүй мэдээллүүд хүчтэй цацагдаж эхэлсэн. “Анод”, “Голомт” зэрэг хэд хэдэн банк бэлэн мөнгөний хомсдолд орж байгаа талаар байнга л яригдаж байв. Энэ үед буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр “Анод” банк өөр нэгэн томоохон банкны Японы “Иточу” корпорацид төлөх ёстой зээлийн 100 сая ам.долларын батлан даалтыг өөр дээрээ шилжүүлж авчээ. Гэхдээ үүнийг тухайн үед “Анод” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Уламбаяр болон Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Энххуягаас өөр хэн ч мэдээгүй гэнэ. Банкнаас банк руу зээлийн баталгааг шилжүүлэхэд ганцхан гүйцэтгэх захирлын гарын үсэг л хангалттай байдаг аж. Ц.Уламбаяр ч үүнийг овжин ашиглаж улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн нэр бүхий цөөн хүнтэй тохиролцсон үндсэн дээр өөрийнхөө банкинд 100 сая ам.долларын батлан даалтыг “бэлэглэсэн” талаар баттай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мэдээж үүнийхээ хөлсөнд тэрбээр нийт мөнгөний 10 хувь буюу 10 сая ам.долларыг авчээ. Гэхдээ 10 сая ам.доллараа Монголбанкны Тэрүүн дэд Ерөнхийлөгч Б.Энххуяг болон өөр нэгэн банкны захиралтай гурвуулаа хувааж авсан гэнэ. Харин аль банк нь “Анод”-д 100 сая ам.долларын баталгаагаа шилжүүлсэн бэ гэдэг нь нууц. Эх сурвалжууд “Голомт”, “ХААН”, Худалдаа хөгжлийн банкны аль нэг нь хэмээн баттай хэлж байгаа юм. Ийнхүү дээрх банкуудын нэгнээс нь банкиндаа 100 сая долларын батлан даалтыг шилжүүлсэн Ц.Уламбаяр гадаадад гарах нүхээ малтаж, банкны ажлыг цалгардуулж эхэлжээ. Тиймээс “Анод” банкны ТУЗ өнгөрсөн оны 11 дүгээр сард хуралдаж, Ц.Уламбаярыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Д.Энхтөрийг томилох шийдвэр гаргаж. Банкны тухай хуулийн дагуу тухайн банкны ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг үндэслэн Монголбанк гүйцэтгэх захирлыг томилдог байна. Харин Монголбанк энэ удаад Д.Энхтөрийг гүйцэтгэх захирлаар томилох “Анод” банкны ТУЗ-ийн шийдвэрийг зөвшөөрөөгүй байна. Үүний ард Б.Энххуяг гол үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь ойлгомжтой. Хэрэв Д.Энхтөр гүйцэтгэх захирлаар томилогдсон бол Ц.Уламбаяр болон Б.Энххуяг нарын луйврыг гаргаж тавих нь тодорхой байсан. Тиймээс Д.Энхтөрийг “Анод”-ын гүйцэтгэх захирлаар томилохыг Монголбанк зөвшөөрөөгүй хэрэг. Нөгөөтэйгүүр Интерполоор эрэн сурвалжлагдаж, АНУ-аас улс төрийн орогнол хүссэн гэгдээд байгаа Ц.Уламбаяр одоо хүртэл “Анод”-ын албан ёсны гүйцэтгэх захирал хэвээрээ байгаа аж.
Энэ үйл явдал бол Монголбанк “Анод”-ыг зарахгүй, дампууруулах бодлого баримталж байгаагийн хамгийн том шалтгаан гэж болно. Хэрэв “Анод”-ыг Малайзийн ч бай, гадны ямар нэгэн компанид зарсан тохиолдолд Б.Энххуяг, Ц.Уламбаяр болон 100 сая ам.долларынхаа батлан даалтыг “Анод”-д бэлэглэсэн банкны хэрэг сөхөгдөх нь дамжиггүй. Ингэх юм бол Монголын банкны систем тэр чигтээ унаад зогсохгүй тэдний ард байгаа томоохон улс төрчид, бизнесийн бүлэглэлийнхэн хүнд байдалд орох болно. Товчхондоо бол “Хадгаламж” банкийг хувьчлахад 14 тэрбум төгрөг сох дутаж байсантай адилхан байдал “Анод”-д үүсчихээд байгаа юм. Дээрх 100 сая ам.долларын зээлийн ард Монголын томоохон гэх уул уурхай, барилга, замын компаниуд байгаа. Дээрх компаниудын ард өдгөө УИХ-д суугаа гишүүдээс эхлээд томоохон улс төрчид бий гэдэг нь ойлгомжтой. Тэд бүгд нийлж “Анод”-ыг дампууруулахаар зүтгэж байгаа юм. Хэрэв “Анод” дампуурвал тэдний зээлдэгчид, 100 сая долларын эзэд гээд олон хүн хожих болно гэдгийг “Анод”-ын удирдлагууд, ажилчид нь онцолж байна. “Анод” дампуурах юм бол тэр бүх өр зээл нь хүчингүй болж, олон арван хүний магнайг тэнийлгэх болохоор арга ч үгүй биз.

Resourse: Ulaanbaatar Times

0 Response to "“Анод”-ыг худалдахгүй, битгий горьд!!!"

Post a Comment



Дүрстэй Мэдээ