УМБГ-т шалгагдаж байгаа “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Н.Даваа, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт дууссан талаар зарим хэвлэлээр мэдээлсэн. Удахгүй тэд хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхлэх юм байна. Энэ талаар Н.Даваагийн өмгөөлөгч Д.Ганболдтой холбогдоход, “Хэргийн мөрдөн байцаалт дууссан гэж мэдээлэгдэж байгаа ч бидэнд албан ёсоор мэдэгдэж, гарын үсэг зурсан зүйл алга. Хэрвээ мөрдөн байцаалт дууссан бол удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхлэх болно” гэсэн юм.
Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарт эрүүгийн хуулийн 148.4, 150, 156.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Тэдний хэрэг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн тухай хуульд хамрагдах юм байна. Эрүүгийн хуулийн 150, 156.3 гэсэн зүйл ангиуд нь Өршөөлийн хуулинд хамрагдаж, 148.4 нь хамрагдахгүй аж. Ингэснээр хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол 148.4-өөр хорих ял авах бөгөөд гурван жил нь хасагдах боломжтой юм байна.
З.Урсгал
0 Response to "“Анод”-ын захирлууд хэрэгтэйгээ танилцаж эхлээгүй"
Post a Comment