“ИТОЧУ”-Д БУЦААЖ ТӨЛӨХ ЁСТОЙ 200 САЯ АМ.ДОЛЛАРЫГ НЭГЭН БАНКНААС “АНОД”-Д ШИЛЖҮҮЛЖЭЭ
БЭТ-ҮҮДИЙН САРЫН ЗАРДАЛ 22 САЯ ХОЛ ДАВЖЭЭ
Тэдэнд зориулагдаж тус банкнаас ганцхан сард дараахь зардлуудыг гаргасан байна. Үүнд:
1.Цалин, С.Насанжаргал таван сая, бусад төлөөлөгчид дөрвөн сая нийт нэг сард 21 сая төгрөг.
Доор харуулсан дүн нь гарт олгосон нь. Өөрөөр хэлбэл, татвар хасагдсан дүн
2.Утас:
а.Дотуур утас буюу энгийн утас
б.Гар утас
-”Мобиком”-д нийт 640 000 төгрөг шилжүүлсэн. (Нэг хүний дундаж 128000 төгрөг)
-Гар утасны төлбөр нь одоо, “Мобиком”-оос ирж байгаа. Нийт 250 мянган төгрөг (таван хүнийх-нэг хүний дундаж 50 000төгрөг)
3.Бензин шатахуун
а.Банкны машин ашиглаж байгаа
б. Нэг сард шатахууны зардал 900000 төгрөг гарчээ. Нэг хүнд ноогдох дундаж шатахууны зардал 180000 төгрөг.
4.Хөдөлмөр хамгаалал буюу жижиг зардал (Цай сахар, кофе, сүү)
а.101026 төгрөгийн зардал гаргасан байна. Нэг хүнд ноогдох дундаж зардал.
- 20000 төгрөг.
Эдгээр зардлыг нэгтгэн тооцоход зөвхөн ганц сард нийт 22890000 төгрөг гаргасан байна. Тэднийг арван сар энэ цалин зардлыг гаргасан гэвэл барагцаалахын аргагүй тоо гарах аж. Өөрөөр хэлбэл, сард нэг хүн дунджаар 4.578.000 төгрөгийн зардал гаргажээ. (Энэ бол шууд зардал харин шууд бус зардлыг тооцвол дээрх тоо талийж өгнө). Тухайлбал, бүрэн эрхт төлөөлөгчид “Анод” банкны машиныг унаж байгаа. Машины зардлын элэгдэл, сэлбэг хэрэгсэл, жолоочийн зардал, нарийн бичгүүд (дөрвөн нарийн бичиг ажиллаж байгаа), бусад бичиг хэрэгслийн зардал гээд тоочиж болно. Энэ маягаар өнөөдөр бүрэн эрхт төлөөлөгчид хийж бүтээсэн гавьяагүй бусдын хөрөнгөөр туйлж буй гэхэд болно. Эрх хүлээн авагчид ирвэл бас л нэлээд хөрөнгө тус банкнаас гарах нь тодорхой.
“НОГООН МАЛГАЙТУУД” БА БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИД
Дээрх жагсаалт бол тэдний зардлын өнгөцхөн хэсэг. Ингээд бодохоор тэдний гаргаж буй авир хэлмэгдүүлэлтийн үеийн “Ногоон малгайтнууд”-тай адилхан санагдана. “Ногоон малгайтнууд”-ын хувийн сэдэлтээс болж 1937 онд олон ч айл сүйрсэн түүх бий. Тэдний хүсэл тэчъяал, шуналаас болж сайхан эхнэртэй бүхэн хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж байсан юм билээ. Эхнэр нь таалагдвал нөхрийг нь хэлмэгдүүлж байгаад эхнэрийг нь авч суудаг жишгийг тэд гаргаж байсан. Тэгвэл шинэ цагийн “Ногоон малгайтнууд” буюу бүрэн эрхт төлөөлөгчид эрх биш эхнэрийг нь биш үнэтэй машиныг нь хөлөглөн гангардаг болжээ.
ХУДЛАА ХЭЛСНИЙХ НЬ ТӨЛӨӨ “АНОД”-ЫНХОН С.НАСАНЖАРГАЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УЧИРТАЙ
Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал сард таван сая төгрөгийн цалин авдаг гэдийг манай сонин мэдээлж байсан билээ. Үүний дараахан тэрбээр таван сая төгрөгийн цалин авдгаа үгүйсгэсэн ярилцлага өдөр тутмын нэгэн сонинд өгсөн байдаг. Тэрбээр хэлэхдээ “Би зардал мөнгийг аль болох хэмнэхийг зорьж байгаа. Үнэхээр таван сая төгрөгийн цалин авдаг бол сайхан л байна” гэж худлаа хэлж байсан удаатай. Түүнийг худлаа ярьсныг илчилсэн ярилцлагыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Бүрэн эрхт төлөөлөгчдийг ахлаж байгаа хүн таван сая төгрөгийн цалин сард авдаг нь үнэн” гэж баталсан. Уг нь ард түмний өмнө худлаа хэлэх хэрэг төрийн албан хаагч хүнд байх ёс суртахуун мөн үү. Тавхан алхаад үнэнд баригдахаа бүрэн эрхт төлөөлөгч мэдэж л байсан баймаар. Төрийн албан хаагчид Монголбанкны төлөөлөгч С.Насанжаргал шиг энэ мэт худлаа яриад явдаг юм биш биз гэсэн хардлага ард түмэнд байна. Ингэж хардах болсон шалтгаан нь Нийслэлийн автозамын газрын дарга асан Бат-Эрдэнэ ахынхаа бичиг баримтыг ашиглан төр түмнээ хууран төрийн алба хашиж байсан. Төрийн нэр барьсан эдгээр худалчуудад авах арга хэмжээ байдаг эсэхийг Төрийн албан хаагчдын зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодруулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Төрийн албан хаагчид худлаа хэлсэн явдал тэр болгон гардаггүй. Худлаа хэлсэн тохиолдолд төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэж үзээд Төрийн албан хаагчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн дагуу арга хэмжээ авдаг. С.Насанжаргал худлаа ярьсан бол “Анод”-ынхон түүнтэй хариуцлага тооцох учиртай. Бид оролцох эрхгүй. Учир нь “Анод” хувийн банк. Төр зөвхөн үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаа болохоос биш дотоод хэрэгт нь оролцох эрхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.
ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ХҮН МОНГОЛД ӨӨР БИЙ ЮҮ
Монгол Улсын Ерөнхийлөгч ч сард авдаггүй энэ цалинг өнөөдөр Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчид авчихаад худлаа хэлэхээс өөр ажил хийхгүй байна. “Анод”-ыг өнөөдөр сэргээх нь бүү хэл, мөхөл рүү нь хөтөлж байгаа бүрэн эрхт төлөөлөгчид ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй. Цалин болгож авсан таван сая төгрөгөө нэг бол шударгаад буцааж өг. Хэрэв өөрсдөө өгөхгүй бол худал хэлснийх нь төлөө ажлаас нь халж, “Анод”-ын олон сая төгрөгийг тэднээс гаргуулж, Авлигатай тэмцэх газарт шалгуулъя. Тэд арван сар гаруй хугацаанд “Анод”-ыг сэргээх гэж оролдоод чадсангүй. Монголбанкны удирдлагууд ч тэдний ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. “Анод”-ын захирлууд 2.8 сая төгрөг сард авдаг байсан аж. Бүтээн босгож байсан хүмүүс ийм бага мөнгө авч байхад банкийг сэргээх бус дампууруулж буй мэргэжилтэн таван сая төгрөг авна гэдэг байж болох асуудал гэж үү.
0 Response to "“Анод”-ын дампуурлыг Монголбанк зарлахаар төлөвлөж байна"
Post a Comment