Баттай эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 4-нд Малайзын томоохон компаниас “Анод” банкыг худалдан авах тухай санал ирүүлсэн байна. Тус компанийнхан 180 миллиард төгрөгөөр тус банкийг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Швейцарийн банкнаас 100 сая еврогийн баталгаа гаргасан баримтыг Монголбанкинд ирүүлсэн тэрхүү хүсэлтдээ хавсаргасан аж. Монголбанкныхан энэ тухай олон нийтэд мэдэгдээгүй ч Малайзын компанийн тавьсан хүсэлтэд “Нэг сарын дараа хариу өгье” гэсэн хариулт явуулсан гэдгийг баттай эх сурвалж хэлж байна. Тэгэхээр ирэх сарын 4-нд “Анод” банкыг гадны компанид зарах эсэх асуудал тодорхой болох аж.
Х.Сүрэн
0 Response to "“Анод” банкыг Малайзын компанид худалдахаар зэхэж байна"
Post a Comment