www.medee.mn
Малайзын нэгэн байгууллага “Анод” банкийг худалдаж авах хүсэлтээ Монголбанкинд өнгөрсөн сарын 31-нд тавьжээ. Тэд 100 сая евро тус банкинд шууд байршуулах нөхцөлтэйгөөр дээрх саналыг тавьсан байна. Энэ нь монгол төгрөгт шилжүүлбэл одоогийн ханшаар 200 тэрбум төгрөг гэсэн үг юм. Гадаадын хоёр гурван байгууллага ийм санал тавиад байгаа ч Малайзын байгууллагын гаргасан санал хамгийн эрсдэлгүй нь гэж зарим эдийн засагчид үзэж байна. Учир нь Швейцарийн банкны баталгаатай тул Малайзын байгууллагад итгэх итгэл илүү байгаа аж. Харин энэ саналыг Монголбанкны удирдлагууд хүлээж авахгүй байна гэнэ. Хэрэв 200 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт “Анод”-д банкны алдагдсан эрсдэлийг бүрэн барагдуулж, хөл дээр нь босгох боломжтой аж. Харин энэ талаар Монголбанкны эрх бүхий эх сурвалжаас лавлахад “Малайзын байгууллагын нэрийг нь хэлэх боломжгүй. Учир нь ямар нэгэн байдлаар зөвшилцөлд хүрээгүй байгаа асуудлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах боломжгүй. “Анод”-ыг худалдаж авах хүсэлт ирсэн. Эрх бүхий хүмүүс салалж байгаа байх. Хэрхэхийг нь сайн мэдэхгүй байна” хэмээсэн юм. Монголбанкныхан тус банкийг худалдах сонирхолгүй байгаа үндэслэлийг нэгэн эх сурвалж ийн тайлбарласан юм.
www.medee.mn
www.medee.mn
Subscribe to:
Post Comments (Atom)
Д.Энхтөр эд нар банкныхаа тодорхой хувийг Швейцарын нэгэн компанид худалдах гээд хэлэлцээ нь дуусч байхад барьж хорьсон. Хоригдож байх хугцаанд нь томоохон зээлдэгчидын асуудлыг "цэгцэлчихээд" зарах хуйвалдаан л байждээ