“Анод” банкны дампуурал “Дүнжингарав”-аас үүдэлтэй гэдэг. Үүнийг хэд хэдэн янзаар нотлохыг оролдсон баримтууд байдаг. Зарим нэгнээс нь цухас өгүүлэхийг зорьлоо. “Анод” банкны дампуурлыг улс төрийн захиалгат үйл явдал ч гэдэг. 2008 онд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэлээр "Дvнжингарав" худалдааны төвийн тухай реклам сурталчилгаанууд цацагдах болсоныг та бүхэн сайн санаж буй байх. “Нарантуул” худалдааны төвийн орлогыг хаах том худалдааны төв нээгдэх гэж байна гээд л баахан юм болж билээ. Vнэндээ "Дvнжингарав" бол том бvтээн байгуулалт гэхээсээ илvvтэй мөнгө угаах том сав, улс төрийн vйл ажиллагааг нууцаар санхvvжvvлэх хэрэглvvр байсан гэдэг нь одоо нотлогдсоор байна.
“Дүнжингарав”-ыг нээхийн тулд 20 тэрбум төгрөг хэрэгтэй байжээ. Мэдээж "Дvнжингарав"-т 20 тэрбум төгрөг зээлэх газар хаа ч байхгүй. Харин “Дүнжингарав”-ын ард байдаг нөлөө бүхий эрхэмүүд Монголбанкныхантай тохиролцсон байна. Монголбанк зээл олгох эрхгvй тул заавал арилжааны банкаар дамжих хэрэгтэй болно. Ингээд зээлийг гуравдагч этгээд "Анод"-оор дамжуулан олгожээ. Харин "Анод"-ынхон тэр үед юунд хутгалдаж байгаагаа мэдээгvй гэдэг. Ингээд “Анод”-оос зээл урсаж өгөв. 2008 оны зургадугаар сарын 4-нд "Стардевелопмент" компанид дөрвөн сая ам.долларын зээл гурван жилийн хугацаатай олгожээ. Хvvд нь 346 000 ам.доллар авна. "Дvнжингарав"-тай холбоотой гэж тодорхойлсон бас хэд хэдэн компанийн зээл ч бас байна. Vvнд "Сэквоя" ХХК 994.5 сая төгрөгийн зээлийг 2006.12.22-нд, 1.2 тэрбум төгрөгийн зээлийг 2006 оны тавдугаар сарын 29-нд авчээ.
"Смарт инт систем" ХХК 2008.02.06-нд 1.8 тэрбум төгрөгийн зээл, "Инвекс" ХХК 2008.02.04-нд 3.5 тэрбум төгрөгийн зээл, "Шарихэрд" ХХК 2008.02.21-нд 3.5 тэрбум төгрөгийн зээл, "Дvнжингаравроуд" ХХК 2008.04.16-нд дөрвөн тэрбум төгрөгийн зээл авчээ. Нийт зээл 2008 оны ам.долларын ханшаар тооцвол 20 орчим тэрбум төгрөг. "Дvнжингарав" ашиглалтад ороогvй байсан учраас зээлдэгчид зээлээ буцааж төлөх болоогvй байлаа. Энэ үетэй хямрал эхэлж давхацлаа. Зээлдэгчид нь 20 тэрбум төгрөгийг эргvvлж төлөх vv? Их хэмжээний зээлийг төлөлгvй бултах цорын ганц арга бол зээл авсан банкаа дампууруулах л юм. Хямрал бол луйварчдад сайхан боломж. Ингээд л "Анод"-ыг дампууруулах ажил эхэлжээ. Ийм учраас "Анод"-ын дампуурал улс төрийн захиалгатай гэсэн яриа гарсан юм. Банк дампууруулсан нь улс төрийн зорилготой эсэхийг тодруулах цорын ганц боломж нь хөндлөнгийн аудит байдаг. Германы аудиторууд ирж шалгасан ба шалгалтынхаа дvнг манай эрх баригчдад өгчээ.
Харин тэр шалгалтаар эрх баригчдын өөрсдийнх нь булхай илрэх гээд байгаа тул өнөөдрийг хvртэл нууж байна. Германы аудиторууд яг энд бичсэн асуудалд тулаад зогссон ажээ. Яагаад гэвэл тэд Төв банкийг шалгах эрхгvй. Vнэндээ бол энэ зээлд "Анод" ямар ч хамаагvй, Эрсдлээ “Монголбанк” vvрэх ёстой, яагаад гэвэл энэ зээлийг “Монголбанк” л хууль бусаар олгосон. Гэхдээ бодит байдалд Монголбанк ямар ч хариуцлага хvлээх ёсгvй, Яагаад гэвэл хуулиар төв банк зээл олгодоггvй, тиймээс зээлийг "Анод" олгосон. Тэгэхээр яалт ч vгvй "Анод"-ын захирлууд золио болж, харин гол эзэд нь хожоотой бултаж байна.
Factnews.mn
M.Enkhbold l baigaashdee. Mon Uran bol Enkhboldiin l company gedgiig hun bur medne