МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Ганц худаг”-аас суллагдаад удаагүй байгаа ИХ намын дарга, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа хэвлэлд “Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч нар манай банкийг санаатайгаар дампууруулах оролдлого хийж байна. “Монгол газар” компанийн 25 сая ам.доллар, “Мон уран” компанийн 20 сая ам.доллар, “Монроуд” компанийн 17 сая ам.долларын зээлийг банкинд эрсдэлтэй гэж үзэн найдваргүй зээлд оруулсан байна. Энэ мэтчилэнгээр бүрэн эрхт төлөөлөгч нар банкийг удирдах хугацаандаа 180 тэрбум төгрөгийн алдагдалд оруулаад байгаа. Гэтэд эдгээр зээлийн ард 250 тэрбум төгрөгийн баталгаатай хөрөнгө байгаа” гэж мэдэгдсэн. Үнэхээр ч дээр нэр дундсан компаниудын хувьд “Монгол газар”, “Монроуд” компанийн аль аль нь салбартаа тэргүүлэх компанид ордог. “Монгол газар” компани жилдээ 50 сая ам.долларын алт борлуулдаг бол “Монроуд” компанийн хувьд эргэх төлөгдөх нөхцлөөр Засгийн газрын захиалгаар замын ажил хийдэг, дотоодын компаниуд дотроо хамгийн том нь. “Мон уран” компанийн хувьд мөн ялгаагүй, Монголдоо хамгийн томд орох “Дүнжингарав” захыг эзэмшиж байгаа. Тиймээс эдгээр компани яагаад найдваргүй зээлдэгчид болж, “Анод” банкийг дампууралд хөтөлсөн бэ гэдгийг тодруулахаар холбогдох эх сурвалжуудаас лавлалаа.

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр: Энэ тухай бидэнд мэдэгдээгүй

 -“Монгол газар” компанийн “Анод” банкнаас зээлсэн 25 сая ам.долларыг найдваргүй зээлд тооцож банкийг алдагдалд оруулсан тухай тус банкны ТУЗ-ын гишүүн мэдэгдлээ. Тус банкин дээр ажиллаж байгаа Монголбанкны бүрэн эрх төлөөлөгч танд энэ тухай мэдэгдсэн үү?

-Үгүй, ямар ч мэдээлэл өгөөгүй. Тийм байх ч үндэсгүй. Бид жилд 50 сая ам.долларын алт борлуулдаг. Ийм компани 25 сая ам.долларын зээл төлж чадахгүй, банкийг эрсдэлд оруулна гэж байхгүй биз дээ. Ташаа мэдээлэл байх.

-Гэхдээ танайх зээлээ графикийн дагуу төлж байгаа юу, хугацаа хэтэрсэн зээл бий юу?

-Байхгүй. Бүгд графикийн дагуу хугацаандаа төлөгдөж байгаа. Компанийн үйл ажиллагаа ч хэвийн. Тийм эрсдэл байхгүй.

“Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатар: Манай компанийн ажил хэвийн явж байгаа

 -“Монроуд” компанийн авсан 17 сая ам.долларын зээл “Анод” банкийг эрсдэлд орууллаа, тус банкинд ажиллаж байгаа Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч нар санаатайгаар баталгаатай зээлийг найдваргүй зээлд оруулж байна гэдэг мэдээллийн талаар та юу хэлэх вэ?

-Би энэ тухай юу ч сонсоогүй юм байна. Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч манай компанитай болон манай зээлийн асуудлаар надтай нэг удаа ч яриагүй. Компанийн үйл ажиллагаа хэвийн, зээл хугацаандаа төлөгдөөд явж байгаа. Бусад зүйлийн талаар бол мэдэх зүйл алга.

-Танай компани Засгийн газрын захиалгат ажлыг эргэн төлөгдөх нөхцлөөр хийж гүйцэтгэдэг. Гэтэл төсвийн хүндрэлээс болоод Засгийн газар мөнгөө хугацаандаа төлдөггүй тохиолдол байдаг. Үүнээс болоод зээл төлөлт хоцрох тохиолдол гарсан уу?

-Үгүй ээ. Засгийн газар графикийн дагуу мөнгөө шилжүүлж, бид ч зээлээ хугацаанд нь төлж байгаа. Компанид лав ямар ч хүндрэл гараагүй. Харин банкин дээр юу болж байгааг би мэдэхгүй байна.

 Энэ тухай тэр Н.Даваагаас асуусан нь дээр

Нэгэнт “найдваргүй зээлдэгч”-ийн тоонд ороод байсан компаниуд энэ мэдээллийг үгүйсгэсэн болохоор бид Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалаас энэ асуудлаар тодрууллаа.

-“Анод”-ны зарим харилцагчдын авсан хөрөнгийн баталгаатай зээлийг танай төлөөлөгч нар эрсдэлтэй, найдваргүй зээлд тооцсоноос банк алдагдалд ороод байгаа тухай та юу хэлэх вэ?

-Юу гэж тийм хууль бус юм хийж байх юм. Бид найдваргүй зээлдэгчдийн талаар нэг ч мэдээлэл гаргаагүй. Банк хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ энэ тухай одоо ярих зав алга. Наадмын дараа албан ёсны хариулт өгье.

-“Монгол газар”, “Монроуд”, “Мон уран” гээд нэлээд том компаниудын зээлийн асуудал яригдаж байгааг та анзаарсан байх. Тэдний зээлийг эрсдэлтэйд оруулсан тухай танд мэдээлэл байна уу?

-Хэн ийм мэдээлэл хийсэн юм?

-“Анод” банкны ТУЗ-ын гишүүн Н.Даваа энэ тухай дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байгаа.

-Тэгвэл тэр Н.Даваагаасаа асуу. Би л лав ийм зүйл дуулаагүй юм байна. Ярьсан хүн нь мэдэж байгаа биз.

-Н.Даваа захирлын хувьд хаанаас ч ийм мэдээлэл авч болно. Тэгээд ч түүнд одоо шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. Албан ёсны хариултыг өгөх хүн нь та шүү дээ.

-Тэгвэл би мэдэхгүй. Ийм зүйл болсон юм бол тэр Н.Даваа л мэдээд юм байгаа биш үү.

Үүнээс гадна Н.Даваа захирлын ярилцлагад “Японы хөрөнгө оруулагчдаас хэн нэгний зээлсэн 150 сая ам.долларыг зээлийн өрийг банк хоорондын тооцооны код ашиглан “Анод”-ын данс руу шилжүүлэн санаатайгаар алдагдалд оруулсан байсныг мөрдөн байцаагчид илрүүлсэн гэх мэт нэлээд ноцтой мэдээллүүд байсан боловч Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Монголын банкуудын түүхэнд анх удаа гарсан энэ явдал, тэр дундаа хувийн банкуудаас анх удаа эрсдэлд орсон “Анод”-ын дампуурал үнэхээр зохиомол зүйл, улстөрийн тооцооны нэг хэлбэр байсан уу үгүй юу гэдэг удахгүй тодорхой болох биз.

Б.ЖАРГАЛ

0 Response to "“Анод”-ын харилцагчид “найдваргүй зээлдэгчид” биш гэв"

Post a Comment



Дүрстэй Мэдээ