Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсний хувьд Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдэд бодит мэдээлэл хүргэх үүднээс тус банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгчид хэд хэдэн удаа тавьсан байна.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хурал товлогдсонгүй. Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах хуультай. Гэвч
“Анод” банктай холбоотой асуудал дэгдсэнээс хойш найман сарын хугацаа өнгөрсөн ч хувь нийлүүлэгчдийн хурал хойшлогдсоор байгаа нь ямар учиртай юм бол. Хурлаас өмнө шийдэх
олон асуудал байгаа нь тодорхой ч Монголбанк цаашид ямар арга хэмжээ авах бол гэсэн олны хүлээлт хариу нэхэж байна. Энэ талаар Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч болон СЗХ-ны Үнэт цаасны газрын даргаас тодруулах гэсэн боловч тэд олдсонгүй.
Хувьцаа эзэмшигчдийн зүгээс тус хороонд цаашид яах вэ гэсэн асуултыг олонтаа тавьж, санал, гомдол ирүүлж буй сурагтай. Компани нь хувьцаа эзэмшигчдийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж Компанийн тухай хуульд заасан байдаг. Гагцхүү эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хөрөнгө оруулагч хариуцлага хүлээдэг тул хувь нийлүүлэгчдийн хурлаас олон асуултын хариулт гарна. Уг хурал компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийлж нэгдэх, компанийг өөрчлөн байгуулах, компанийн өрийг хувьцаагаар солих, компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох зэрэг чухал шийдвэр гаргах бүрэн эрхтэй.
Хэзээ хуралдаж, ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй уг хурлаас “Анод” банк “амьдралын мөчлөг”- төө цэг тавих уу, эсвэл сэхэх үү гэдэг нь тодорно. Шат шатандаа алдаа гаргаж, хувьцаа эзэмшигчдийг хөлдөө чирсэн дээрх төрийн байгууллагууд бас энэ удаа хуулийн заалтыг үл тоов бололтой.
Huvitsaa avsan humuusiig yah gej baina ve? Herev Mongol bank Anodiig sain bank gej todorhoilolt hiij huvitsaa gargah zovshoorol ogoogui bol ard tumen bid ch bas ingej hovirohgui biz dee