МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нар батлан даалтад гарснаас хойш нам жим байсан “Анод” банкны хэрэг сүүлийн үед дахин сөхөгдөж байна. Энэ нь Малайзийн Лабуаны “RSLE Holdings” группээс “Анод”-ыг худалдаж авах сонирхолтой байгаа хүсэлтээ энэ сарын дөрөвний өдөр ирүүлсэнтэй холбоотой.
Тус группын зүгээс Монголбанкинд хүсэлт тавьж, Германы аудитын компанийн хийсэн “Анод”-ын санхүүгийн бодит байдлын талаарх аудитын дүгнэлт, 2009 оны наймдугаар сарын байдлаар “Анод”-ын санхүүгийн тайлан тэнцэл зэрэг шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл “Анод” банкийг худалдах сургаар Малайзийн нэгэн компани худалдан авах хүсэлтээ илэрхийлж, өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийж дүгнэлт гарган хэдий хэмжээний мөнгөөр худалдан авах албан ёсны хүсэлтээ ирүүлэх байсан аж. Тэд Швейцарийн банкны 100 сая евро буюу 200 гаруй тэрбум төгрөгийн баталгааг хүсэлтдээ хавсаргасан гэж байгаа. “Анод”-ын удирдлагууд ч энэ саналыг маш боломжийн санал гэж үзэж буйгаа илэрхийлж байсан. Гэтэл Монголбанк 20 гаруй хоногийн турш дээрх компанид ямар нэгэн хариулт өгөхгүй удаж байгаа нь араасаа томоохон хардлагыг дагуулж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Энххуяг, “Анод” банкны гүйцэтгэх захирал Ц.Уламбаяр нарын томоохон луйвар илэрч магадгүйтэй холбоотой учир “Анод” банкийг зарах сонирхолгүй байгаа аж.
-”Анод” өөр банкны 100 сая ам.долларын батлан даалтыг өөр дээрээ авсан нь дампуурах шалтгаан болжээ-
Монголбанк “Анод”-ыг худалдаж магадгүй гэж байсан ч албан ёсоор “Анод”-ыг худалдах талаар мэдэгдээгүй байгаа. Л.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдож байх үедээ л энэ талаар ярьж байсан. Германы аудитын компани “Анод”-ын бүх тайлан балансыг гаргаж өгөөд дөрвөн сар орчим болж байна. Гэтэл өдий болтол “Анод”-ыг худалдах талаар ганц ч үг дуугарахгүй байгаа нь ямар учиртай вэ? Энэ бүхний ард Монголбанк өөрөө зогсож байгаа талаар Монголбанкны ажилтнууд, “Анод”-ынхан, бусад банкны ажилтнууд ч ярьж эхэллээ. Японы “Иточу” корпорацид төлөх ёстой 100 сая ам.долларын батлан даалт “Анод” банкны нэр дээр байдаг нь “Анод”-ыг худалдаж болохгүй, заавал дампууруулахаас өөр аргагүйд хүргэж байгаа аж. Хаанаасаа юун 100 сая ам.долларын хөрөнгө гараад ирэв гэдэг сонирхолтой асуудал. Энэ хэргийг мэдэж байсан хүн цөөхөн, өнгөрсөн хугацаанд ганц ч удаа мэдээлэгдэж байгаагүй маш нууц байсан юм. Монголбанкны төдийгүй “Анод”-ын ажилтнууд хүртэл хаанаас 100 сая ам.доллар гарч ирсэн талаар гайхацгааж байгаа нь энэ өрийн асуудал маш нууц байсныг харуулна. Энэ 100 сая ам.долларын учрыг олохын тулд яалт ч үгүй нэг жилийн өмнөх асуудал сөхөгдөж байна.
Өнгөрсөн жилийн намраас, тодруулбал есдүгээр сараас зарим нэг банкны талаарх таагүй мэдээллүүд хүчтэй цацагдаж эхэлсэн. “Анод”, “Голомт” зэрэг хэд хэдэн банк бэлэн мөнгөний хомсдолд орж байгаа талаар байнга л яригдаж байв. Энэ үед буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр “Анод” банк өөр нэгэн томоохон банкны Японы “Иточу” корпорацид төлөх ёстой зээлийн 100 сая ам.долларын батлан даалтыг өөр дээрээ шилжүүлж авчээ. Гэхдээ үүнийг тухайн үед “Анод” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Уламбаяр болон Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Энххуягаас өөр хэн ч мэдээгүй гэнэ. Банкнаас банк руу зээлийн баталгааг шилжүүлэхэд ганцхан гүйцэтгэх захирлын гарын үсэг л хангалттай байдаг аж. Ц.Уламбаяр ч үүнийг овжин ашиглаж улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн нэр бүхий цөөн хүнтэй тохиролцсон үндсэн дээр өөрийнхөө банкинд 100 сая ам.долларын батлан даалтыг “бэлэглэсэн” талаар баттай эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мэдээж үүнийхээ хөлсөнд тэрбээр нийт мөнгөний 10 хувь буюу 10 сая ам.долларыг авчээ. Гэхдээ 10 сая ам.доллараа Монголбанкны Тэрүүн дэд Ерөнхийлөгч Б.Энххуяг болон өөр нэгэн банкны захиралтай гурвуулаа хувааж авсан гэнэ. Харин аль банк нь “Анод”-д 100 сая ам.долларын баталгаагаа шилжүүлсэн бэ гэдэг нь нууц. Эх сурвалжууд “Голомт”, “ХААН”, Худалдаа хөгжлийн банкны аль нэг нь хэмээн баттай хэлж байгаа юм. Ийнхүү дээрх банкуудын нэгнээс нь банкиндаа 100 сая долларын батлан даалтыг шилжүүлсэн Ц.Уламбаяр гадаадад гарах нүхээ малтаж, банкны ажлыг цалгардуулж эхэлжээ. Тиймээс “Анод” банкны ТУЗ өнгөрсөн оны 11 дүгээр сард хуралдаж, Ц.Уламбаярыг гүйцэтгэх захирлаас чөлөөлж, Д.Энхтөрийг томилох шийдвэр гаргаж. Банкны тухай хуулийн дагуу тухайн банкны ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг үндэслэн Монголбанк гүйцэтгэх захирлыг томилдог байна. Харин Монголбанк энэ удаад Д.Энхтөрийг гүйцэтгэх захирлаар томилох “Анод” банкны ТУЗ-ийн шийдвэрийг зөвшөөрөөгүй байна. Үүний ард Б.Энххуяг гол үүргийг гүйцэтгэсэн гэдэг нь ойлгомжтой. Хэрэв Д.Энхтөр гүйцэтгэх захирлаар томилогдсон бол Ц.Уламбаяр болон Б.Энххуяг нарын луйврыг гаргаж тавих нь тодорхой байсан. Тиймээс Д.Энхтөрийг “Анод”-ын гүйцэтгэх захирлаар томилохыг Монголбанк зөвшөөрөөгүй хэрэг. Нөгөөтэйгүүр Интерполоор эрэн сурвалжлагдаж, АНУ-аас улс төрийн орогнол хүссэн гэгдээд байгаа Ц.Уламбаяр одоо хүртэл “Анод”-ын албан ёсны гүйцэтгэх захирал хэвээрээ байгаа аж.
Энэ үйл явдал бол Монголбанк “Анод”-ыг зарахгүй, дампууруулах бодлого баримталж байгаагийн хамгийн том шалтгаан гэж болно. Хэрэв “Анод”-ыг Малайзийн ч бай, гадны ямар нэгэн компанид зарсан тохиолдолд Б.Энххуяг, Ц.Уламбаяр болон 100 сая ам.долларынхаа батлан даалтыг “Анод”-д бэлэглэсэн банкны хэрэг сөхөгдөх нь дамжиггүй. Ингэх юм бол Монголын банкны систем тэр чигтээ унаад зогсохгүй тэдний ард байгаа томоохон улс төрчид, бизнесийн бүлэглэлийнхэн хүнд байдалд орох болно. Товчхондоо бол “Хадгаламж” банкийг хувьчлахад 14 тэрбум төгрөг сох дутаж байсантай адилхан байдал “Анод”-д үүсчихээд байгаа юм. Дээрх 100 сая ам.долларын зээлийн ард Монголын томоохон гэх уул уурхай, барилга, замын компаниуд байгаа. Дээрх компаниудын ард өдгөө УИХ-д суугаа гишүүдээс эхлээд томоохон улс төрчид бий гэдэг нь ойлгомжтой. Тэд бүгд нийлж “Анод”-ыг дампууруулахаар зүтгэж байгаа юм. Хэрэв “Анод” дампуурвал тэдний зээлдэгчид, 100 сая долларын эзэд гээд олон хүн хожих болно гэдгийг “Анод”-ын удирдлагууд, ажилчид нь онцолж байна. “Анод” дампуурах юм бол тэр бүх өр зээл нь хүчингүй болж, олон арван хүний магнайг тэнийлгэх болохоор арга ч үгүй биз.

Resourse: Ulaanbaatar Times
| | edit post

-“Анод”-ыг Малайзын компани худалдаж авах санал ирсний дараа монголбанк хяналт шалгалтын хэлтсийн захирлаа өөрчилжээ-

“Анод” банкийг худалдаж авах хүсэлтээ Малайзын нэгэн байгууллага Монголбанканд тавьсан тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэн сурвалжиллаа. Малайз улсын Лабуаны “RSLE Holdings” гэдэг компани “Анод”-ыг худалдаж авах хүсэлтээ тавьсан байна. Тэд Шведийн банкны 100 сая еврогийн баталгаагаа мөн хавсаргажээ. “Анод” банктай холбоотой асуудал болон зарах эсэх нь олны анхаарлыг татаж буй учир Малайзын компанийн гаргасан хүсэлтийн орчуулгыг хүргэж байна.

“Анод”-ыг худалдан авахыг хүссэн бичиг

Хүсэлтэд “Бид Малайз улсын Лабуаны “RSLE Holdings компанийн бүрэн эрхт төлөөлөгчид бөгөөд энэхүү албан хүсэлтээр дамжуулан Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар санхүүгийн хүндрэлд орсон, цаашид үйл ажиллагааг нь сэргээн явуулахад бүтцийн шинэчлэлт, нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагатай байгаа “Анод” банканд хөрөнгө оруулалт хийх шугамаар худалдан авах тухай тус группийн хүсэлтийг Монголбанкны хүндэт Ерөнхийлөгч танд уламжилж байна. Тус групп үүсэн байгуулагдсанаас хойш 100 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Бид банк, санхүүгийн үйл ажиллагаагаа дэлхийн олон оронд олон жилийн турш амжилттай явуулж ирсэн юм. Тус группийн удирдлага зохион байгуулалтын шинэлэг арга барил, банк санхүүгийн үйл ажиллагааны олон улсын стандартыг хатуу баримтлан ажилласны үр дүнд ашигтай үйл ажиллагаа явуулах баталгааг бий болгосоор ирсэн юм. 2009 оны наймдугаар сарын 4-ний мягмар гаригт “Анод” банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалтай болон Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ж.Ганбаатар нартай хийсэн ярилцлагуудын үр дүнд “Анод” банкны өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл авсан билээ. Ноён Ж.Ганбаатарын зөвлөсний дагуу бид албан хүсэлтээр дамжуулан “Анод” банкны өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүсч буйг хүлээн авна уу. Энэ нь бидний хийх шаардлагатай судалгаа шинжилгээний нэг хэсэг болох юм. Иймд бидэнд дараах мэдээллийг гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Үүнд:

1. Монголбанкны хүсэлтээр Pricewatherhous Coopers-ийн гаргасан “Анод” банкны санхүүгийн өнөөгийн бодит байдлын талаарх бүрэн хэмжээний аудитын шалгалтын дүгнэлт

2. Монголбанкнаас тус банканд олгогдсон зээлийн талаарх мэдээлэл болон дээрх аудитын дүгнэлт гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гаргасан тоо баримтууд

3. 2009 оны 8 сарын байдлаар “Анод” банкны санхүүгийн тайлан тэнцэл.

100 сая еврог Монголбанканд шууд байршуулна

Таны гарын үсэг бүхий бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн “Анод” банкийг шууд эрх мэдэлдээ авах санаа зорилгоо баталгаажуулах манай эрх бүхий санхүүгийн группээс гаргасан 100 сая еврогийн тогтсон үнэлгээ бүхий банкны баталгааг барьцаа болгон Монголбанканд шууд байршуулахад бид бэлэн байгаагаа уламжилж байна. Бид баталгаатай хөрөнгийн эх үүсвэрээс гадна олон улсын банк, санхүүгийн салбаруудад олж авсан нэр хүнд, стратегийн ач холбогдол бүхий нөөц бололцоонуудаа ашиглан хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи, хамгийн өндөр түвшинд бэлтгэгдсэн гадаадын банкны мэргэжлийн боловсон хүчинг Монгол Улсад ойрын хугацаанд шууд ажиллуулах боломжтой. Дээрх хүмүүсийн мэдлэг, мэргэжлийг ашиглан бид дэвшилтэт технологи, ажлын арга барилыг Монгол ажилтнуудад зааж сургах ба тус банкны үйл ажиллагааг байж болох хамгийн богино хугацаанд дахин сэргээж идэвхжүүлэх бололцоог бүрдүүлэх юм. Бидний шинээр хөрөнгө оруулсан “Анод” банк нь дотооддоо банкны хэвийн үйл ажиллагаа явуулахаас гадна манай компанийн Монгол Улсад явуулах үйл ажиллагааны санхүүжилтийн суваг болох ба бид тодорхой төслүүдийн санхүүжилтийг өөрсдийн болон улсын банкны үйл ажиллагаагаар дамжуулан “Анод” банканд байршуулах замаар ажиллах юм. Бид энэхүү албан хүсэлтээрээ дамжуулан Монголбанкны хүндэт ерөнхийлөгч танд Монгол Улсын “Анод” банкийг шууд хөрөнгө оруулалт хийх шугамаар худалдан авч шинэчлэн байгуулах чин хүсэлтээ илэрхийлж байгаа хүлээн авна уу. “Анод” банканд болон түүнтэй холбоотойгоор Монголбанканд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар оновчтой саналыг тавихад бидэнд шаардагдах бүх мэдээллийг та бүхэн гаргаж өгнө гэдэгт бид найдаж байна. Тус группийн төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ долоо хоногийн баасан гаригт буюу 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл байж энэхүү албан хүсэлтийн талаар аливаа хүсэлтийн талаар аливаа асуух тодруулах зүйлд хариу өгөх боломжтой. RSLE Holdings –ийн нэрийн өмнөөс хүндэтгэсэн. Ерөнхийлөгч Мухаммад Аднан Ал Атас. 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдөр, пүрэв гариг гэсэн байв.

Энэ хүсэлтийн дараа юу болов

“Анод” банкийг худалдаж авах энэ хүсэлтэд Монголбанк өнөөдрийг болтол хариу өгөөгүй байгаа аж. Хүсэлт ирсний дараа харин дээр нэр дурдагдсан Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ж.Ганбаатарыг ажлаас нь өөрчилсөн байна. Тус банкныхан түүнийг Малайзын талд зөвлөгөө өгсний улмаас албан ажлаасаа чөлөөлөгдсөн гэж байсан бол зарим нь Монголбанкны тэргүүн дэд дарга Б.Энххуяг Ж.Ганбаатарын ажлыг өөрчилсөн хэмээж байсан юм. Зарим эх сурвалжуудын ярьж буйгаар “Монголбанкны удирдлагууд Малайзын компанийн тавьсан энэ саналыг хүлээж авах бодолгүй байгаа гэнэ. Хэвлэлийнхэнд тайлбарлахдаа “Анод”-ыг худалдаж авах гадаадын компанийн хүсэлтийг судлаж байна гэсэн боловч хачир дээрээ худалдах сонирхолгүй байгаа гэнэ. Үүнийг Монголбанкны удирдлагуудтай холбон тайлбарлах хүн ч байна.”

“Анод”-ыг худалдахгүй байх сонирхол

Энэ шалтгааны учгийг эх сурвалжууд “Японы “Иточу” компани манай улсад уул уурхайн хүнд даацын техник тоног төхөөрөмж нийлүүлдэг. Тус компанид төлөгдөх ёстой 500 сая ам.доллар манай улсын банкуудад бий. Үүний 100 сая нь “Анод” банктай холбоотой асуудал болж гарч ирсэн. Мөрдөн байцаалтын явцад ч “Анод”-ын захирлуудаас энэ тухай холбогдуулан байцаалт авч байсан юм билээ. Уул, уурхайн хүнд даацын машинууд гэхээр манай алт, болон бусад зүйлс олборлодог томоохон аж ахуйн нэгжүүд ордог.” Хэрэв “Анод” -ыг дампууруулахгүй зарвал “Иточу”-д төлөх өр босно. Банкийг зарахгүйгээр дампууруулах юм бол энэ техник, тоног төхөөрөмжөөс авсан олон хүн аврагдаж, Японы компани “Анод” дампуурсан гэх үгийг хэлэх гэсэн хэрэг. “Иточу”-д төлөх 100 сая ам.долларын цаана улс төр бизнесийн олон хүний эрх ашиг бий. Банкийг хамгийн боломжтой улсад ашигтайгаар зарах боломж бүрдээд байхад Монголбанк хүлээж авахгүй байгаа нь учир битүүлэг байна” хэмээв.

“Иточу”-д төлөх их хэмжээний өртэй холбоотой гэнэ

Учир нь “Анод” банканд нялзаагаад буй “Иточу” компанид төлөх ёстой мөнгөний ард Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг байгааг олон эх сурвалжууд нотлож байгаа юм. Мөн 2008 оны сүүлийн хагас жилд “Анод” банканд нээгдсэн хэмээгдэх “Иточу”-д төлөх их хэмжээний өрийн асуудалд Б.Энххуяг холбоотой гэдгийг Банкны холбооны эх сурвалжууд ч мэдээлж буй юм. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг нь эдгээр өр болон бусад том зээлдэгчдийн асуудлыг далдлахын тулд банкны сэргээх үйл ажиллагаанаас эсрэг бодлого явуулсантай холбоотой зарим үйлдлүүд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэгдсэн сурагтай. Шведийн банкны баталгаатай Малайзын байгууллагын худалдан авах санал нь манай улсад эрсдэлгүй, харин ч ашигтайгаар нөлөөлж мэдэх аж. Гэтэл Монголбанк дээрх гадаадын байгууллагын боломжит саналаас татгалзаж буй гол шалтгаан нь “Иточу”-д төлөх өртэй холбоотой байж болох талаар эдийн засгийн хүрээнийхэн ярьж байна. Учир нь хадгаламжгүй болсон “Анод” банкийг сэргээхэд 100 сая евро буюу Монгол төгрөгтэй харьцуулбал 200 тэрбум болж буй энэ мөнгө тус банкийг хөл дээр нь босгох боломжтой, Хамгийн эрүүл хувилбар гэж тайлбарлах ч хүн байгаа юм. “Анод”-ыг үгүй хийх гэсэн ашиг сонирхолтой хүмүүсийн тэргүүн эгнээд дэд ерөнхийлөгч Б.Энххуяг байсан байж болох талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Түүний энэ үйлдлийг илчлэхийн тулд АНУ-аас орогнол хүссэн хэмээн хэвлэлээр нийтлэгдээд буй “Анод” банкийг бизнес, улс төрийн бүлэглэлүүдтэй үгсэн унагахад хүргэсэн гэх тус банкны гүйцэтгэх захирал асан Х.Уламбаярыг баривчилж авчрах ёстой гэнэ. Хэрэв түүнийг баривчилж чадвал “Анод”-ыг дампууруулах ажлыг эхлүүлсэн бүх хүний булхай дэлгэгдэх учиртай аж. Интерполоор эрэн сурвалжлаад хүмүүсийг авчирч болдог ч Х.Уламбаярыг авчирч дөнгөхгүй байгаа нь нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн “гар” энэ хэрэгт шургасан байж болох талтай гэнэ. Тийм ч учраас цагдаагийнхан ядах юмгүй гүйцэтгэж болох интерполын ажлаа алгуурлаж буй нь цаанаа учиртайг илтгэж буй бололтой.

Б.Энххуяг гэж хэн бэ

Энэ хүн Монголбанканд олон жил ажилласан нэгэн гэнэ. Мөнгөний бодлогын захирлаас авахуулаад энэ албан тушаалд дэвшжээ. Хуучин тус банкны ерөнхийлөгч асан А.Батсүх байхдаа түүгээр гол ажлаа нугалуулдаг байсан бол одоогийн дарга Л.Пүрэвдорж ч түүний “амыг” хардаг тухай эх сурвалжууд ярьж байна. Тэрбээр банкандаа нэлээд нэр хүндтэй, голлох хүн гэнэ.

Resourse: Daily News

| | edit post
Нийслэл, 21 аймагт салбартай байсан “Анод” банк өнөөдөр улсын хэмжээнд долоон салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хагас жил орчим Ганцхудагт саатуулагдсан тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг батлан даалтад гаргасан боловч өөрсдийн байгуулсан банкныхаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй байгаа.

Тэд өнгөрсөн сарын 8-нд “Анод” банкийг худалдаж авах хүсэлтээ ирүүлсэн Малайзын компани ямар хариу өгөх бол хэмээн хүлээж байна.

“Хүсэлт тавьсан бүхэнд банкийг худалддаггүй”

Малайзын компани 180 тэрбум төгрөгөөр “Анод”-ыг худалдаж авах хүсэлтэй байгаа бөгөөд Швей­царийн банкнаас 100 сая еврогийн баталгаа гаргуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Банкийг худалдах асуудлыг хэрхэн шийдэх, саналыг судалж байгаа эсэх талаар Монголбанкнаас тодруулах гэсэн авч үүнд тодорхой хариулт өгөх хүн олдсонгүй. Харин нэрээ хэлэхийг эс хүссэн нэгэн “Манай банкинд ийм хүсэлт Малайзаас тавьсан нь үнэн. Одоо нарийн судалгаа хийж байгаа. Бид хүсэлт тавьсан бүхэнд худалдах ёс байхгүй. Маш нарийн судалж, нягталж байж энэ асуудлыг шийднэ” гэсэн юм.

С.Насанжаргал:Санал тавьсан компани тийм ч найдвартай бус гэсэн

“Анод” банкинд Монголбанкнаас томилогдон ажиллаж байгаа бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалаас энэ талаар тодруулсан юм.

-Таны хариуцан ажиллаж байгаа банкийг Малайзын томоохон компанид худалдах гэж байгаа гэсэн. Та мэдсэн биз дээ?

-Шууд худалдах, зарах асуудал яригдаагүй байх. Харин ийм санал Монголбанкинд ирсэн нь үнэн. Шууд л зарахгүй шүү дээ.

-Та банкны салбарт олон жил ажилласан хүн. Энэ санал тавиад байгаа компани хэр найдвартай, хэдэн жил ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газар юм бол?

-Нарийн зүйл би мэдэхгүй юм байна. Манай мэргэжлийн хүмүүс нарийн судалгаа хийж байгаа гэсэн. Тийм ч найдвартай хүмүүс биш гэсэн яриа сонсогдсон.

-“Анод” одоо ажиллаж байгаа гэж хэлэхэд хүнд л байгаа биз дээ?

-Ер нь маш хүнд байдалд байгаа гэдгийг хүмүүс мэднэ. Одоо долоон салбар л ажиллаж байна гэв.


“Анод” банк зарагдвал бидэнд бус Монгол Улсад мөнгө орж ирнэ гэсэн үг

“Анод” банкийг удирдаж байсан гүйцэтгэх захирал Д.Энхтөрөөс энэ тухай цөөн асуултад хариулт авлаа.

-Танай банк үйл ажиллагаагаараа эхний эгнээнд явдаг байсан. Гэтэл одоо зарагдах тухай яригдаж байна.Та бүхэн энэ тухай мэдсэн үү?

-Манай банк нийт 100 мянга гаруй харилцагчтай, арилжааны банкуудаас эхний дөрөвт ордог байсан. Монголбанканд манай банкийг авах санал ирсэн гэдгийг дам дуулсан. Албан ёсны мэдээлэл аваагүй. Эдийн засгийн хямралтай үед зарагдвал бидэнд бус манай улсын эдийн засагт нэмэр болох байх. Зарагдах тухай сонсоход гайхах ч юм уу, сүр болгох зүйл огт байхгүй.

-Зарим хүмүүс энэ асуудлыг их хүндээр тусгаж авч байх шиг байна?

-Дэлхийн олон улс оронд ийм зүйл байдаг л юм. Манай улсад өмнө нь ийм асуудал гарч байгаагүй болохоор хүмүүс хүндээр тусгаж аваад байгаа байх. Хүн машин авлаа эргүүлээд зардаг л биз дээ. Түүнтэй л адил зүйл. Харин ч эдийн засгийн ийм хүнд хэцүү үед авах санал гаргаж байгаад талархаад асуудлыг шуурхай шийдэх ёстой.

-Монголбанк нэг сар хүлээлгэж байгааг та юу гэж үзэж байна. Шуурхай бус байна уу даа?

-Малайзаас ирсэн хүмүүс манай улсад уул уурхайн салбар хөгжих ирээдүйтэй гэдгийг олж хараад ийм санал тавьж байгаа байх. Энэ хүмүүс хэрхэн яаж ажиллаж, ямар хохирол, эрсдэл хүлээхээ бүрэн судалж, шалгасны эцэст хандсан байх гэж би бодож байна. Иймд манай талаас хэрхэн ажиллах талаар санаа зовох зүйлгүй болов уу. Бидний бус манай улсын эдийн засаг болоод харилцагч нарын эрх ашиг цаана нь байгаа шүү дээ.

Х.Оюунсүрэн

| | edit post

УМБГ-т шалгагдаж байгаа “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Н.Даваа, ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт дууссан талаар зарим хэвлэлээр мэдээлсэн. Удахгүй тэд хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхлэх юм байна. Энэ талаар Н.Даваагийн өмгөөлөгч Д.Ганболдтой холбогдоход, “Хэргийн мөрдөн байцаалт дууссан гэж мэдээлэгдэж байгаа ч бидэнд албан ёсоор мэдэгдэж, гарын үсэг зурсан зүйл алга. Хэрвээ мөрдөн байцаалт дууссан бол удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхлэх болно” гэсэн юм.
Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарт эрүүгийн хуулийн 148.4, 150, 156.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Тэдний хэрэг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөлийн тухай хуульд хамрагдах юм байна. Эрүүгийн хуулийн 150, 156.3 гэсэн зүйл ангиуд нь Өршөөлийн хуулинд хамрагдаж, 148.4 нь хамрагдахгүй аж. Ингэснээр хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол 148.4-өөр хорих ял авах бөгөөд гурван жил нь хасагдах боломжтой юм байна.

З.Урсгал

| | edit post
Малайзын нэгэн байгууллага “Анод” банкийг худалдаж авах хүсэлтээ Монголбанкинд өнгөрсөн сарын 31-нд тавьжээ. Тэд 100 сая евро тус банкинд шууд байршуулах нөхцөлтэйгөөр дээрх саналыг тавьсан байна. Энэ нь монгол төгрөгт шилжүүлбэл одоогийн ханшаар 200 тэрбум төгрөг гэсэн үг юм. Гадаадын хоёр гурван байгууллага ийм санал тавиад байгаа ч Малайзын байгууллагын гаргасан санал хамгийн эрсдэлгүй нь гэж зарим эдийн засагчид үзэж байна. Учир нь Швейцарийн банкны баталгаатай тул Малайзын байгууллагад итгэх итгэл илүү байгаа аж. Харин энэ саналыг Монголбанкны удирдлагууд хүлээж авахгүй байна гэнэ. Хэрэв 200 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт “Анод”-д банкны алдагдсан эрсдэлийг бүрэн барагдуулж, хөл дээр нь босгох боломжтой аж. Харин энэ талаар Монголбанкны эрх бүхий эх сурвалжаас лавлахад “Малайзын байгууллагын нэрийг нь хэлэх боломжгүй. Учир нь ямар нэгэн байдлаар зөвшилцөлд хүрээгүй байгаа асуудлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах боломжгүй. “Анод”-ыг худалдаж авах хүсэлт ирсэн. Эрх бүхий хүмүүс салалж байгаа байх. Хэрхэхийг нь сайн мэдэхгүй байна” хэмээсэн юм. Монголбанкныхан тус банкийг худалдах сонирхолгүй байгаа үндэслэлийг нэгэн эх сурвалж ийн тайлбарласан юм.

www.medee.mn
| | edit post

“Японы Иточу” компани манай улсад уул уурхайн хүнд даацын техник тоног төхөөрөмж нийлүүлдэг. Тус компанид төлөгдөх ёстой 500 сая ам.доллар манай улсын банкуудад бий гэсэн тооцоо бий. Үүний 100 сая нь “Анод” банктай холбоотой асуудал болж гарч ирсэн. Мөрдөн байцаалтын явцад ч “Анод”-ын захирлуудаас энэ тухай холбогдуулан байцаалт авч байсан юм билээ. Хачир дээрээ энэ 100 сая ам.доллар нь “Анод” банктай холбоотой эсэх нь ч эргэлзээтэй. Уул, уурхайн хүнд даацын машинуудыг алт, болон бусад ашигт малтмал олборлодог манай томоохон аж ахуйн нэгжүүд авдаг. Хэрэв “Анод”-ыг худалдвал “Иточу”-д төлөх өр босно. Банкийг зарахгүйгээр дампууруулах юм бол энэ техник, тоног төхөөрөмжийг авсан олон хүн төлбөр хийлгүй хоцорч, Японы компанид “Анод” дампуурсан гэх үгийг зарим нэг хүн хэлэхийг улайраад байна. Дампуурсан банкнаас гадныхан юу олж авах вэ дээ. Энэ боломжийг ашиглах гэсэн хүмүүс байгаа нь тодорхой. Мэдээж “Иточу”-д төлөх 100 сая ам.долларын цаана “Анод”-ыг дампууруулах гэсэн улс төр, бизнесийнхний эрх ашиг давхар явж буй. Иймэрхүү нөлөөнөөс болж Монголбанк тус банкийг худалдаж болох ашигтай саналаас татгалзаж байна. Нөгөө талаараа төр улс төр, бизнесийн бүлэглэлүүдтэй хутгалдсаны жишээ юм.

Хувьцаа худалдаж авсан хүмүүсийн тал нь тайлбар мэдүүлэг өгчээ

“Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарт холбогдох 70 гаруй хавтаст хэргийг Улсын мөрдөн байцаах газар Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Захирлуудыг банкны ажиллагааг доголдуулж, их хэмжээний мөнгө эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар гаргасан хэмээн буруутгасан. Хавтаст хэрэгт авагдсан зарим баримт материалыг тодруулах шаардлага эхнээсээ гарч байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Ерөнхийдөө нотолж цуглуулах баримтынхаа 90 гаруй хувийг мөрдөн байцаагчид цуглуулсан гэж үзэж байгаа ч зарим хохирогч болон зээлдэгчийг авах ажил дутуу хийгдсэн гэнэ. Мөн захирлууд хувьцаа гаргаж 19 тэрбум төгрөг босгосон. Хувьцааг 1200 гаруй хүн худалдаж авсны дөнгөж тал хувь нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг тайлбар өгсөн байна. Мөн олон улсын SWIFT гүйлгээний кодыг мэддэг тус банкны хоёр хүнээс хуулийнхан мэдүүлэг авч амжсан гэнэ. Эх сурвалжийн ярьж буйгаар “Дээрх хоёр нэр бүхий хүн ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй” хэмээн мөрдөн байцаагчид үзжээ.

Х.Уламбаярын хэргийг тусгаарлаж магадгүй

Харин “Анод” банкийг улс төр болон бизнесийн зарим бүлэглэлүүдтэй унагахыг оролдсон хэмээн хэвлэлээр буруутгагдаж байсан тус банкны тамгын газрын дарга асан Х.Уламбаярын хэргийг захирлуудын хэргээс тусгаарлаж эрүүгийн хэрэг үүсгэх эсэхээ зарим нотлох баримтыг үзэж байж шийдэх гэнэ. Иймд түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлээд буй аж. Харин тус банкийг дампуурлын ирмэгт хүргэсэн гэх 40 том зээлдэгчийг хууль журмын дагуу зээл авсан гэж үзэж байгаа бололтой. Юутай ч зээлдэгч нарыг шалгах шаардлагагүй гэж үзсэн гэнэ. Хуурамч барьцаа тавьсан эсвэл “Анод”-ын удирдлагууд өөрсдөө авсан шигээ ямар ч барьцаагүй зээл өгсөн зээлдэгч нартай холбоотой зарим асуудал шинээр сөхөгдөж байгаа аж. Энэ мэт шалтгаануудаас болж дээрх хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах бололтой.

www.medee.mn

| | edit post

Арилжааны банкуудаас өөрсдийн хөдөлмөрөөрөө хөл дээрээ боссон гэх “Анод” банк өнөөдөр ажил­лаж байгаа гэж хэлэхэд хүнд байдалд байгаа билээ. Тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг удтал саатуулсны эцэст эрүүл мэндийн байд­лаас нь хамаарч батлан даалтад гаргасан байгаа. Нэг хэсэг олны анхаарлын төвд байсан “Анод” банкны асуудал сүүлийн үед намж­сан юм шиг байсан ч дээр, доргүй Оюутолгой, Таван­толгойн тухай ярьж, бужиг­насан өнгөрсөн өдрүүдэд тус банкыг зарах тухай асуудлыг эрх мэдэлтнүүд ярилцаж амжээ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 4-нд Малайзын то­моо­хон компаниас “Анод” банкыг худалдан авах ту­хай санал ирүүлсэн байна. Тус компанийнхан 180 мил­­лиард төгрөгөөр тус бан­кийг худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэр­хийлжээ. Түүнчлэн Швей­царийн банкнаас 100 сая еврогийн баталгаа гаргасан баримтыг Монголбанкинд ирүүлсэн тэрхүү хүсэлт­дээ хавсар­гасан аж. Мон­гол­банк­ны­хан энэ ту­хай олон нийтэд мэдэг­дээгүй ч Малайзын ком­па­нийн тавьсан хүсэл­тэд “Нэг сарын дараа ха­риу өгье” гэсэн хариулт явуулсан гэдгийг баттай эх сурвалж хэлж байна. Тэгэхээр ирэх сарын 4-нд “Анод” банкыг гадны компанид зарах эсэх асуудал тодорхой болох аж.


Х.Сүрэн

| | edit post

Он дамжин шалгагдаж, олны анхаарал татаж байсан "Анод" банкны удирдлагуудтай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын шатанд хэргийг хянахад бэлэн болжээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул шалгагдаж буй банкны захирлуудыг хавтаст хэрэгтэй нь танилцуулах болсон байна. Уг хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шалгасан. Мөн тэр өдрийн орой тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нарыг цагдан хорьсон.

Тэднийг зургаан cap гаруй хорьж шалгасны эцэст энэ оны зургадугаар сарын 25-нд ар гэрийнхнийх нь батлан даалтад гаргасан юм. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсон гэх хэргээр шалгагдаж байсан гурван захирлыг батлан даалтад гаргах болсон нь тэдний эрүүл мэндийн байдалтай холбоотой аж. Тэд хоригдож байх хугацаандаа хилс хэрэгт гүтгэж байна хэмээн эсэргүүцэн багагүй хугацаанд өлсгөлөн зарласан. Хэдийгээр хорих ангийн эмчийн хяналтад байсан ч удаан хугацаагаар өлсгөлөн зарласан учир суурь өвчин нь хүндэрч улмаар батлан даалтад гаргасан байна.

Банкны удирдлагуудыг хууль бусаар их хэмжээний зээл олгож, банкны хэвийн үйл ажиллагааг доголдуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Сэжигтнүүдийг хоригдож байх үед "Хэргийг шалгасан Улсын мөрдөн байцаах газрын ажилтнууд хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Тэд хууль бусаар хүнийг хорьж, хилс хэрэг тулган, элдвээр дарамталж байна" гэсэн мэдээлэл цацагдаж байв. Уг мэдээллийг Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, Н.Даваа нарын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь удаа дараа хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, мэдэгдсэн. Харин үүний хариуд цагдаагийн байгууллагаас "Бид хүний эрх зөрчөөгүй. Прокурорын хяналтын доор хэргийг нь шалгаж байгаа" гэсэн тайлбар хийж байсан. Мөн тэднийг батлан даалтад гаргасан тохиолдолд мөрдөн байцаалтаас оргон зайлж болзошгүй, хэргийг шалгах ажиллагаанд гаднаас нөлөөлөх магадлалтай гэсэн үндэслэлүүдээр удаан хугацаагаар хорьж буйгаа тайлбарлаж байсан юм.

А.Ням-Өлзий

Нийгмийн толь

| | edit post


Дүрстэй Мэдээ