МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


Л.ГАНЧИМЭГ (2009-09-09)

Иргэний хөдөлгөөний нам Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд М.Ичинноровыг нэр дэвшүүлэхээр ярилцаж байсан ч 2008 оны УИХ-ын сонгуульд “Иргэний эвсэл” болж оролцсон ИХН, НН, МСДН-ын хамтарсан эвслийн бага хурлаас өмнөх байр сууриа хадгалж, АН-аас нэр дэвшигчийг дэмжин энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.

Энэ үеэр Н.Даваагаас “Анод” банктай холбоотой сүүлийн үед хэвлэлээр цацагдаад байгаа асуудлаар байр суурийг нь тодруулсан юм.

- Шведэд төвтэй гэх Малайзын банкнаас “Анод” банкийг худалдаж авах саналаа Монголбанкинд ирүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-“Анод” банкийг зах зээлийн өнөөдрийн ханшаар 200 тэрбум төгрөгөөр үнэлээд худалдаж авъя гэсэн санал ирүүлээд байхад манайхан өгчих хэрэгтэй. Энэ бол тус банкны бүх хадгаламж эзэмшигчийн мөнгөнөөс ч давсан хөрөнгө шүү дээ. Дэлхийн эдийн засгийн хямралын үед энэ бол төр, засаг болоод “Анод”-ын хадгаламж эзэмшигч, харилцагч нарт аль алинд нь ашигтай санал. Банк санхүүгийн чиглэлээр ажилласан 100 жилийн түүхтэй энэ банкныхан “Анод”-ыг дэлхийн жишигт хүрэхүйц томоохон банк болгоод өгье гэсэн санал тавьж байхад манайхан даруйхан шийдэх хэрэгтэй. Асуудлыг шийдэхэд олон хүндрэл байгаа. Гэхдээ заримыг нь бол харин ч хялбар шийдэж болохоор зүйл шүү дээ. Тэгж чадахгүй бол “Анод”-ыг 1000 орчим хувьцаа эзэмшигчдэд нь хуваагаад өгчих хэрэгтэй. Хууль ч ийм л байгаа.

-Тэр банкийг нь сайтар судлах хэрэгтэй, Үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой гэж Төвбанкны удирдлагууд ярьж байгаа шүү дээ. Нөгөө талаас хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохирч мэднэ гэсэн болгоомжлол ч бий биз.
-Банкинд томоохон төслүүдийн мөнгийг байршуулах гэж байгаа болохоос биш, тэд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг сонирхохооргүй өөрсдөө хөрөнгийн эх үүсвэртэй юм билээ. Тухайн банк баталгаагаа хүртэл манайд ирүүлээд сар гаруй хугацаа өнгөрчихлөө. Зөвхөн энэ ч биш, хэд хэдэн газар “Анод”-ыг худалдаж авах саналаа ирүүлээд байгаа юм билээ. Тэгэхээр хэрэгтэй, сэргээх боломжтой болоод л хүмүүс сонирхож байгаа шүү дээ.

Төр, засгийнхан хэрэв банкийг зарж чадахгүй байгаа юм бол хувьцаа эзэмшигч нараар нь асуудлаа шийдүүлэх хэрэгтэй. Дараа нь төрөөс гаргасан мөнгөө богино хугацаанд эргүүлээд авчихаж болно гэдэгт би итгэлтэй байгаа. “Анод” банк улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн, цаашид ч тэгэх болно. Хэвийн үйл ажиллагаагаа явуулаад байж байг л дээ. Гай болоод байгаа юм байхгүй шүү дээ. Ер нь аймшигтай дарамт, шахалтын дунд, амьдрахад хэцүү цаг үед бид амьдарч байна уу даа гэдгийг биеэрээ мэдэрлээ. Монгол эх орондоо хүн амьдарч болох бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэх юмсан гэж бид зорьсон. Намынхаа хувьд ч тэр, иргэнийхээ хувьд ч тэр. Хэзээ нэгэн цагт энэ банкны асуудлаас би салах байх аа. Тэр үед ч би зорилгоо үргэлжлүүлэх болно.

-Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчтэй уулзаж байгаа юу. “Анод”-ын сүүлийн үеийн байдал ямархуу байгаа бол?
-Миний хувьд тэдэнтэй нэг их уулзаад байгаа зүйл алга даа. Сүүлийн үед манайхан бүр учраа олохгүй болоод байх шиг. Тухайн банк дампуурахаар байсан ч хувьцаа эзэмшигч нар нь үүнийгээ зарлаж, хариуцлагыг өөрсдөө үүрэх ёстой. Гэтэл Монголбанк өөрийнхөө үүргээс халиад, нэг их ачаа нуруун дээрээ үүрчихээд, шийдэж ч чадахгүй цаг хугацаа алдаад байх юм. Нэг үгээр хэлэхэд хүний эзэмшлийг булааж авчихаад, асуудлыг шийдэх бус, улам дордуулчих вий л гэж хэлэх байна. Биднийг өөрсдийгөө дампууруулсан гэж яриад байгаа нь инээдтэй. Тийм л юм бол тэд тав, зургаан жилийн хооронд юугаа шалгаж байсан юм бэ. Муу банкийг худалдаж авах гэж байгаа хүмүүс нь ч муу байх ёстой юм шигээр сэтгээд суухын оронд энэ асуудлыг эртхэн шийдсэн нь дээр. Цаг хугацаа алдах хэрэггүй. Зах зээлийн хууль ч тэр шүү дээ. Одоогийн байдлаар нийслэлд “Анод” банкны хоёр салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ.

-Сүүлийн үед сонин хэвлэлээр танай банкийг Японы “Иточу” компаниас авсан 500 сая долларын асуудлаас болоод зарим нэг эрх мэдэл бүхий хүмүүс зориудаар дампууруулсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Танай банкинд “Голомт” банк 100 сая доллар нууцаар байршуулсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?
- Бидний өөрсдөө мэдэхгүй тийм яриа гараад байгаа. Тухайн үед банкийг удирдаж байсан хүмүүс нь ч мэддэггүй. Мэдэх ёстой, учрыг нь тайлах ёстой хүн нь Уламбаяр байгаа. Тэр хүнийг Америкаас барьж ирээд асуувал учир нь тодорхой болох байх. “Голомт” банкнаас мөнгө шилжүүлсэн нь үнэн байж таарах байх. Ийм хэмжээний их мөнгө шилжүүлэх, байршуулахад “Иточу”, Монголбанк, “Голомт” банкны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд оролцдог байсан. Ер нь бол маш өндөр хэмжээний албан тушаалтнуудын оролцоотой асуудал.

0 Response to "Н.Даваа: “Анод”-ыг Малайзынханд өгчих хэрэгтэй"

Post a Comment



Дүрстэй Мэдээ