Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж танаа
“Анод Банк” нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэн хувьцаа гаргаснаас хойш жил гаруй өнгөрлөө. “Олон нийтээс” хөрөнгө татан төвлөрүүлж хувьцаа гаргахад, татан төвлөрүүлсэн хөрөнгийг зөвхөн төслийн хүрээнд зарцуулахад хяналт тавин ажиллахад “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” түүнд холбогдох журмуудын дагуу “Монгол банк”, “СЗХ” нь нарийвчлан олон дахин хянасан байх ёстой, энэ ч утгаар олон түмэн итгэн “Анод Банк”-ны хувьцааг худалдан авсан билээ. Гэтэл ердөө хувьцаа гаргаснаас 2-3 сарын дараа л “Анод Банк”-ны санхүүгийн асуудал хүндэрсэн тухай яригдаж эхэлсэн. “Монгол Банк” нь “СЗХ”-нд олон нийтээс хувьцаа хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүрлэхийг “татгалзахгүй” гэж зөвшөөрөл олгосон байдаг. Гэтэл өнөөдөр 2009 оны хоёрдугаар сард “Анод Банк”-нд хийсэн “Монгол Банк”-ны аудитын шалгалтын дүгнэлтээр “Анод Банк” нь 2002 оноос алдагдалтай ажилласан гэж дүгнэжээ. Тийм бол яагаад хувьцаа гаргахыг анхнаасаа зөвшөөрсөн юм бэ? Хувьцаа гаргаснаар төрийн зарим удирдлагуудад эдийн засгийн ямар ач холбогдолтой байсан бэ?
“Монгол Банк” нь 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд “Анод Банк”-нд онцгой дэглэм тогтоохдоо; “Монгол Банк”-ны онцгой дэглэм тогтоох журам болон “Компанийн тухай хууль”-ийн олон заалтуудыг ноцтой зөрчин хувьцаа эзэмшигч бид бүхнийг өнөөдрийг хүртэл хохироосоор ирлээ.
Ялангуяа:
Малайз Улсын Лабуаны “RSLE Holdings” компани нь 100 сая евро барьцаа болгож, “Анод банк”-ийг худалдан авахаар олон дахин хүсэлт тавьсныг “Монгол банк” үл ойшоон удаашруулж байгаад туйлын харамсч байгаагаа үүгээр илэрхийлье. Тиймээс хувьцаа эзэмшигч бид бүхэн дараахь зүйлүүдэд шаардлага тавьж хариу авахыг хүсч байна . Үүнд:
1.Малайз Улсын Лабуаны “RSLE Holdings” компанийн хүсэлтийн дагуу”Монгол банк” нь.
а.Монголбанкны хүсэлтээр “Price water house Coopers”-ийн гаргасан Анод банкны санхүүгийн өнөөгийн бодит байдлын талаархи бүрэн хэмжээний аудитын шалгалтын дүгнэлт
б.Монгол Банкнаас “Анод Банк”-нд олгогдсон зээлийн талаарх мэдээлэл болон дээрх аудитын дүгнэлт гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гарсан тоо баримтууд
в.2009 оны наймдугаар сарын байдлаар “Анод банк”-ны санхүүгийн тайлан тэнцлийг яаралтай дээрх компанид мэдээллийг өгч шийдэхэд асуудлыг нааштай чиглүүлэн ажиллах нь чухал байна. Энэ нь манай улсын эдийн засагт үүрэх ачаа өчүүхэн боловч нимгэрэхэд тус нэмэр болно.
2. “Анод банк”-ийг олон нийтэд хувьцаа гаргаж төвлөрүүлсэн мөнгийг “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн дагуу хэрхэн зарцуулсныг тодруулж түүнд хэрхэн хяналт тавьсан талаархи мэдээлэл.
3. “Анод банк” нь хувьцаат компани болсноос хойш хоёр сарын дараа “Анод банк”-ны гүйцэтгэх захирал Х.Уламбаяр нь “Монгол Улсын компанийн тухай” хуулийн 81.1.1, 84.2, 84.3, 85.1 дүгээр заалтуудыг зөрчин “Голомт банк”-нд харьяалалтай байсан Японы Иточу компаниар баталгаажсан 110 сая ам.долларын LC-ийн муу зээлийг бид бүхний хувьцаа эзэмшиж байсан “Анод банк” руу хэрхэн гуйвуулсан талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй.
Жич: Энэхүү 110 сая ам.долларын муу зээлийг “Анод Банк”-руу шахахад “Анод Банк”-ны гүйцэтгэх захирал Х.Уламбаяр болон “Монгол Банк”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг нар биечлэн оролцож 3 сая ам.долларын авлига “Голомт банк”-аас авсан гэх мэдээллийг “Авлигатай тэмцэх газар”-т шалгуулах.
4. “Анод Банк” ээдрээтэй бүх асуудлыг шийдэхэд тухайн үед Гүйцэтгэх Захирал байсан Х.Уламбаярыг албадан авчруулах асуудал ямар хэмжээнд байгаа талаархи тайлбар ялангуяа олон нийтийн дунд “Голомт банк”-ны зүгээс болон “Монгол банк”-ны дэд ерөнхийлөгч Б.Энххуяг нар нь Х.Уламбаярыг Монголд авчруулахгүй талаар зохион байгуулалттай арга хэмжээ явуулж байгаа талаархи олон нийтийн дунд үүссэн мэдээллийн үнэн бодит байдалд дүгнэлт өгч хариу мэдэгдэхийг шаардаж байна.
Хувийг: УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хороо
Монгол Улсын Засгийн Газар Санхүүгийн Зохицуулах Хороонд “Анод банк”-ы хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл:
Т.ЖИГМЭДДАГВА,
М.ЗОРИГ, Т.МАЙДАРЖАВ,
ГАНБАТ, ГАНЗОРИГ,
НЭРГҮЙБАЯР, М.ГАНЗОРИГ (НОРТЕНСЕК), Ж.ЛОСОЛМАА,
0 Response to "“Анод”-ын хувьцаа эзэмшигчид шинэ хөрөнгө оруулагчдыг дэмжиж байна"
Post a Comment