МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


-“Анод”-ыг Малайзын компани худалдаж авах санал ирсний дараа монголбанк хяналт шалгалтын хэлтсийн захирлаа өөрчилжээ-

“Анод” банкийг худалдаж авах хүсэлтээ Малайзын нэгэн байгууллага Монголбанканд тавьсан тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэн сурвалжиллаа. Малайз улсын Лабуаны “RSLE Holdings” гэдэг компани “Анод”-ыг худалдаж авах хүсэлтээ тавьсан байна. Тэд Шведийн банкны 100 сая еврогийн баталгаагаа мөн хавсаргажээ. “Анод” банктай холбоотой асуудал болон зарах эсэх нь олны анхаарлыг татаж буй учир Малайзын компанийн гаргасан хүсэлтийн орчуулгыг хүргэж байна.

“Анод”-ыг худалдан авахыг хүссэн бичиг

Хүсэлтэд “Бид Малайз улсын Лабуаны “RSLE Holdings компанийн бүрэн эрхт төлөөлөгчид бөгөөд энэхүү албан хүсэлтээр дамжуулан Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар санхүүгийн хүндрэлд орсон, цаашид үйл ажиллагааг нь сэргээн явуулахад бүтцийн шинэчлэлт, нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагатай байгаа “Анод” банканд хөрөнгө оруулалт хийх шугамаар худалдан авах тухай тус группийн хүсэлтийг Монголбанкны хүндэт Ерөнхийлөгч танд уламжилж байна. Тус групп үүсэн байгуулагдсанаас хойш 100 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Бид банк, санхүүгийн үйл ажиллагаагаа дэлхийн олон оронд олон жилийн турш амжилттай явуулж ирсэн юм. Тус группийн удирдлага зохион байгуулалтын шинэлэг арга барил, банк санхүүгийн үйл ажиллагааны олон улсын стандартыг хатуу баримтлан ажилласны үр дүнд ашигтай үйл ажиллагаа явуулах баталгааг бий болгосоор ирсэн юм. 2009 оны наймдугаар сарын 4-ний мягмар гаригт “Анод” банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалтай болон Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ж.Ганбаатар нартай хийсэн ярилцлагуудын үр дүнд “Анод” банкны өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл авсан билээ. Ноён Ж.Ганбаатарын зөвлөсний дагуу бид албан хүсэлтээр дамжуулан “Анод” банкны өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүсч буйг хүлээн авна уу. Энэ нь бидний хийх шаардлагатай судалгаа шинжилгээний нэг хэсэг болох юм. Иймд бидэнд дараах мэдээллийг гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Үүнд:

1. Монголбанкны хүсэлтээр Pricewatherhous Coopers-ийн гаргасан “Анод” банкны санхүүгийн өнөөгийн бодит байдлын талаарх бүрэн хэмжээний аудитын шалгалтын дүгнэлт

2. Монголбанкнаас тус банканд олгогдсон зээлийн талаарх мэдээлэл болон дээрх аудитын дүгнэлт гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гаргасан тоо баримтууд

3. 2009 оны 8 сарын байдлаар “Анод” банкны санхүүгийн тайлан тэнцэл.

100 сая еврог Монголбанканд шууд байршуулна

Таны гарын үсэг бүхий бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн “Анод” банкийг шууд эрх мэдэлдээ авах санаа зорилгоо баталгаажуулах манай эрх бүхий санхүүгийн группээс гаргасан 100 сая еврогийн тогтсон үнэлгээ бүхий банкны баталгааг барьцаа болгон Монголбанканд шууд байршуулахад бид бэлэн байгаагаа уламжилж байна. Бид баталгаатай хөрөнгийн эх үүсвэрээс гадна олон улсын банк, санхүүгийн салбаруудад олж авсан нэр хүнд, стратегийн ач холбогдол бүхий нөөц бололцоонуудаа ашиглан хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи, хамгийн өндөр түвшинд бэлтгэгдсэн гадаадын банкны мэргэжлийн боловсон хүчинг Монгол Улсад ойрын хугацаанд шууд ажиллуулах боломжтой. Дээрх хүмүүсийн мэдлэг, мэргэжлийг ашиглан бид дэвшилтэт технологи, ажлын арга барилыг Монгол ажилтнуудад зааж сургах ба тус банкны үйл ажиллагааг байж болох хамгийн богино хугацаанд дахин сэргээж идэвхжүүлэх бололцоог бүрдүүлэх юм. Бидний шинээр хөрөнгө оруулсан “Анод” банк нь дотооддоо банкны хэвийн үйл ажиллагаа явуулахаас гадна манай компанийн Монгол Улсад явуулах үйл ажиллагааны санхүүжилтийн суваг болох ба бид тодорхой төслүүдийн санхүүжилтийг өөрсдийн болон улсын банкны үйл ажиллагаагаар дамжуулан “Анод” банканд байршуулах замаар ажиллах юм. Бид энэхүү албан хүсэлтээрээ дамжуулан Монголбанкны хүндэт ерөнхийлөгч танд Монгол Улсын “Анод” банкийг шууд хөрөнгө оруулалт хийх шугамаар худалдан авч шинэчлэн байгуулах чин хүсэлтээ илэрхийлж байгаа хүлээн авна уу. “Анод” банканд болон түүнтэй холбоотойгоор Монголбанканд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх талаар оновчтой саналыг тавихад бидэнд шаардагдах бүх мэдээллийг та бүхэн гаргаж өгнө гэдэгт бид найдаж байна. Тус группийн төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ долоо хоногийн баасан гаригт буюу 2009 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл байж энэхүү албан хүсэлтийн талаар аливаа хүсэлтийн талаар аливаа асуух тодруулах зүйлд хариу өгөх боломжтой. RSLE Holdings –ийн нэрийн өмнөөс хүндэтгэсэн. Ерөнхийлөгч Мухаммад Аднан Ал Атас. 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдөр, пүрэв гариг гэсэн байв.

Энэ хүсэлтийн дараа юу болов

“Анод” банкийг худалдаж авах энэ хүсэлтэд Монголбанк өнөөдрийг болтол хариу өгөөгүй байгаа аж. Хүсэлт ирсний дараа харин дээр нэр дурдагдсан Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ж.Ганбаатарыг ажлаас нь өөрчилсөн байна. Тус банкныхан түүнийг Малайзын талд зөвлөгөө өгсний улмаас албан ажлаасаа чөлөөлөгдсөн гэж байсан бол зарим нь Монголбанкны тэргүүн дэд дарга Б.Энххуяг Ж.Ганбаатарын ажлыг өөрчилсөн хэмээж байсан юм. Зарим эх сурвалжуудын ярьж буйгаар “Монголбанкны удирдлагууд Малайзын компанийн тавьсан энэ саналыг хүлээж авах бодолгүй байгаа гэнэ. Хэвлэлийнхэнд тайлбарлахдаа “Анод”-ыг худалдаж авах гадаадын компанийн хүсэлтийг судлаж байна гэсэн боловч хачир дээрээ худалдах сонирхолгүй байгаа гэнэ. Үүнийг Монголбанкны удирдлагуудтай холбон тайлбарлах хүн ч байна.”

“Анод”-ыг худалдахгүй байх сонирхол

Энэ шалтгааны учгийг эх сурвалжууд “Японы “Иточу” компани манай улсад уул уурхайн хүнд даацын техник тоног төхөөрөмж нийлүүлдэг. Тус компанид төлөгдөх ёстой 500 сая ам.доллар манай улсын банкуудад бий. Үүний 100 сая нь “Анод” банктай холбоотой асуудал болж гарч ирсэн. Мөрдөн байцаалтын явцад ч “Анод”-ын захирлуудаас энэ тухай холбогдуулан байцаалт авч байсан юм билээ. Уул, уурхайн хүнд даацын машинууд гэхээр манай алт, болон бусад зүйлс олборлодог томоохон аж ахуйн нэгжүүд ордог.” Хэрэв “Анод” -ыг дампууруулахгүй зарвал “Иточу”-д төлөх өр босно. Банкийг зарахгүйгээр дампууруулах юм бол энэ техник, тоног төхөөрөмжөөс авсан олон хүн аврагдаж, Японы компани “Анод” дампуурсан гэх үгийг хэлэх гэсэн хэрэг. “Иточу”-д төлөх 100 сая ам.долларын цаана улс төр бизнесийн олон хүний эрх ашиг бий. Банкийг хамгийн боломжтой улсад ашигтайгаар зарах боломж бүрдээд байхад Монголбанк хүлээж авахгүй байгаа нь учир битүүлэг байна” хэмээв.

“Иточу”-д төлөх их хэмжээний өртэй холбоотой гэнэ

Учир нь “Анод” банканд нялзаагаад буй “Иточу” компанид төлөх ёстой мөнгөний ард Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг байгааг олон эх сурвалжууд нотлож байгаа юм. Мөн 2008 оны сүүлийн хагас жилд “Анод” банканд нээгдсэн хэмээгдэх “Иточу”-д төлөх их хэмжээний өрийн асуудалд Б.Энххуяг холбоотой гэдгийг Банкны холбооны эх сурвалжууд ч мэдээлж буй юм. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг нь эдгээр өр болон бусад том зээлдэгчдийн асуудлыг далдлахын тулд банкны сэргээх үйл ажиллагаанаас эсрэг бодлого явуулсантай холбоотой зарим үйлдлүүд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэгдсэн сурагтай. Шведийн банкны баталгаатай Малайзын байгууллагын худалдан авах санал нь манай улсад эрсдэлгүй, харин ч ашигтайгаар нөлөөлж мэдэх аж. Гэтэл Монголбанк дээрх гадаадын байгууллагын боломжит саналаас татгалзаж буй гол шалтгаан нь “Иточу”-д төлөх өртэй холбоотой байж болох талаар эдийн засгийн хүрээнийхэн ярьж байна. Учир нь хадгаламжгүй болсон “Анод” банкийг сэргээхэд 100 сая евро буюу Монгол төгрөгтэй харьцуулбал 200 тэрбум болж буй энэ мөнгө тус банкийг хөл дээр нь босгох боломжтой, Хамгийн эрүүл хувилбар гэж тайлбарлах ч хүн байгаа юм. “Анод”-ыг үгүй хийх гэсэн ашиг сонирхолтой хүмүүсийн тэргүүн эгнээд дэд ерөнхийлөгч Б.Энххуяг байсан байж болох талаар учир мэдэх хүмүүс ярьж байна. Түүний энэ үйлдлийг илчлэхийн тулд АНУ-аас орогнол хүссэн хэмээн хэвлэлээр нийтлэгдээд буй “Анод” банкийг бизнес, улс төрийн бүлэглэлүүдтэй үгсэн унагахад хүргэсэн гэх тус банкны гүйцэтгэх захирал асан Х.Уламбаярыг баривчилж авчрах ёстой гэнэ. Хэрэв түүнийг баривчилж чадвал “Анод”-ыг дампууруулах ажлыг эхлүүлсэн бүх хүний булхай дэлгэгдэх учиртай аж. Интерполоор эрэн сурвалжлаад хүмүүсийг авчирч болдог ч Х.Уламбаярыг авчирч дөнгөхгүй байгаа нь нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн “гар” энэ хэрэгт шургасан байж болох талтай гэнэ. Тийм ч учраас цагдаагийнхан ядах юмгүй гүйцэтгэж болох интерполын ажлаа алгуурлаж буй нь цаанаа учиртайг илтгэж буй бололтой.

Б.Энххуяг гэж хэн бэ

Энэ хүн Монголбанканд олон жил ажилласан нэгэн гэнэ. Мөнгөний бодлогын захирлаас авахуулаад энэ албан тушаалд дэвшжээ. Хуучин тус банкны ерөнхийлөгч асан А.Батсүх байхдаа түүгээр гол ажлаа нугалуулдаг байсан бол одоогийн дарга Л.Пүрэвдорж ч түүний “амыг” хардаг тухай эх сурвалжууд ярьж байна. Тэрбээр банкандаа нэлээд нэр хүндтэй, голлох хүн гэнэ.

Resourse: Daily News

0 Response to "Л.Уламбаярыг баривчилвал тэргүүн дэд ерөнхийлөгч илчлэгдэнэ гэв"

Post a Comment



Дүрстэй Мэдээ