МУУ НОХОЙН САНАА ЦААД ЗАХЫН ТУУЛАЙНД" АНОД-ЫН ЭНХТЄРД БИЧСЭН ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Санаж байна уу, эрхэм анд Энхтєр єє. 1995 онд Лондонгийн Шеперд Буш дvvрэгт 7 хоногийн 50 паунд тєлдєг жижиг єрєєг дэслэгч залуу Оюундалай та хоёртой хєлсєлжбайсан Л.Батбаяр энэхvv ил захидлыг АНУ-ын Виржини муж улсаас бичиж сууна. Чи их техник сэтгэлгээтэй залуу сан.

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.

Анодын гэх хэргийн талаар хэн юу хэлэв?

Нийтэлсэн: AnodBankFounders

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: - Нэртэйгээр нь дэлхийн эдийн засгын хямралын бурууг энэ 3 хүнд тохчих... О.Магнай: - Манай хөдөлгөөнөөс яг 25 хүн шоронд орсон.Сүүлд Иргэний хөдөлгөөний намын дарга болсон Даваа “Анод”-ын гэх зохиомол хэргээр шоронд орсон. Энэ дарангуй нийгмийн эсрэг боссон хүмүүсийг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн эрх баригчдын бодлого амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонингоор бичихээр уншихгүй, телевизээр ярихаар үзэхгүй, сонгуульд өгсөн саналыг нь луйвардчихдаг ийм дарангуй нийгэм хүчирхийлэл рүү л түлхдэг гэдгийг маратж болохгүй.

ИХ Намын дарга Н.Даваагын 4 сарын эхээр бичсэн захиаг нийтэлж байна.

Нийтэлсэн: AnodBankFounders

Миний бие урьдчилан хорих төвд байж болох хэмжээндээ мэнд байна. ИХ Нам нь УИХ-ийн сонгуулийг буудлиантуулсаныг буруушааж 7 сарын 1-ний жагсаал цуглаанд оролцогсод болон УИХ-ын сонгуулийн 25-р тойргийн сонгогчдын эрх нь зөрчигдөж буй талаар олон түмэнд мэдэгдэл хийсэн билээ. Мөн өдөр мэдэгдлийг дэмжиж Иргэний Эвсэлийн Удирдах Зөвлөлийн уулзалт болсон.

Авилгалтай тэмцэх газар БЭТ-ийг шалгаж байна

Нийтэлсэн: AnodBankFounders

Анод банкинд ажиллаж байгаа Бүрэн эрхт төлөөлөгч нарыг Анод банкны ажилчидын гомдлын дагуу Авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Учир нь Анодоос зээл авсан харилцагч нар огт зээл аваагүй гэж мэлзэж эхэлсэн байна. БЭТ-үүд ажиллаж эхэлснээс хойш 100 тэрбум гаруй төгрөгийн зээлийг ангилал бууруулж найдваргүй зээл болгож алдагдал болгосон юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН Ц.ЭЛБЭГДОРЖИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Нийтэлсэн: AnodBankFounders

Сайн байна уу Элбэгдоржоо? Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд чинь чин сэтгэлээсээ баяр хүргэе! Анод банкыг үүсгэн байгуулагчид бид 2008 оны 12 сарын 06-ны өдрөөс хойш дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгын хямралын буруутнаар сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байна.


“Анод”-ын Н.Даваа “Ганц худаг”-аас суллагдсаныхаа дараа анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө

ИХ намын дарга, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваатай уулзаж, ярилц­лаа. Зургаан сар хагасын хуга­цаанд “Ганц худаг”-т хоригдож бай­гаад саяхнаас батлан даалтад гарч ирсэн “Анод” банкны захирлууд олны ха­раа­наас нууцхан байж, гэнэтхэн болж өнгөр­сөн олон асуудлын учрыг олох гээд завгүй байгаа нь мэдээж. Тийм ч болохоор энэ цаг үед хамгийн их сонирхол тутаж буй ИХ намын дарга, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг олж уулзах амаргүй байсан гэдгийг уншигч та бүхэндээ онцлох хэрэгтэй болов уу. Түүний яриа сонирхолтой байх болно.

-Уулзаж, ярилцах боломж олгосонд баяр­ла­лаа. Батлан даалтанд гараад хэд хоно­чих­лоо. Бие тэнхээ ямар байна даа?

-Бид­нийг гарч ирснээс хойш маш олон сэт­гүүлч ярилцлага авъя гэж утасдах болсон. Ми­ний хувьд ярилцлага өгөх дургүй байсан ч гэлээ хү­мүүсийн сонирхож буй асуул­танд хариулах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Ингээд бид зургаан сар хагасын хугацаанд хоригд­чи­хоод гарч ирлээ. Энэ хуга­цаанд эрүүл мэндийн байдал нэ­лээд алдагдсан. Хоолойноос авахуулаад ходоод, элэг цөс, зүрх гээд дотор эрхтнүүд бүгд өвчилсөн. Чийгтэй, жи­жигхэн өрөөнд хоригдож бай­сан болохоор ч тэр үү эрүүл мэнд их мууддаг юм байна. Үр­гэлж хөдөлгөөнтэй байсан хү­нийг зоопаркийн амьтан шиг битүү саванд хийчихээр хө­дөл­гөөний дутагдалд орохоос авахуулаад өвчлөх эх үүсвэр нь олон байх нь ар­гагүй. Хүнд агаар шиг хэ­рэгтэй зүйл байдаггүй гэдгийг энэ хугацаанд л их сайн ойлголоо. Миний хувьд агаа­рын дутагдалд орсноос болоод зүрх томорч, зүрхний гол судасны нарийсал гээч нь бол­сон. Одоо бодож суухад бусад алдсан бүх зүйлээ бид эр­гүү­лээд авч болно. Авна ч гэж бодож байгаа. Харин эрүүл мэндээ л олж авах боломж­гүй болчихов уу гэж санаа зовж байна. Том бол­чих­сон зүрхийг чинь яаж эр­гүүлээд хэвийн байдалд нь оруу­лах вэ дээ.

Сүүлийн арав хоног би дажгүй өрөөнд хоригдсон
-Олны танил олон л хүн хориг­доод эргэж суллагдсан. Та нарын хувьд нэлээд удаан хуга­цаагаар хоригдож байж сая нэг юм батлан даалтанд гар­лаа. Тэндхийн орчин, нөх­цөл гээд танаас асуух зүйл их байна?
-Улс төрийнхөн эсвэл нө­лөө бүхий хүмүүсийг харж бай­хад тэр болгон “Ганц ху­даг” руу ороод байдаггүй, ор­сон ч 14 хоноод л гарчихдаг юм байна лээ. Гэхдээ тэнд хо­риг­­дож буй 1000 гаруй хүн­­тэй харьцуулахад бид­ний зургаан сар хоригд­сон явдал нь байдаг л хуга­цаа. Тухайлбал надтай хамт хориг­дож байсан нэг залуу хоёр жил дөрвөн сар хоригд­соны эцэст хэрэг нь хэрэг­сэх­­гүй болоод сул­лагд­сан. Зөв­­хөн буруугүй гэдгийг тог­­тоохын тулд хоёр жил дөр­вөн сар түүнийг хорьсон бай­на. Бас нэг залуу долоон сар хоригдоод суллагдсан. Одоо ч гэсэн өөр нэг залуу эхнэр­тэйгээ хамт найман сар хо­риг­дож байх жишээтэй. Хоёу­­лаа оюутан юм билээ, тэд.
Энэ мэтээр хүнийг зү­гээр л сэрдээд хориод байх нь үнэхээр утгагүй санагд­сан. Хуулиндаа тийм зүйл бай­даг л байх. Гэхдээ тэд­гээр хүмүүсийн эрүүл мэнд хамгийн харамсалтай. Хорь гарч байгаа тэр оюутан за­луу­гийн зүрх яг минийх шиг томорчихсон гээд бод л доо. Энэ бүгдээр би юу хэ­лэх гээд байна вэ гэхээр зү­гээр л сэрдэгдээд эцэст нь сул­лагдаж байгаа маш олон хүмүүс тэнд бий. Хүнийг удаан хугацаагаар тийм нөх­цөлд хорих шаард­ла­гагүй шүү дээ. Хэдийгээр би хуулийн хүн биш ч гэлээ дээд тал нь хоёр сар хорих нь хангалттай юм шиг санагдсан. Тэр хооронд мөр­дөн байцаах газрынхан шал­гах, хянах ямар ажил байдаг юм, тэр бүгдийгээ амжуулах хэрэг­тэй. Хууль баталж бай­гаа хүмүүс нь ч гэсэн ямар ор­чинд хүнийг хорьж, цаг­даж байгаагаа мэддэг байх ёс­той. Тэнд нь очоод үзэж, ха­раагүй, мэдрээгүй байж тийм хүнд нөхцөлд хүнийг хорьж, хохироож болдог юм уу.
-Хоригдож байгаа хү­мүү­сийн нас хэд орчим байх юм?
-Тэнд хоригдож байгаа хү­мүүсийн ихэнх нь залуучууд. Ми­ний үеийн хүмүүс цөөхөн бай­сан. Тэдний байдал үнэ­хээр хэцүү, 50 гарчихсан улс чинь дороо л дуусдаг юм байна. Ороод ганц хоёр сар бо­лоод л ёстой нөгөө амьд сүг гээч нь болчихдог.
-Хэцүү юм. Зодох, дарамт­лах асуудал их гар­даг гэсэн. Танд арай тэгж хан­даа­гүй биз дээ?
-Над ямар нэгэн дарамт, шахалт байгаагүй. Ганцхан ор­чин нь л хэцүүхэн санагд­сан. Манай өмгөөлөгч нар миний өрөөг өөрчлөх гэж нэлээд хичээсэн. Гэвч ми­ний орчныг өөрчлөх нь дэн­дүү дээгүүр асуудал юм билээ. Яагаад гэвэл намайг хариуц­даг төлөөлөгч нарын хүмүүс над туслахыг л хүсч байсан бо­ловч чадаагүй. Харин сүү­лийн арав хоног би дажгүй өрөөнд хоригдсон. Манай Энх­­төр, Гүрээ хоёрын хориг­дож байсан шиг өрөө л дөө. Тийм өрөөнд хоригдвол бас болж байна.

Нүүдэлчин удамтай монголчууд бид дөрвөлжин хайрцганд үнэхээр хоригдож чаддаггүй юм билээ

-Тэр нь тийм боломжийн өрөө юм уу?
-Үгүй яах вэ дээ, арай XXI зуунд ойртсон өрөө бай­сан. Ортой, зурагттай, ус буцал­гагч­тай. Ийм өрөөнд арав хоног хоригдож үзлээ, гоё л байдаг юм билээ.
-Таны өрөөнд эдгээр зүй­лүүд байгаагүй гэж үү?
-Бай­гаагүй ээ. Гэхдээ энэ бүг­дээс хамгийн чухал нь агаар. О.Магнай чинь хориг­дож байхдаа бачимдаад бай­на гээд байсан шүү дээ. Энэ нь агаартай л холбоотой асуу­­дал байсан юм билээ. Хүн чинь агаараар амьсгалж байж амьд явдаг байхад тэр нь дутагдахаар хамгийн хүнд да­рамт болдог. Ядаж байхад хамт хоригдсон хүмүүс маань бүгд тамхи татдаг бай­­сан. Надтай нийлээд до­­лоон хүн хоригддог байс­наас зургаа нь тамхи татдаг гэх үү дээ. Гэхдээ би тэр өрөөнд хоригдож байхдаа хамт байсан залуусаа нэлээн хүмүү­жүүлээд хоёрыг нь бүр там­хинаас гаргасан. Бусад нь гадагшаа утаагаа гаргах мая­гаар ээлжлэн татдаг бол­сон. Гэх мэтчилэнгээр бус­дыг зохи­цуулж болох ч энэ хэм­жээнд хүртэл цаг хугацаа хэ­рэгтэй. Харамсалтай нь энэ бүг­дийг зохицуулах гэ­сээр байтал хамаг өвчнийг авсан.
Манай өрөөнд ганцхан наар байдаг юм. Нааран дээр долуулаа унтах гэхээр багт­даггүй. Дандаа л хажуу­гаараа харж унтдаг байлаа. Иймэр­хүү л янзтай байсан. Үү­нээс илүүг би яримааргүй байна. Ямар ч байсан XXI зуунд ийм байдалтай байж бо­лох­гүй ээ гэж хэлье.
Монголчууд бид уг нь хий­мор­лог ард түмэн. Тий­мээс ялангуяа залуу­чуу­дыг ийм байдалд хорьж байгааг хуу­­лийн­­хан анхаарах хэрэг­тэй.
-Та их л зүйлийг ан­заарч, тунгааж дээ?
-Хоригдож байх хуга­цаанд “Ганц худаг”-т бай­гаа хүмүүсийн 20 хувь нь л үнэхээр болдоггүй нөхөд, харин 80-ыг нь бид өөрсдөө бэлдэж байна гэж бодогдсон. Нэг ёсондоо 80 хувийг нь манай төр өөрсдөө бэлдэж бай­на. Уг нь хүмүүс амьдрах хэрэг­тэй байна шүү дээ. Жишээ хэлэхэд нэг залуу зөв­хөн ахынхаа амийг аврах гэж л бусдыг дээрэмдсэн байсан. Ах нь мэс засалд орох гэтэл 200 мянган төгрөг хэрэгтэй бол­сон. Ингээд мөнгө баахан хайсан, гуйсан. Эцэст нь олдохгүй болохоор нь ах, дүү хоёр дээрэм хийгээд том ахдаа тэр мөнгийг нь аваа­чиж өгчихөөд өөрсдөө шоронд орсон. Тэдгээр залуус барил­гын ажил хийдэг боло­хоор өвөлдөө ажилгүй, мөн­гө­гүй болчихдог гэнэ. Ийм л байд­лаас болж хоригдсон маш олон залуус тэнд бий. Тэгэхээр ядуурлыг л арил­га­сан цагт манай ул­сын гэмт хэрэг буурна гэж бодогд­сон шүү.
Тэндээс миний ажигласан бас нэг зүйл нь Монгол хүний өөрийнх нь эрх чө­­лөөг эрхэмлэдэг онцлог. Хя­тад, Солонгос гэхчлэн улс ор­ны хүмүүс битүү хайрцган дотор зоопаркийн амьтан шиг байж чаддаг. Харин Мон­­гол хүн тэгж чаддаггүй. Цаа­­наасаа бухимдаж, бачим­даад хэцүү байдалд ордог. Учир нь өргөн уудам тал нутаг­таа нүүдэл хийж явдаг нүү­дэлчин удамтай улс бо­лохоор дөрвөлжин хайрц­ганд үнэхээр хоригдож чад­даг­гүйг анзаарсан. Одоо ч гэсэн бид хөдөө, гадаа хүс­сэн газар руугаа яваад л чө­лөөтэй байдаг шүү дээ. Мал амьтнаар яривал нэг нь тэжээвэр, нөгөө нь зэрлэг гэдэг шиг Монгол хүний онц­лог нь өөр юм билээ.
Хүнлэг, энэрэнгүй ний­гэмд амьдарч байгаа бидний хувьд ард түмнээ их л сайн та­них хэрэгтэй юм шиг санагд­сан даа.

Бидний хэрэгтэй танилцаа ч үгүй атлаа команд өгдөг дарга нар байдаг

-Та тэндэх амьдралыг нү­дэнд харагдтал ярилаа. Өм­гөөлөгч нар тань та­ныг суллах гэж нэлээд чар­майсан байх?
-Би хоёр өмгөөлөгчтэй байгаа. Мөрдөн байцаагч ч юм уу, бусад хүмүүс намайг тэнд хориод байх хүсэлгүй байс­ныг би мэднэ. Хамгийн гол нь намайг хэзээ хорьж, хэзээ гаргахыг дарга нар л мэддэг юм байна лээ.
-Дарга нар гэж та яг хэ­нийг хэлээд байна вэ?
-Бидний хэрэгтэй танил­цаа ч үгүй, уншаа ч үгүй хэр­нээ зүгээр л команд өг­дөг хүмүүс байдаг. Уг нь энэ хэргийг мөрдөж байгаа мөрдөн байцаагч нь л энэ хүн буруутай юу, үгүй юү, сул­лах уу, суллахгүй юу гэд­гийг мэддэг баймаарсан. Гэ­тэл доод шатны хүмүүст энэ эрх мэдлийг нь өгөхгүй, яагаад дээрээс нь тушаагаад бай­даг юм бэ гэдэг асуудал их сонин санагдсан.

Бидэнд 150-аад тэрбум төгрөгийн өр зохиомлоор өгчихсөн байсныг мэдээгүй явжээ

-Нэгдүгээрт эрх мэдэл, хоёр­дугаарт мөнгө ордог. Эрх мэдлийн дээр мөнгө хэ­зээ ч гардаггүй гэдгийг та мэд­мээр л юмсан даа. Ер нь хо­ригдох болсон шалт­гаа­ны­хаа талаар та юу хэлэх вэ?
-Хоригдох болсон шалт­гаан нь бүр эртнээс буюу дол­дугаар сарын гуравнаас ший­дэгд­сэн байсан. Учир нь долдугаар сарын гурванд намайг архи тарааж, дол­дугаар сарын нэгний үймээ­нийг санхүүжүүлсэн гэсэн гүт­гэлэг сонин, хэвлэлээр гар­сан. Хоёрдугаарт наймдугаар сард биднийг хорлох гээд хү­зүүгээр оосорлочихсон байс­ныг бид мэдээгүй л явсан юм билээ. Тодорхой хэлбэл най­ман сард 150-аад тэрбум төг­рө­гийн өрийг бидэнд зохиом­лоор өгчихсөн байсан. Энэ чинь л өөрөө хэзээ ч босч ирэх­гүйгээр дарсан үйл ажиллагаа шүү дээ. Дээр нь хэвлэл мэдээллээр элдвийн гүтгэлэг явуулсаар байгаад 90-ээд тэрбум төгрөгийн асуу­дал гаргаж ирсэн. Энэ бол ерөө­сөө гарцаагүй араанд хийх гэсэн арга. Ингээд над 21 мянган долларын залилан хийсэн үү, үгүй юү гэдэг асууд­лыг тулгаад хорьсон.
Би эцэг эхээс долуулаа хүн. Тэдэндээ би зээл авч өгсөн удаагүй. Харин манай том эгчийн хүү Солонгосоос 14 тэрбум төгрөгийн эх үүсвэр банканд татаж өгөөд их идэвхтэй ажилласан юм билээ. Тийм итгэлтэй байхаар нь орж ирсэн ашгаас нь 400 ор­чим сая төгрөгийн зээл ол­госон байсан. Зээлдэгчийн үүд­нээс зээл аваад бизнес хийж байгааг нь над руу түл­хэх гэж үзсэн хэрэг л дээ.

0 Response to "ИХ намын дарга, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа: Бидний хэрэгтэй танилцаа ч үгүй байж команд өгдөг дарга нар бас байна"

Post a Comment



Дүрстэй Мэдээ