Х.Хангай
Тус нийгэмлэг нь дэлхийг нэгэн тугийн дор нэгтгэн, Монголын их гvрэн болгон захирч явсан тvvх нь эдvгээ улам бvр тодорсоор байгаа Чингис хааны онгоныг олсон гавъяатай. Тухайн vедээ энэ тухай холбогдох албаны хvмvvст мэдэгдэж, тєрийн хамгаалалтанд авахыг хvсч байсан.
Мєн Чингис хааны онгон буй хэмээн зарлаад байгаа Бурхан Халдун ууланд энэ жилээс илvv хvчин чадалтай геофизикийн багаж, тєхєєрємжтэй компани, гадаад, дотоодын байгууллагыг судалж, олж эхний геофизикийн тандалт судалгааг эхлvvлэх тєлєвлєгєєтэй байсан.
Єєрєєр хэлбэл, ємнєх vр дvнг бататгах чиглэлд судалгааны ажлыг vргэлжvvлнэ. Нєгєє талаар зєвхєн Чингис хааны булш биш, Монгол оронд эртнээс оршин тогтнож, суурьшин амьдарч ирсэн нvvдэлчдийн тєр улсын гал голомт нутаг.
Тэр улсуудыг эмхлэн байгуулж, удирдаж байсан нvvдэлчдийн хаадын булш Монгол оронд байгаа нь ойлгомжтой. Энэ чиглэлийн судалгааг давхар хийхээр тєлєвлєєд байсан боловч тус нийгэмлэгийн тэргvvнийг Ганц худагт хорьсноор ийнхvv зогсоод байсан.
Эзэн Чингис хаан нэр цуугаа дэлхийд дуурсгасан их хvн учраас тvvний булш бунхан хаана байгааг монголчууд тєдийгvй дэлхийн олон мянган хvн сонирхож байдаг.
Тиймээс єєр єєрийн нутагт их хааны булшийг байна хэмээн яриа хєєрєє гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч мэдээлж байсан удаатай. Их хааныг хаана, хэрхэн оршуулсан бэ? гэдэгт эрт дээр vеэс анхаарч, эрдэмтэн судлаачид эрэл хайгуул хийж, vзэл бодлоо илэрхийлж байсан.
Харин одоо "Тэнгэр угсаа" нийгэмлэгийн тэргvvн Н.Даваа суллагдсанаар тvvх, соёлын энэхvv ховор зvйлийг монголчууд єєрсдєє олж, нотлох боломж бий болж байгаа юм.
Д.Сугар
Olloo.mn
-Д.Энхтөр захирал эмчлүүлэхээс татгалзсан гэж үнэн үү?
-Үгүй ээ. Цөсний хана нь зузаан байгаа учраас яаралтай хагалгаа хиймээр байна гэхэд “Жаахан байзнаж болох уу” гэсэн учраас бид хагалгаа хийхээ хойшлуулсан. Уг нь энгийн хүн байсан бол явцын дунд харж байгаад хагалгаа хийх шаардлага гарвал шууд оруулъя гэж хэлмээр байгаа ч тийм биш болохоор хэцүү байна.
-Өөрөө тэгж хэлсэн учраас шууд хорьсон юм уу?
-Түүнийг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан буцаагаад аваад явсан.
- Хоол унд нь шингэхгүй хэцүү байгаа гэж байсан. Одоо гайгүй болсон уу?
-Үгүй ээ. Бараг л хэвэндээ байгаа даа. Хоол ундны шингэц муу байгаа хэмээн ярилаа.
Харин “Анод”-ын захирал Д.Энхтөрийн өмгөөлөгч н.Оюунбилигээс түүнийг эргүүлэн эмнэлэгт хэвтүүлэх талаар арга ямар арга хэмжээ авч байгааг асуусан юм.
-Д.Энхтөр захирлыг хагалгаа хийлгэхээ хүлээзнэе гэж хэлснээс болоод түүнийг буцаагаад хорьсон гэсэн. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоо энэ асуудлыг шийдэхээр ярилцаж байгаа.
-Ямар асуудал шийдэгдэх талаар тодорхой хэлэх боломж бий юу?
-Бололгүй яахав. Д.Энхтөр захирлыг батлан даалтад гаргах талаар ярилцаад бараг шийдчихлээ гэж ойлгож болно.
-Мөрдөн байцаалтын үед оргон зайлах магадлалтай учраас батлан даалтад гаргахгүй гэж байсан шүү дээ. Тийм болохоор та бүхэнд ямар нэгэн болзол тавьж байгаа юу?
-Одоохондоо тийм зүйл яригдаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.
-Яг хэдэн цагийн үед батлан даалтад гарах бол?
-Түүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өнөөдөртөө багтаад гарна” гэлээ.
Д.Энхтөр захиралтай хамт өлсгөлөн зарлаад байсан тус банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа батлан даалтад гарч байгаа эсэхийг түүний өмчгөөлөгчөөс лавласан юм.
-Д.Энхтөр захирал батлан даалтад гарч байна. Н.Даваа батлан даалтад гарч байгаа юу?
-Одоо ярилцаж байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ гарчих байх гэж найдаж байна хэмээн хариуллаа.
Улаанбаатар Таймс
-Та бүхэнд баяр хүргэе. Захирлуудын биеийн байдал ямар байна вэ?
-Баярлалаа. Ер нь сайнгүй л байна.
-Батлан даалтад гаргах болсныг хэзээ мэдсэн бэ?
-Өнөөдөр мэдлээ. Яг одоо (19.00) Ганц худаг дахь урьдчилан хорих төвийн гадна хүмүүсээ гарч ирэхийг хүлээгээд байж байна.
-Ямар үндэслэлээр батлан даалтад гаргах болов?
Нийгмийн толь
Батлан даалтад гаргах тухай магадлал гараад байсан ч эцсийн шийдвэр нь өчигдөр 16.50 цагт гарлаа. Манай сурвалжлах хэсэг 17.30 цагт Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд очсон боловч 19.00 цагт Д.Энхтөр, Н.Даваа нарыг Ганцхудагаас гаргалаа. Тэднийг шууд гэр рүү нь явуулсангүй. Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Батбаатар өрөөндөө дуудаж уулзаад гаргасан юм. Д.Энхтөр их турсан нь анзаарагдаж байсан. Тэд батлан даалтад гарсандаа баярлаж байгаагаа хэллээ. Харин Э.Гүр-Аранзыг Төв аймагт саатуулж байсан юм. Түүнийг цагдан хорих төвөөс авчрахаар мөрдөн байцаагч нь 20 цагт Төв аймгийг зорилоо. Батлан даалтад гарсан захирлууд юуны өмнө биеэ эмчлүүлэх гэнэ.
Х.Оюунсүрэн
Чухамдаа бол “Анод”-ын хэрэг гэгчийн цаана “Монголд үйлдвэрлэсэн” олигархуудын дайн, хувийн өмчийг үнэгүйдүүлж дээрэмдэх , цаашилбал санхүүгийн зах зээлд ноёрхохыг хүсч буй олигополи бүлэглэлүүдийн сонирхол байгаа нь хэнд ч тодорхой юм. Монгол хүн нэгнийгээ үздэггүй тамын тогооны үлгэр уг санаархлыг хэрэгжүүлэх бэлээхэн хөрс нь болжээ. Учир нь “Анод “ нь зөвхөн Монголчуудын хөрөнгөөр боссон, гадаадын сохор цент ч нэмэрлээгүй цорын ганц арилжааны банк учраас ноён Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранзан нарт атаархагчид дэндүү олон, тэднийг дээрэлхэн, дарамтлахад ч дөхүү аж. Жишээлбэл: “Хаан” банк хямралд нэрвэгдлээ гэхэд манай хууль хяналтын байгууллага, Монгол банкныхан ноён Питер Морроуг шууд шоронд хорьж зүрхлэх үү? Эсвэл ноён Громовыг баривчлах уу? Хариултыг нь та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Нөгөө талаар “чоно борооноор” гэгчээр зарим нэг этгээдүүдэд “Анод” банкны томоохон зээлдэгч нарт “луу унжиж”, олон сая долларын зээлээ үнэгүйдүүлэх таатай боломж үүсээд байгаа юм биш үү? Ер нь банк дампуурах нь хэнд ашигтай байдаг вэ? Ердөө л томоохон зээлдэгчдэд .Эдүгээ арван жилийн өмнө “Ард” банк, “ХОТШ”, Сэргээн босголтын банкийг дампууруулахгүй гэж хувийн “Голомт” банкинд нийлүүлэх гэж байсан түүх хуучраагүй. Найр наадмын улирал эхэлж байгаагаар далимдуулан энэхүү дээрмийн операцийн хөрсийг бэлдэж байж ч тун болзошгүй байна. Мөн “Анод”-ын гурван захирлыг барьж хорих шаардлага байсан уу үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй асуудал. Чингэснээр Монголын бизнесийн ертөнцийг дэндүү сайн мэддэг, олигархуудын хэлхээ холбоо, алсын сонирхлыг гадарлаж байсан банкируудын амыг үдэж, зоригийг нь мохоож, үндэсний бизнесменүүдийг нэг ёсны “журамлах” үйл ажиллагаа явагдаж болзошгүй юм. Юутай ч “Анод”-ын хувь заяаг олигархиуд өөрсдөдөө ашигтайгаар шийдчихэж буй бололтой.
Л.Насанжаргал
Мэдээллийн эх сурвалж: Sonin.mn
“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн гэргий Т.Оюунгэрэл: Би ханийнхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ
-Таны нөхөр Н.Даваа III эмнэлэгт хэд хоног эмчлүүлж байгаад эргээд хоригдсон гэж дуулдсан. Эмнэлэгт ямар эмчилгээ хийлгэсэн юм бэ?
-Тийм ээ. Миний нөхөр III эмнэлгийн Зүрхний тасагт хэвтэж эмчлүүлээд төрөл бүрийн шинжилгээ хийлгэсэн. Зүрхний зонн тавих гэдэг шинжилгээг ачаалалтай болоод ачаалалгүй гэсэн хоёр янзаар хийлгэж үзлээ. Ачаалалтай шинжилгээг нь хийлгэхэд ачааллыг маш муу авч байсан. Жаахан ачаалал өгөхөд л зүрх нь хаагдчих гээд байхаар нь цавиных нь веннийн судсаар шингэн шахаад зургийг нь авсан. Ингээд үзэхэд зүрхний титэм судасны нарийсал болжээ гэж эмч нар дүгнэсэн. Энэ нь хүний амь насанд маш аюултай байдаг гэнэ лээ. Яагаад гэвэл тэр нарийссан судсан дээр цус нь бөөгнөрч байгаад ачааллаа дийлэхгүй цус алдаж, зүрх нь зогсох аюултай байдаг гэсэн.
Зургаан жилийн өмнө миний хань зүрхний өвчнөөр өвчилсөн болохоор эмчийн хяналтанд байсан юм. Харин “Ганц худаг”-т байх хугацаанд энэ өвчин нь сэдрээд хүндэрсэн байна лээ. Эмч нар хэлэхдээ “одоогоор мэс засал хийлгэх шаардлага байхгүй ч үргэлжлүүлэн эмнэлгийн хяналтанд байлгах шаардлагатай” гэсэн. Удахгүй Францын эмч нар Монголд ирж, зүрхний шинжилгээ хийхэд нь үзүүлж, шинжилгээ хийлгээд эмчийн хяналтанд байлга гэж эмчлэгч эмч Баасанжав Цэрэнжав, Сэржээ нар хэлсэн. Тэгээд Н.Даваагийн сэтгэл санааг тайван байлгаарай гэж надад захьсан. Хэт баярлуулах, хэт догдлуулах, хэт гомдоох зэргээр сэтгэлийн янз бүрийн хувиралд оруулж болохгүй гэнэ лээ.
-Бие нь жаахан ч гэсэн тэнхрэв үү?
-Анх “Ганц худаг”-аас ирснээ бодвол мэдээж эмчилгээ хийлгэсэн юм чинь тэнхэрсэн. Гэхдээ л үргэлжлүүлээд эмчийн хяналтанд байлгах шаардлагатай. Урьд нь бас шулуун гэдэсний хагалгаанд орж байсан юм. Хүйтэн, сэрүүн газар байхдаа тэр өвчин нь сэдэрснийг гуравдугаар сарын 12-нд нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд бидэнд хэлсэн. Тиймээс дахин хагалгаа хийлгэх шаардлагатай, яагаад гэвэл өвчин нь сэдрээд идээт үрэвсэл хуржээ гэсэн. Ингээд сая нэгэнт эмнэлэгт хэвтэж байгаа юм чинь нэгдүгээр эмнэлэгт очоод шулуун гэдсээ дахиад нэг үзүүлчихье гэдэг хүсэлт гаргатал Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээнд оруулахыг зөвшөөрөөгүй. Дараа нь Батбаатар мөрдөн байцаагч зөвшөөрөөд “Даваа гарагийн өглөө 09.30 цагт шинжилгээнд оруулна, бэлэн байгаарай” гэсэн. Тэгэхээр нь бид нэгдүгээр эмнэлэг дэх шулуун гэдэсний эмчлэгч эмчээс нь уулзах цаг хүсээд хүлээлгэчихсэн байтал замаас нь шууд “Ганц худаг” руу аваад явчихсан. Яагаад ингэж худлаа ярьж байгаа юм бэ гээд мөрдөн байцаагчаас нь асуухад “Би зүрхийг нь эмчлүүлнэ гэснээс өөр зүйл амлаагүй” гэж хэлсэн. Гэхдээ заавал худлаа хэлж авч явах шаардлагагүй шүү дээ. Тэр үед надад хэлэх ч үг олдоогүй. Өөрийн эрхгүй нүдэнд нулимс бүрхээд ирсэн.
-“Ганц худаг”-т орохоос өмнө бие нь ингэтлээ өвддөг байсан уу?
-Үгүй ээ. Шулуун гэдэсний хагалгаанд орсныг эс тооцвол манай хүн их бие сайтай хүн. Үргэлж уул хадаар явдаг, эрүүл чийрэг биетэй хүн байсан. “Ганц худаг”-т хоригдохоор хүн үнэхээр бие муутай болдог юм байна.
-Өрөөнийх нь нөхцөл байдлыг та хэлээч. Ямар өрөөнд хэдүүлээ байсан юм бэ?
-Өмнө нь 2.7-г харьцах нь 2.7 м хэмжээтэй өрөөнд зургаагаас долуулаа хоригдож байсан. Өөрөө хэлэхдээ “Манай өрөөнд зургаагаас долоон хүн байхад хажуугийн өрөөнд гурван хүн байна. Ийм л нөхцөлтэй байна даа” гэсэн. Дарга, цэрэгт нь хэлэх үү гэхээр “За яах вэ, цаанаасаа зохион байгуулалттай ингэж байгаа юм байлгүй дээ. Хэлээд хэрэггүй ээ” гэдэг.
-Ер нь анх баривчилгаа явагдсан тэр өдрийн процессыг та яриач. Яг юу болсон юм бэ?
-12 дугаар сарын аравны орой Н.Даваа “Бурхан халдун”-ыхаа ажлыг эрдэмтэдтэй ингэж, тэгж яриад гэсээр гэртээ орж ирсэн. Бид хоолоо идчихээд салхинд гарангаа хүнд юм өгөх ёстой байсан юм. Түүнийгээ өгчихөөд дөнгөж гэртээ орж ирээд байтал Н.Давааг Улсын мөрдөн байцаах газар дээр яаралтай хүрээд ир гэж дуудсан. Мөрдөн байцаах газар дээр би хүргэж өгчихөөд хүлээж байтал Н.Даваа удаа ч үгүй гараад ирсэн. Яасан, юу гэж байна гэтэл “Иргэний үнэмлэх, гадаад паспортоо аваад ир” гэж байна. Намайг гадаад дотоод явж болохгүй гэж байх юм. Юу гэсэн үг юм бол, яагаад ингэж байгаа юм бол гэж байсан. Тэгээд бид хоёр гэртээ очоод иргэний үнэмлэх, гадаад паспортыг нь аваад эргээд Мөрдөн байцаах газарт хүрч ирсэн. Энэ үед оройн есөн цаг болж байлаа. Хоёр дахиа Мөрдөн байцаах газар руу ороод Н.Даваа гарч ирэхгүй маш их удсан. Өвөл байсан болохоор машиныхаа паарыг асаачихаад л хүлээгээд байлаа. Удаад болохгүй байхаар нь арга ядахдаа гар утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгтэл өглөө 04 цагийн үед Оюунбилэг өмгөөлөгч над руу утасдаад “Гурван захирлыг гурвууланг нь хорино, хувцсыг нь аваад ир гэж байна” гэсэн. Ингээд өглөө 08 цагийн үед тэднийг “Ганц худаг” руу авч яваад тэр чигт нь хорьсон.
-Оргон зайлж магадгүй гэдэг шалтгаанаар хорьсон нь мэдээж. Тухайн үед хорих гэж буй үндэслэлийг нь яг юу гэж тайлбарлаж байсан юм бэ?
-Тийм ээ. Оргон зайлах үндэслэлтэй, мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж тайлбарласан. Одоо ч гэсэн батлан даалтад гаргая гэхээр энэ тайлбараа хэлдэг. Уг нь манай Н.Даваа эх орноосоо өөр газар амьдарч чаддаггүй хүн. Хүмүүс тансаглаад элдэв янзын хоол идэж байхад манай хүн монгол лавшаа идэж, сүүтэй цайгаа л уудаг. Тийм хүн оргож зайлаад юу идэж, яаж амьдрах юм бэ.
Банкны асуудлын тухайд би учрыг нь сайн мэдэхгүй байна. Энэ талаар Н.Даваа угаасаа надад огт ярьдаггүй байсан. Яагаад гэхээр Н.Даваа банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй, ТУЗ-ийн гишүүн гэдгээрээ л явдаг байсан. Н.Даваагийн ганц ярьдаг зүйл нь Чингисийн онгон, Турк, Казакын түүх шүү дээ. Н.Даваа түүхэнд үнэхээр нугасгүй.
“Өглөөний сонин” №116 (690) 2009-06-18
“Анод” банкны ТУЗ-ын гишүүн Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргал “Иргэдийн альяанс” төвд ханджээ. УМБГ-ын ажилтнууд Д.Энхтөрийг эрүүдэн шүүсэн ба өмгөөлүүлэх эрхээр хангаагүй тул тэр ийнхүү “Иргэдийн альяанс” төвийнхнөөс тусламж хүссэн байна.
Мэдээллийн эх сурвалж: Улаанбаатар Таймс
-Түүнд хүч хэрэглэн биед нь шингэн зүйл шахсан уу-
“Анод”-ын Д.Энхтөрийн судсаар шингэн зүйл шахсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Энэ талаар Иргэдийн “Алъянс” төвийн захирал Ж.Занаагаас тодрууллаа.
Ж.Занаа: Хүний эрх гэдэг утгаар бидэнд хандсан
-”Анод” банкны захирал асан Д.Энхтөрийн судсаар шингэн зүйл шахсан гэх мэдээлэл цацагдаад байна. Үнэхээр судсаар нь шингэн зүйл шахсан нь үнэн юм уу?
-Өмгөөлөгчийнх нь мэдээлснээр хүч хэрэглэж шингэн шахсан нь үнэн гэсэн. Яг ямар шингэн, яах гэж шахсаныг сайн мэдэхгүй байна. Хүч хэрэглэж хийсэн болохоор хүний эрхэнд халдсан гэдэг утгаар нь бидэнд хандсан хэрэг.
-Ямар хүн хүч хэрэглэсэн юм бол. Тэр талаар мэдсэн юм байна уу?
-Өсөхбаяр гэсэн байх. Танцхудаг”-т хүч хэрэглэн, зодож хүний эрхийг ноцтой зөрчсөн байсан. Тийм учраас бид хэвлэлийн бага хурал хийж, хүний эрх ноцтой зөрчигджээ гэж мэдээлсэн. Өөр бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй байна.
Б.Оюунбилэг: Хорих хугацааг 30 хоногоор сунгасан
-Таны өмгөөлж байгаа Д.Энхтөрийн биед ноцтойгоор халдан судсаар нь шингэн шахсан гэсэн мэдээ цацагдаад байна. Энэ тухай тайлбарлахгүй юу?
-Угаасаа хоригдож байх үедээ ямар нэгэн тэмцлийн хэлбэрийг сонгосон бол албадан эмчилгээ хийх ёстой байдаг.
Тэгээд судсаар дусал тариа хийсэн юм билээ. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.
-Үнэхээр ноцтой хэрэг болоогүй юм бол яагаад хүний эрхийн төвд хандсан юм бэ?
-Тэр бол зүгээр л судсаар хийх ёстой шингэн байсан. Хамгийн гол нь өөрт нь болоод өмгөөлөгчид үзүүлээгүй, ямар шингэн хийх гэж байгаагаа хэлээгүй хийсэнд хүний эрх зөрчигдсөн гэж үзээд байгаа юм.
-Батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа гэсэн. Юу болж байна вэ?
-Бид хүсэлтээ гаргасан. Гэвч хүсэлтийг маань хүлээж авалгүй дахиад 30 хоногоор хорих хугацааг сунгасан. Сар болгоны 10-нд хорих хугацааг сунгаад байгаа.
Э.Энхээ
“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг өчигдөр “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд эргүүлэн хорьжээ. Зүрхний судас нь хэт нарийссанаас болж хэзээ ч бөглөрч, амь насаа алдаж болзошгүй болсон түүнийг яаралтай мэс засалд оруулах ёстой байсан ч эргүүлэн хорьсон байна. “Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн III” эмнэлэгт хэвтэж байсан түүнийг нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэхээр Улсын клиникийн төв эмнэлэг рүү авч явах үед нь “Ганц хураг”-ийн урьдчилан хорих төв рүү гэнэт эргүүлэн “ачжээ”. Харин ТУЗ-ийн гишүүн Д.Энхтөрийн тухайд тун удахгүй цөсний мэс засалд орохоор болсон байна. Түүний цөсний хүүдий жирийн хүнийхээс тав дахин томорсон гэж үзсэн болохоор нэн яаралтай мэс хагалбарт оруулахаар болжээ. Энэ мэтээр “Анод” банкны удирдлагуудын бие “Ганц худаг”-т хоригдсоноос эрс муудаж эхэлсэн бололтой. Хэл ам татлан байж III эмнэлэгт хэсэг хугацаанд хэвтүүлээд байсан тэднийг түрүүчээс нь ийнхүү эргүүлэн хорьж эхлэв.
Тэгвэл амь наана, там цаана байх энэ үед Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал юу хийж суугаа бол.
Сард таван сая төгрөг хөнгөхөн халаасалж, хамгийн бага бензин иддэг жийпийг унаж байгаа хэмээн чамлан байж RAV-4 хөлөглөсөн тэрээр үнэн хэрэгтээ “Анод” банкийг босгохын төлөө зүтгэж байна уу, эсвэл унагахын тулд улайрч эхлэв үү. Ямартаа ч сав л хийвэл “Анод”-ын удирдлагуудыг хэвлэлээр муулж, өнгөрсөн баларсан амьдрал мэтээр өнөөх банкийг нь дампуурна хэмээн зарлах болов.
Уг нь банк гэдэг эмзэг салбар. Ард түмний итгэлцэл дээр оршин тогтнодог нандин шүтэлцээтэй болохоор дампуурна гэвэл л дампуурч орхидог “эвгүй” газар. Тийм ч болохоор аль нэг банк дампуурах, эс дампуурахыг ард түмэнд ам задгай ярьж болдоггүй ч гэх нь бий. Харин Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал болох болохгүй үг хэлж, төрийн хүнд байж боломгүй бодлогогүй тайлбарыг амныхаа зоргоор “чалчих” болов. Ёстой л хүний юманд хүйтэн загнадаг төрөлх зангаа гаргаж, босгох биш унагахын тулд зүтгэж эхэлсэн нь илт харагдаж эхэлсэн мэт. Арга ч үгүй биз дээ, “Анод”-ыг байгуулахын төлөө анхнаас нь хөлсөө гаргаагүй, унаж босч ирсэн арваад жилийн түүхийг нь арван хуруу шигээ мэдэхгүй шүү дээ, тэр. Тийм ч болохоор хүнийрхүү зан гаргаж, хүйтэн аргаар хүч үзэж байгааг үгүйсгэхгүй.
Эсвэл эр хүн шиг “хоншоор”-той загнаж сар бүр халаасалдаг таван сая төгрөгийнхөө талыг нь ч болтугай “больё” гээд хэлчих сэтгэл, зүрхийг тэр гаргасангүй. Өөрийнх нь хэлснээр хэзээ мөдгүй дампуурах гэж байгаа банкийг бүр мөсөн мөлжих гэсэндээ юү, эсвэл өөрийн шуналаа үгүй хийж чадаагүйдээ тэр үү ямартаа ч өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ч авч үзээгүй өндөр цалинг өнөөх өөдгүй эр халаасалсаар байна. Тэгээд бүр “Миний цалинг Монголбанкнаас тогтоодог. Банкны ажил үнэхээр хүнд. Сард таван сая төгрөгийн цалин өгье гэхэд энд ирээд ажиллах хүн байна уу, үгүй юу” гэж хэнэг ч үгүй ярьж суух юм. Хэцүүгүй ажил хаана ч байдаггүйг “хэцүү”-г хэлэх дуртай энэ ноёнтон мэддэггүйгээр зогсохгүй таван сая төгрөгийн цалин амлавал чамлахгүй ажиллах толгой сайтай аавьн хүү захаас аваад зөндөө олдохыг даанч ухаараагүй бололтой.
Уг нь “Анод” банкийг унагаснаа биш, босгосноо зарлавал энэ эрхмийн эрхгүй шунаад байгаа таван сая төгрөгийн цалинг ард түмэн асуудал болгон шуугихгүй байсан биз ээ. Гэхдээ тэр чадсангүй.
Үүнийхээ оронд “би ч гайгүй байна. “Анод”-ын удирдлагууд миний одоо авч байгаагаас хамаагүй өндөр цалин авдаг байсан” гэж ичих ч үгүй барьцаж сууна.
Юутай ч хийсэн, гавьсан зүйлгүй Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч “Анод”-оос сар бүр таван сая төгрөг халааслахын зэрэгцээ хөөрхий банкийг “үхэл” рүү нь явуулж орхижээ. Саяхан л “Анод” банк эргээд хэвийн үйл ажиллагаандаа орсон гэж хэвлэлээр баатарлаг ярилцлага өгч байсан С.Насанжаргал бодлоо юунд өөрчилснийг тааж хэлэхэд бэрх байна. Гэхдээ шунал хэтэрвэл шулам болдгийг ойр дотных нь хүмүүс хэлж өгч туслаасай даа.
С.Бэлэгмаа
сурвалжлагч
УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг “Өглөөний зочин” буландаа урилаа. Монгол Улсын топ банкируудын нэг тэрээр эдийн засгийн орчны талаар ямар бодолтой байгааг сонирхов.
-Дэлхийн санхүүгийн хямралын нөлөө Монголд аль хэдийн мэдрэгдээд байгаа. Ингэхэд Монголын зах зээл багтаамжийнхаа хэмжээнд явж чадаж байна уу?
-Багтаамж гэхээр би Монголын эдийн засаг хэр зэрэг хөрөнгө оруулалтыг шингээж чадах вэ, хэр импорт, хэдий хэмжээний мөнгөн урсгалыг шингээж чадах вэ гэдгээр ойлгож байна. Тэгэхээр манай эдийн засаг бол өсч, өндийж байгаа эдийн засаг. Энэ утгаараа их мөнгө оруулах хэрэгтэй. Харамсалтай нь бид энэ орон зайг бөглөж чадахгүй байна. Өнгөрсөн жилээс хойш манай эдийн засаг сайжирсангүй. Харин ч доройтчихлоо. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал манайхыг тойроод гарна гэж байсан бол эсрэгээр манайхыг дайраад гарч байна. Дайрах дайрахдаа маш хүндрэлтэйгээр шүү.
Өнгөрсөн хавар Төвбанк зээлээ зогсоосноос хойш бүх хөрөнгө оруулалт, бизнес, худалдаа, арилжаа зогсонги байдалд орсон. Үүнтэй уялдаад монголчууд орлогогүй, мөнгөгүй болчихлоо. Дээрээс нь зах дээр байсан бүх төгрөгийг 600-700-аад сая ам.доллараар худалдаад татаад авчихсан. Төвбанкны бодлого өмнө нь ам.долларыг худалдаж аваад зах дээр төгрөг гаргаж, төгрөгөөр нь монголчууд бизнес амьдралаа санхүүжүүлж явдаг байсан. Төгрөг хүссэн хүсээгүй Монголын нутаг дээр эргэлдэнэ. Харин доллар гаргаад төгрөгөө татчихаар доллар нь тогтдоггүй. Дэлхийн валют учраас гараад явчихдаг. Өнөөдөр бид мөнгөгүй хэвээр байгаагийн баталгаа нь өнгөрсөн зун шигээ барилга, уул уурхай, газар тариалангийн ажил эхэлчихээд байхад бараг л ажлаа хийж чадахгүй сууж байгаа явдал шүү дээ.
-Мөнгөний хатуу бодлогыг шүүмжилж байна уу?
-Өнгөрсөн жил мөнгөний хэт хатуу бодлого явуулсны үр дагавар өнөөдөр гарч байна. Дээрээс нь намар төсвөө их алдагдалтайгаар тооцож оруулж ирсэн нь их муу дохио болсон. Гадаадын компаниуд үүнээс дүрвэж эхэллээ. Монголд байнга мөнгөө байршуулж байсан компаниуд ханш унах нь, худалдааны алдагдалтай гарах нь гэж үзэж байна. Засгийн газар хямралын эсрэг төлөвлөгөөг батлуулсан боловч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.
Уг нь манайд жил гаруйн өмнө макро эдийн засгийн хэд хэдэн таатай үзүүлэлт байсан. Ханш, инфляци тогтвортой, нөөц арвин, төсөв алдагдалгүй, орлого сайтай, эдийн засгийн өсөлт сайтай зэрэг таатай орчинтой байсан. Энэ үед л том мөнгө авах байсан. Одоо бүгдийг нь эвдчихлээ. Тэгэхээр манайд мөнгө зээлэх нь байтугай, хадгалах гадны компани алга болж байх шиг. Дансандаа байнга 1-10 сая ам.долларын үлдэгдэлтэй байдаг Монголд ажиллаж байгаа гадаадын компаниуд бүгдээрээ Хонконг, Сингапурын банканд хадгалуулж, хэрэгтэй үедээ тэндээсээ мөнгө шилжүүлж авч байх жишээтэй.
-Манайх ОУВС-тай хөтөлбөр баталснаас хойш макро эдийн засгийн бүх үзүүлэлт сайн байгааг Сангийн сайд саяхан мэдээлж байсан. Гэтэл та макро үзүүлэлт муу байна гээд байх юм?
-Бид сонголтгүй болчихоод аргагүйн эрхэнд ОУВС-тай хөтөлбөр баталж байгаа юм. Түүнээс биш сайн байсан бол хүнээс мөнгө гуйгаад байхгүй л дээ. Бодлогоо сайн явуулж байсан бол манайд мөнгө орж ирээд л байх байсан. Яах вэ, хоёр сарын өмнөхтэй харьцуулахад макро эдийн засгийн үзүүлэлт сайжирсан харагдаж байгаа. Энэ утгаараа арай цэгцрэх тал руугаа явж байна гэсэн үг. Гэхдээ сайжирчихлаа гэж хэлж болохгүй. Өвчтөнөөр авч үзвэл хагалгаа хийлгэчихээд бөгтийгөөд явж байгаа хүнийг сайжирсан гэж хэлнэ. Бүр үхлүүт хэвтэж байгаа хүнийг бодвол арай гайгүй байна шүү дээ. Түүнээс биш, сайжирна гэдэг маань өөр. Улаанбаатарт байгаа бүх кранууд ажиллаж, бүх замууд сайжирч, бүгдээрээ ажилтай орлоготой, Монгол Улс экспортод бараагаа гаргадаг, төсвийн алдагдалгүй, банкууд нь муу зээлгүй байвал тамирчин хүн шиг харагдана. Одоо бол бид бөгтийгөөд, ярвайчихсан явж байна шүү дээ.
-Эдийн засгийн хямрал манайд уг нь бага нөлөөлөх байсан боловч суурь муу байсан учраас өвчнөөр яривал хам шинжийн өвчин туссан юм шиг болсон гэж зарим хүмүүс ярьж байна лээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Америк, Япон, Европ зэрэг том эдийн засгуудыг ниргэсэн. Гэхдээ үүнээс болоод Монголд нэг их хүчтэй нөлөөлөх ёсгүй л дээ. Япон, Европ, АНУ-ын хувьд Монголоос нэг их юм авдаггүй. Тэндхийн зах зээлийн худалдан авах чадвар буурахаар Монголоос худалдан авахаа бууруулсан зүйл байхгүй. Харин Хятадаас авдаг зүйлээ бага зэрэг бууруулахад Хятадын эдийн засаг бага зэрэг буурсан. Гэвч Хятадын Засгийн газар хүчтэй арга хэмжээ авч дотоодын өсөлтөө дэмжчихлээ.
Хятад Улс Монголоос худалдаж авдаг зүйлээ огт бууруулаагүй. Ноднин ч авч байсан, энэ жил ч авч байна. Тэгэхээр манай хувьд гадны хямрал нэг их нөлөөлөхөөргүй байсан. Гол нь бодлого маань буруу байснаас хямралд автчихлаа.
-Бодлого буруу явсан гэдэг нь?
-Монгол Улс хоёр дахь зун, намраа хоосон өнгөрөөж байна. Уг нь Монголд өсөлт хэрэгтэй. Иргэдэд нь ажил, орлого хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд мөнгө хэрэгтэй байхад мөнгийг нь саах, хөрөнгө оруулагчдыг үргээх бодлого явуулсан. Зээлээр эргэлдэж байгаа эдийн засгийг зогсоочихсон нь бүх юмыг байхгүй болгочихсонтой адил.
-Гэхдээ манай эдийн засаг зээлээр тэлчихсэн, хэрэглээг зээлээр хөөсрүүлсэн гэдэг шүү дээ?
-Тийм юм байхгүй. Ядуу захад хэрэглээг зээлээр хөөрөгдөнө гэж байхгүй. Магадгүй Улаанбаатарт хэрэглээ нь ихэссэн гэр бүл 100-300 л байж болох юм. Цаана нь сая иргэний хэрэглээ тулаагүй байна.
Америк, Япон, Европын орнуудын хэрэглээ хэтэрсэн гэж хэлж болно. Тэнд бол орлого ихэссэн, хэрэглээ нь хангалттай ихэссэн учраас үнэхээр хөөсөрч эхэлж байна. Манайд ийм юм байгаа гэдэг нь шал худлаа тайлбар.
-Монгол Улс жижиг, өмнөд хөршөөс хамаарсан эдийн засагтай. Гэвч сүүлийн үед Хятадад эдийн засаг өсөөд байхад манайд төдийлөн нөлөөлөхгүй байна. Энэ юутай холбоотой юм бол?
-Өнөөдрийн манай эдийн засгийн хүчин чадал Хятадаас их юм худалдаж авч чадахгүй болчихоод байна. Ийм үед бусад орон яадаг вэ гэвэл дэлхийн зах зээл юм уу, хоёр орны хооронд тохиролцоо хийгээд том зээлийг урьдчилаад авдаг. Хэрвээ манайх ингэж чадвал ажлын байртай, орлоготой болж чадна. Одоо бид Хятадтай тохиролцоод зээл авмаар байна. Эсвэл зарим нүүрсээ зараад, ойрын 10 жилийн мөнгөө урьдчилаад авчихвал орлоготой, ажлын байртай, тоног төхөөрөмжтэй болно. Тэгэхгүйгээр аажуухан төсвөөрөө орлого олоод, хөгжинө гэвэл манайх 100 жил энэ хэвээрээ л байна. Төсвөөрөө хөгжсөн улс дэлхийд байдаггүй. Манайх шиг ингэж улсаа 20 жил төсвөөрөө хөгжүүлэх гэж оролдож байгаа улс байхгүй.
-Дэлхийн хямрал хэзээ шувтрахыг мэдэхгүй. Манайх үнэхээр бодлогын алдаанаасаа болж илүү их хямарч байгаа бол хямралаас гарах арга зам бидэнд бий болов уу?
-Хамгийн нэгдүгээрт манайх бодлогоо хөгжил, бүтээн байгуулалт руу чиглүүлмээр байна. Бизнесийн таатай орчныг дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд манайх төсвийн ажилтныг дэмжсэн бодлого явуулснаар цагаан цамцтан, хүнд сурталтнууд олширсон. Баялаг бүтээдэг хүмүүст дарамт шахалт нь улам бүр нэмэгдсэн. Мэргэжлийн шалгалт, татварын шалгалт, аудит, байцаалт нь хэт олширсноос болж бизнесийн орчин муудаж байна. Бизнес хийхийн оронд төсвийн цалинтай манаач хийх нь дээр юм гэдэг ойлголт бий болж эхэлсэн байна. Материаллаг баялаг бүтээдэг хүмүүс ихэссэнээр төсвийн орлого нэмэгддэг гэдгийг л бид сайн ухаарах хэрэгтэй байгаа юм.
“Өглөөний сонин” №113 (688) 2009-06-15
-Та сая Ганцхудаг яваад ирсэн гэсэн . Нөхөртэйгөө уулзаж чадав уу?
- Бидэнтэй уулзуулахгүй шүү дээ. Эргэлтийн өдөр нь л уулзах байх. Харин өмгөөлөгч маань ирж уулзсан байх. Бид эмнэлгийн бичиг, өмнө нь хийсэн шинжилгээний хариугаа мөрдөн байцаах газрынханд үзүүлэхийг хичээж байна.
-Эмчилгээ, нарийн шинжилгээ хийлгэнэ гэж хэлсэн гэсэн. Тэгээд яагаад хорих болсон юм бол?
-Түүнийг ёстой хэлж мэдэхгүй юм даа. Уг нь өнгөрөгч баасан гаригт нарийн шинжилгээ хийх шаардлагатай хэмээн эмнэлгийн эмч нар нь хэлсэн болохоор байцаагчид хэлсэн. Гэтэл “Нарийн шинжилгээ хийлгэнэ. Даваа гаригт өглөө 9.30 цагт бэлэн бай л гэсэн. Гэтэл шууд аваад Ганцхудаг руу явсан.
-Таны нөхрийг зүрх нь их тааруу гэж байсан. Ганцхудагийн орчин зүрх муутай хүнд тийм ч таатай бус. Эмч нар нь энэ тухай юу гэж байна вэ?
-Манай нөхрийн онош нь зүрхний нарийн судасны нарийсалтай гэж гарсан. Мөн бөглөрөл үүснэ гэж эмч нар хэлж байгаа. Тийм учраас идэж уухаас авахуулаад орчин бас их нөлөөтэй. Халуун чийгтэй газар байх нь эрүүл мэндэд нь шууд сөргөөр нөлөөлнө гэсэн. Гэтэл ийм шийдвэр гаргачих юм. Миний хань эрүүл мэнд, амьд явах эрхтэй байгаа гэж би боддог. Гэтэл ямар хэрэг үйлдсэн нь ч тодорхой бус, шүүхээр шийдэгдээгүй байхад эрүүл мэндээр нь ингэж хохироож байгаад маш их харамсч байна. Одоо болсон гэсэн хариу хэлж байна, тэр хүмүүс.
-Юу болсон гэж. Ер нь эмнэлгээс гаргах шийдвэрийг хэн гаргасан юм бол?
-Эмчлүүлж болсон гэж хэлж байгаа юм. Эмч биш байцаагч мэддэг бололтой. Эмнэлгээс гарган Ганцхудагт хорих шийдвэрийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга н.Батбаатар гаргасан.
-Та хууль хяналтын байгууллагад хэдэн удаа батлан даалтад гаргах тухай өргөдөл гаргаад байгаа вэ. Батлан даалтад гаргахгүй гэсэн үндэслэлээ юу гэж тайлбарладаг вэ?
-Тоогоо алдсаан. Бид бараг толгойтой бүхэнд эрүүл мэндийн байдлыг нь хэлээд гаргаж өгөөч гэсэн хүсэлтээ гаргадаг. Гэтэл ямар нэгэн нааштай зүйл одоо хэр нь сонсоогүй л байна. Хэлдэг хариулт нь яг ижил. Оргон зайлж болзошгүй, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулна л гэсэн хариулт хэлсээр хагас жил боллоо. Бид батлан даагчаа хүртэл танилцуулж хүсэлтээ гаргаад л яваад байна.
-Эмчилж байсан эмч нар нь үргэлжлүүлж эмчлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юу?
-Эмч хүн өвчтөнийхөө биеийн байдлыг үнэн зөвөөр хэлж байгаа. Манай нөхрийг эмчилж байсан эмч нар гарцаагүй шаардлагатай гэж хэлдэг. Хүнийг ямар нэгэн асуудалд шалгах шаардлагатай байж болохыг бид үгүйсгээгүй. Гагцхүү энэ бүгдийн эцэст хань минь амь нас эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцах юм бэ. Хүнд эрүүл мэнд л хамгийн чухал байдаг шүү дээ.
-Д.Энхтөрийн эхнэр болон та олон хүнд захидал бичиж хүний эрхийг хамгаалах талаар тусламж хүссэн. Ямар нэгэн нааштай хариу ирж байна уу?
-Бид УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл маргааш /өнөөдөр/ биднийг хүлээн авч уулзана гэсэн. Бид байгаа байдлаа, өөрсдийн бодож санаж байгаа зүйлээ хэлэх болно. Өөр ямар нэгэн байгууллагаас хариу ирээгүй л байна.
-Та бүхний эд хөрөнгийг битүүмжилсэн үү. Д.Энхтөрийн эхнэр аавындаа амьдарч байгаа гэсэн?
-Нэг гэр бүлийн хүмүүс гэдэг нэг л нэр дээр эд зүйл нь байдаг. Ямар ийм зүйл болно гээд эд зүйлээ өөр өөр нэр дээр байлгаж байсан биш. Бүгдийг нь битүүмжилсэн.
-Танай нөхөр энэ банкыг үүсгэн байгуулсан хүний нэг. “Анод” банктай холбоотой гадуур болж байгаа үйл явцыг сонсч мэдэж байгаа байх. Өөрөө юу гэдэг вэ. Хэрвээ энэ хүмүүст итгэл үзүүлж ажиллуулсан бол банкаа дампууруулахгүй байж чадах байсан болов уу?
-Одоо саатуулагдаад байгаа Н.Даваа. Л.Гүр-Аранз манай нөхөр ченж хийхээс эхлээд цэвэр өөрсдийн хүч хөдөлмөрөөр энэ банкыг байгуулсан юм шүү. Манай нөхөр хэдий саатуулагдаж байгаа ч мэдээлэл авдаг. Даана ч яав даа л гэж халагладаг. Бүтээн босгосон зүйлийг нь хайр найргүй үгүй хийж байгаад их харамсдаг. Маш олон төлөвлөгөө байсан юм билээ. Хийе гэж бодож санаж байгаа олон зүйлээ гүйцэлдүүлэхийг хүсч байгаа нь мэдэгддэг. Зөвхөн миний нөхөр ч биш саатуулагдсан энэ хүмүүс эрх чөлөөтэй байсан бол банкаа дампууруулахгүй маш их зүйл хийх байсан. Зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд гадаад харилцаагаа тогтоож чадсан байгууллага байсан юм. Манай банкнуудын дийлэнх нь гадны хөрөнгө оруулалттай. Гэтэл “Анод” бол цэвэр монгол иргэдийн үүсгэн байгуулсан, олон зуун хүнийг ажиллуулж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэг банк байсан юм.
Х.Оюунсүрэн
Д.Энхтөрийн судсанд шингэн зүйл хүчээр шахжээ
2009/06/17 • Сэдэв нь: Монголын мэдээ
“АНОД” банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөрийн эхнэр Б.Ариунжаргал хууль, хүчний байгууллага хууль зөрчиж байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр өөрийн нөхөртэй холбоотой эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн. Д.Энхтөр өөрийг нь хилсээр хэрэг хүлээлгэх гэж байгааг эсэргүүцэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр анги буюу “Ганцхудаг”-ийн саатуулах төвд хоригдох хугацаандаа өлсгөлөн зарласан. Гэтэл түүнийг өлсгөлөн зарлахыг албадан болиулахаар тус ангийн хянагч Н.Өсөхбаяр гэгч Д.Энхтөрийг харгислан зодсон байна. Хянагч Н.Өсөхбаяр нь Д.Энхтөрийн судсанд юу нь тодорхойгүй, үл мэдэгдэх шингэн зүйл шахсан байна хэмээн түүний эхнэр Б.Ариунжаргал иргэдийн “Алъяанс” төвд ханджээ. Дашрамд дурьдахад Д.Энхтөр нь клиникийн нэгдсэн 1 эмнэлэгт цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт дор эмчлүүлж байгаа билээ.
Мэдээллийн эх сурвалж: Sonin.mn“Томоохон зээлдэгч нарын ард улстєрчид байгаа. Тэд зээлээ эргvvлэн тєлєхгvй гэж санаатайгаар “Анод”-ыг элгээр нь хэвтvvлэх бодлого явуулж байгааг ч vгvйсгэхгvй. Хамгийн гол нь, захирлуудыг батлан даалтад гаргаж, томоохон зээлдэгч нартай уулзуулах шаардлагатай байна” гэж “Анод” банкны ажилчдын тvр хорооны гишvvн Г.Насанжаргал ярьсан юм.
Тус банкинд ажиллаж байгаа болон ажиллаж байсан 100 гаруй хvн нэгдэн тvр хороо байгуулжээ.
Resource: Ardchilal.com
Анод банкны талаар таагvй мэдээлэл гарахын тvрvvчээр хадгаламж эзэмшигч, харилцагчдын дунд "Анод дампуурах уу" гэдэг асуултыг тавьж ирсэн. "Анод" дампуурах нь гэсэн шуугиантай зэрэгцэн Монгол банкны зvгээс ажлын хэсэг томилон тус банкны vйл ажиллагаанд ээлжит шалгалт хийсэн. Ингэхдээ зохистой удирдлагын зарчим алдагдаж, харилцах, хадгаламжийн мөнгө их хэмжээгээр гадагшилсныг тогтоож Монголбанкнаас 2008 оны сvvлчээр тус банкыг хяналтдаа авч vйл ажиллагааг нь тогтворжуулах, хадгаламж эзэмшигчдийн мөнгөний баталгаатай байдалд анхаарах vvрэг бvхий бvрэн эрхт төлөөлөгчөө тус банкинд томилсон. Ингэснээр "Анод"-ын vйл ажиллагаа хэвийн vргэлжилнэ гэсэн мэдээллийг өгч байлаа.
Бvрэн эрхт төлөөлөгч томилсноор Монголбанк алдаагаа засах нь, "Анод"-ын vйл ажиллагаа хэвийн болох нь гэсэн хvлээлт нийгэмд vvссэн. Гэвч энэ нь тийм ч бодитой биш гэдэг нь нотлогдсоор байна. Тухайлбал, "Анод"-ын vйл ажиллагааг тогтворжуулж сайжруулах, харилцлагч болон хадгаламж эзэм-шигчдийн мөнгөний баталгаатай байдалд анхаарал тавих vvрэгтэйгээр томилогдсон бvрэн эрхт төлөөлөгч С.Наранжаргал болон албаны бусад хvмvvсийн хийсэн ажил гэвэл 250 орчим ажилтныг цомхтгож, 12 газрын талыг нь татан буулгаж, есөн салбарыг нь алга болгожээ.
Өөрөөр хэлбэл, "Анод"-ын vйл ажиллагааг нь тогтворжуулж, харилцагчдыг татах байтал тогтворгvй байдал vvсгэж, халаа сэлгээ хийснээр харилцагчдыг бужигнуулж орхиж. Мөн ажил сайжруулах нэрээр ажилчдыг нь халжээ. Vvрэг хvлээж, ажил сайжруулахаар очсон бvрэн эрхт төлөөлөгч ажлаа сайн хийж гvйцэтгэх учиртай. Очсон газраа яавал өөд татах вэ, яаж ажлыг нь сайжруулах вэ гэж бодох нь тvvний vvрэг юм. Гэтэл усан амлаж, элдвээр муулж, хэвлэл, мэдээллээр сенсаац, шуугиан тарьж байсан хэмээн банкны ажилчид шvvмжилсэн нь бий. Зээлдэгчидтэй нэг бvрчлэн уулзаж, хуримтлал бий болгох, "Анод"-ын данс руу мөнгө оруулах vvрэг хvлээсэн атал бvрэн эрхээрээ далайлган утас, унаа, хоол, унд, цалингийн зардал хэмээн 3-5 сая төгрөг гаргуулан хувийн хэрэгцээнд зарцуулсан тухай банкны ажилчид гомдоллож байгаа сурагтай.
"Анод"-ын ажилчдаас Монголбанкны удирдлагад хандан Бvрэн эрхт төлөөлөгч гэх банкны тогтолцооны талаар бvрэн бус мэдлэгтэй, vл бvтэх хvмvvсээ татаж ав гэсэн утга бvхий захидал, албан бичиг маягийн шаардлагыг хvргvvлсэн гэнэ.
Resource: Seruuleg
Дээрх дөрвөн салбарын зарим ажилтныг ажлаас нь хална гэж БЭТ бидэнд хэллээ. Харин бүх ажилчдыг хална. Тэгээд 2 сарын цалинтай тэнцэх бэлэн мөнгө олгоно гэсэн зөрүүтэй мэдээллийг ажилтнуудад тэрээр өгсөн байна. Гэтэл хөдөлмөрийн хуулинд гэнэт халагдсан тохиолдолд ажилтанд 3 сарын цалинтай тэнцэх мөнгөнөөс доошгүй хэмжээний мөнгийг олгохоор заасан ч БЭТ-ийн зүгээс ажилчдад хоёр сарын тэтгэмж олгохоор болсныг шударга биш гэж Анод банкны ажилчдын түр хорооныхон үзэж, эсэргүүцлээ.
Анод банк 6000 зээлдэгчид 172 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Үүний 60 тэрбумын зээлийг нь хууль хяналтын байгууллага баталгаажуулахаар шалгаж байгаа юм байна. Тэгэхээр үндсэндээ 110 тэрбум төгрөгийн найдвартай зээлийг олгосон. Гэсэн ч эргэн төлөлт нь удаашралтай байгаа учраас банкныхаа үйл ажиллагааг хумихаас өөр аргагүй. Цаашид ч ийм бодлого баримтлах талаараа БЭТ ярилаа. Өнгөрөгч 12 сараас МБ өөрийн БЭТ-өө томилон Анод банкийг банкны системээс тусгаарласан ч үйл ажиллагаа нь сэргэхгүй салбарын тоогоо цөөлж, ажилчдаа цомхотгосоор хагас жилийн нүүрийг үзэж байна.
- Тєв банкны тєлєєлєгч нийт харилцагч, ажилчдын тєлєє хэвийн vйл ажиллагаа явуулах нєхцєл бvрдvvлэхийн тєлєє юу хийсэн
- Аудитын хариуг олон нийтэд ил тод мэдээллэх шаардлага тавьж байна. Ажилчдын тvр хорооноос єнєєдєр зєвхєн Анод банкнаас гадна бусад арилжааны банкууд ч гэсэн хvнд байдалд ороод байгаа тухай сэтгvvлчдэд ярьж байлаа.
Т. Оргил
Ж.Мишиг
Olloo.mn
Гэтэл банкны салбарынхан ажлын байрныхаа төлөө тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож магадгүй нэгэн сонирхолтой нөхцөл байдал "Анод" банкинд үүсээд байна. Өнгөрсөн долоо хоногт "Анод" банкны хоёр ч салбарыг татан буулгаж, ажилчдынх нь 60 хувийг цомхотгох шийдвэрийг "Анод" банкинд томилогдсон Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчдийн багаас гаргаж, хэрэгжүүлсэн билээ.
Дээрх асуудалтай холбогдуулан "Анод" банкны ажиллагсдын түр хорооноос Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, "Анод" банкны бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч Б.Насанжаргал нарт шаардах бичиг хүргүүлсэн байна.
Уг шаардах бичигт "Олон тооны зээлдэгчид зээл аваагүй гэж мэдүүлж байгаа гэх зэргээр хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй, тодорхойгүй зүйлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, "Анод" банкийг аль болох муу, муухай талаас нь харуулахыг хичээж байна. Энэ байдлыг ажиллагсдын түр хорооны гишүүд бид эсэргүүцэж, доорхи асуултад хариулт өгөхийг шаардаж байна.
Нэгдүгээрт: Монголбанкнаас томилогдон ажиллаж буй бүрэн эрхт төлөөлөгч "Анод" банкинд ажиллах хугацаанд хийсэн ажлынхаа талаар тодорхой мэдээллийг олон нийтэд өгөх.
Хоёрдугаарт: 2008 оны "Анод" банкны үйл ажиллагаанд хийсэн гадаадын аудитын шалгалтын дүнг мэдээлэх хэрэгтэй байна" гэжээ.
Мөн цомхотголд орсон "Анод" банкны ажилчдыг бусад банкууд ажилд авахаас эрс татгалзаж эхэлснийг ч шаардах бичигтээ дурджээ. Түүнчлэн тэд бүрэн эрхт төлөөлөгч ажлаа хийж чадахгүй, зөв бодлого хэрэгжүүлээгүйн улмаас "Анод" эдүгээ ингэж уналтын байдал орсон гэж дүгнэж байгаа аж. Хэрвээ бүрэн эрхт төлөөлөгч ажлаа мэддэг хүн байсан бол зээл авсан иргэдээр зээлийг нь төлүүлэх арга хэмжээ авах байсан. Түүгээр ч зогсохгүй иргэдийн хадгаламжийг эргүүлэн татаж, гадаад гуйвуулга хийх эрхгүй болгосон нь түүний алдаа гэж үзэж буй ажээ.
Товчхондоо бол "Анод" банкны хувьд онц байдал зарласан гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсээд зургаан сарын нүүр үзсэн.
Гэтэл тус банкийг хөл дээр нь зогсоох үүрэгтэй томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчдийн баг нөхцөл байдлыг улам ч дордуулаад байгаа гэж Анод банкны харилцагчид болон ажиллагсад нь нь үзэж байгаа ажээ. Үүний нэг жишээ нь бүрэн эрхт төлөөлөгчдийн авч байгаа цалин тус банкны теллерийн цалинг хэд дахин өсгөсөнтэй тэнцэхээр байдаг гэнэ. "Анод" банкны нэгэн ажилтны баталж буйгаар Монголбанкны бүрэн эрт төлөөлөгч Н.Насанжаргал сард таван сая төгрөгийн цалин авдаг бол бусад нь 3-4 сая төгрөгөөр цалинждаг гэнэ. Гэтэл жирийн теллер сард 260 мянган төгрөгөөр амьдралаа залгуулдаг гээд бодохоор хэр зөрүүтэй нь ойлгомжтой.
Магадгүй бүрэн эрхт төлөөлөгчид зарим салбарынх нь хаалгыг барьж, ажилтнуудыг нь амьдралын баталгаагүй болгож байхын оронд өөрсдийн цалингаа тодорхой хэмжээгээр багасгавал цөөхөн ч гэсэн хүнийг ажилтай үлдээх боломж бий хэмээн ярьж байна. Мөн тэд Ганц худаг дахь урьдчилан хорих төвд саатуулагдсан захирлуудаа батлан даалтад гаргах хүсэлтээ хэвлэлийнхэнд илэрхийлжээ. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нарыг батлан даалтад гаргаснаар доголдсон үйл ажиллагааг хэвийн болгоход ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаагаа ажилтнууд нь ярилаа.
Ихээхэн хэмжээний хадгаламж эзэмшигчид "Хэрэв захирлууд чинь гараад ирвэл өөр банкин дахь харилцах данс, хадгаламжаа танайх руу шилжүүлэхэд бэлэн байна" гэсэн хариу өгдөг аж. Тэдний ингэж хэлэх нь аргагүй. Учир нь бүрэн эрхт төлөөлөгч Н.Насанжаргал хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус банкийг хэзээ мөдгүй дампуурах гэж байгаа мэтээр ярьдаг. Түүний ярьсан зүйл нь нийгэмд сөрөг хандлага бий болгож, "Анод"-ыг аврах байтугай "алж" байгааг онцолсон.
Тус банк хөл дээрээ дахин зогсохооргүй хэцүү байдалд орсон уу гэдгийг тогтоолгохоор Герман улсын нэгэн компаниар аудитын шалгалт хийлгэсэн. Гэтэл одоо болтол шалгалтын дүнг олон нийтэд мэдээлээгүй байгаа. "Анод"-ын ажилтнууд "Шалгалтын дүн эерэг гарсан учир биднээс нууцалж байгаа. Бид банк дампуурах хэмжээнд хүрээгүй, тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа нь доголдсон" гэсэн хариу гарсан байх гэж таамаглаж байгаа гэв. Харин тэднээс банкны зээлдэгчдийн талаар лавлахад, "Зээлдэгчдээ олон нийтэд мэдээлнэ гэдэг бол банкны ажилтны хувьд байж боломгүй том алдаа.
Тиймээс бид зээлдэгчдийнхээ талаар хэлэх ёсгүй" гэсэн хариу өгсөн байна. Үүнээс үзэхэд "Анод" банкны ажилтан, ажиллагсад энэ долоо хоногт нэлээд бужигнаантай байх бололтой. Тэд ийнхүү аажмаар ажлын байраа алдахад хүрээд байгаа учир" Бороо гоулд"-ын ажилчид шиг тэмцэлийн хурц хэлбэрийг ч сонгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ц.Сэрх
“Анод” банкны ажилчдын түр хорооноос Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Наранжаргалтай холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэдний хэлснээр Монголбанкнаас тус банкинд томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч гэх С.Насанжаргал нь хувьдаа их хэмжээний мөнгө завшиж буй гэнэ. Сарын таван сая төгрөгөөр цалинждаг тэрбээр “Анод” банкны үйл ажиллагааг сайжруулах үүргээ биeлүүлж чадахгүй байгаа гэдгийг ажилчдын түр хорооныхон ярьсан.
“Анод"-ын үйл ажиллагааг тогтворжуулж сайжруулах, харилцлагч болон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаатай байдалд оруулах үүрэгтэйгээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал болон албаны бусад хүмүүс энэ хугацаанд 250 орчим ажилтныг цомхотгож, есөн салбарыг нь татан буулгах л ажил хийсэн байна. Эдийн засгийн хэмнэлт орон тооны цомхотгол нэрийн дор олон ажилтныг халсан хэрнээ сард таван сая төгрөгөөр цалинжиж байгаа түүнийг Монголбанкны eрөнхийлөгч П.Пүрэвдорж эргүүлэн татах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн ажлаа хийж чадахгүй “Анод”-оос багагүй мөнгийг хувьдаа завшиж байгаа С.Насанжаргалыг 30 сая төгрөгийг буцааж Анод банкинд өгөхийг шаардаж байгаа юм байна.
250 хүнийг ажилгүй болгосон хэрнээ өөрөө сард таван сая төгрөгөөр цалинждаг, “Анод” банкны санхүүгийн байдлыг сайжруулах нь байтугай хувьдаа мөнгө завшин сууж байгаа түүнийг Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгчийн ажилд тэнцэхгүй байгааг ч тэд холбогдох албаны хүмүүсийн сонорт хэвлэлээр хандаж хүргэхийг хүсчээ. Мөн төрөөс хадгаламжинд гаргасан баталгааны дагуу дансны үлдэгдэлд байгаа 50 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулсан бол “Анод”-ын санхүүгийн байдалд эeрэг үзүүлэлт гарч болох байсныг ч хэллээ.
Эдийн засгийн хямрал, санхүүгийн хэмнэлт гэдгээр далимдуулан ажилчдаа халах, салбар хороодыг татан буулгахаас өөр “Анод”-ын үйл ажиллагааг сайжруулах, хэвийн болгоход анхаарахгүй харин ч хувьдаа мөнгө идээд сууж байгаа Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгчтэй эвлэрч чадахгүй байгаагаа ийнхүү “Анод” банкны ажилчдын түр хорооноос мэдэгдсэн юм.
Ж.ГЭГЭЭ
Цаашилбал, тус банкны удирдлагууд их хэмжээний найдваргvй зээл єгснєє нуун дарагдуулсныг илчлэв. Гэхдээ ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр "Анод" харилцагчийнхаа анхны шаардлагаар тєлбєр тооцоог гvйцэтгэж чадахгvйд хvрсэн vед л тєв банк нь мэдсэн хэрэг. Монголбанкнаас 2008 оны сvvлчээр тус банкыг хяналтдаа авч vйл ажиллагааг нь тогтворжуулах, хадгаламж эзэмшигчдийн мєнгєний баталгаатай байдалд анхаарах vvрэг бvхий бvрэн эрхт тєлєєлєгчєє тус банкинд томилсон. Ингэснээр "Анод"-ын vйл ажиллагаа хэвийн vргэлжилнэ гэсэн мэдээллийг єгч байлаа. Тухайн vед"Анод" банк 145 тэрбум тєгрєгийн хадгаламжтай, 180 тэрбум тєгрєгийн зээлтэйг мэдээлж байв.
"АНОД"-ЫН УДИРДЛАГУУДЫН ЗVГЭЭС Ч БАНК ДАМПУУРАХГVЙ ХЭМЭЭН МЭДЭЭЛЖ БАЙВ
Эдийн засаг, санхvvгийн байгууллага харилцагчийн итгэл дээр тогтдог эмзэг салбар учраас ийм мэдээлэл хийснээр vvссэн нєхцєл байдлыг намжаах, хадгаламжаа татах гэсэн иргэдийг хойш суухыг эелдгээр гуйсан явдал хэмээн ойлгож болох юм. Монголбанкны зvгээс хийсэн эхний алхмууд ч ийм зорилготой байсан нь тодорхой. "Анод"-ынхны хувьд алдаа гаргасан уу гэвэл гаргасан. Тэр нь олон нийтэд мэдэгдэж, дампуурлын ирмэгт тулсан ч бодит vнэн бол Монголбанкны хяналт, хариуцлагын тогтолцоо суларсан явдал гэдгийг давхар баталж байгаа юм. Бvрэн эрхт тєлєєлєгч томилсноор Монголбанк алдаагаа засах нь, "Анод"-ын vйл ажиллагаа хэвийн болох нь гэсэн хvлээлт нийгэмд vvссэн. Гэвч энэ нь тийм ч бодитой биш гэдэг нь нотлогдсоор байна. Тухайлбал, "Анод"-ын vйл ажиллагааг тогтворжуулж сайжруулах, харилцлагч болон хадгаламж эзэм-шигчдийн мєнгєний баталгаатай бай¬далд анхаарал тавих vvрэгтэйгээр томилогдсон бvрэн эрхт тєлєєлєгч С.Наранжаргал болон албаны бусад хvмvvсийн хийсэн ажил гэвэл 250 орчим ажилтныг цомхтгож, 12 газрын талыг нь татан буулгаж, есєн салбарыг нь алга болгожээ.
Єєрєєр хэлбэл, "Анод"-ын vйл ажиллагааг нь тогтворжуулж, харилцагчдыг татах байтал тогтворгvй байдал vvсгэж, халаа сэлгээ хийснээр харилцагчдыг бужигнуулж орхиж. Мєн ажил сайжруулах нэрээр ажилчдыг нь халжээ. Vvрэг хvлээж, ажил сайжруулахаар очсон бvрэн эрхт тєлєєлєгч ажлаа сайн хийж гvйцэтгэх учиртай. Очсон газраа яавал єєд татах вэ, яаж ажлыг нь сайжруулах вэ гэж бодох нь тvvний vvрэг юм. Гэтэл усан амлаж, элдвээр муулж, хэвлэл, мэдээллээр сенсаац, шуугиан тарьж байсан хэмээн банкны ажилчид шvvмжилсэн нь бий. Зээлдэгчидтэй нэг бvрчлэн уулзаж, хуримтлал бий болгох, "Анод"-ын данс руу мєнгє оруулах vvрэг хvлээсэн атал бvрэн эрхээрээ далайлган утас, унаа, хоол, унд, цалингийн зардал хэмээн 3-5 сая тєгрєг гаргуулан хувийн хэрэгцээнд зарцуулсан тухай банкны ажилчид гомдоллож байгаа сурагтай.
Анхаарал татаж байгаа бас нэг зvйл бол тєрєєс хадгаламжинд гаргасан баталгааны дагуу дансны vлдэгдэлд байгаа 50 тэрбум тєгрєгийг эргэлтэд оруулсан бол боломж байсан ч бvрэн эрхт тєлєєлєгчдийн зvгээс энэ нєхцлийг ашиглахыг хvсээгvй аж. Тиймээс "Анод"-ын ажилчдаас Монголбанкны удирдлагад хандан Бvрэн эрхт тєлєєлєгч гэх банкны тогтолцооны талаар бvрэн бус мэдлэгтэй, vл бvтэх хvмvvсээ татаж ав гэсэн утга бvхий захидал, бичиг маягийн шаардлагыг хvргvvлсэн гэх мэдээлэл дуулдах болсон. Энэ талаар Монголбанк ямар нэгэн мэдээлэл гаргасангvй. Захидал бичсэн, эсэх нь vнэн худал болох талаар хэн ч ам нээсэнгvй. Гэтэл уржигдраас эхлэн банкны салбаруудыг дахин татан буулгаад эхэлсэн байна. Энэ явдал "Анод"-ынхны бичсэн захидал гээчид єгсєн хариу, эсэх нь бас л тодорхойгvй юм. Эцэст тэмдэглэхэд "Анод"-ын vйл ажиллагааг хэвийн хэмжээнд барих зорилгоор Монголбанкнаас томилсон бvрэн эрхт тєлєєлєгч vнэхээр єєр сонирхлоор хуруугаа хєдєлгєсєн бол тvvний ард хэн нэгэн нууц ноёнтон байж таарна. Энд Монголбанк єєр санаа агуулаагvй нь vнэн бол итгэмжит тєлєєлєгч нь итгэл эвдсэн болж таарч байна. Ямар ч гэсэн одоогоор икс нууц ноёнтны "илд" нь vзэгдэхгvй ч ил барьсан бамбай нь "Монголбанк" юм.
Ч.Yл-Олдох
Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Б.Батболд:
-“Анод” банкны захирал Д.Энхтөр танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өвчтөний биеийн байдал ямар байгаа вэ?
-Маш сульдсан хүн юм билээ. Хоёр жилийн өмнөөс эмчилгээний журмаар цагаан хоолны дэглэм барьж эхэлсэн гэсэн. Гэтэл хурц өлсгөлөн зарлаад бие нь улам дордсон байгаа юм. Эрхтэн системийнх нь хоол унд боловсруулах чадвар эрс муудсанаас сэргэж өгөхгүй байна.
-Цөс нь өвдсөн гэсэн байх аа?
-Тийм ээ. Цөсний хүүдий агшилтгүй суналттай, хүүдийний хана зузаан байгаа. Бид аль болох хагалгаа хийлгүйгээр эмээр эмчлэх гээд хичээгээд л байна. Гэхдээ хэцүү байна.
-Яагаад хагалгаа хийлгүйгээр эмээр эмчлэх гээд байгаа хэрэг вэ?
-Тэгэлгүй яах юм бэ. Хагалгаа хийвэл ийм дор орчихсон бие дийлэхгүй шүү дээ. Тийм болохоор зүү тавьж, физик эмчилгээ хийж, эмээр эмчилж байгаа юм. Энэ эмчилгээг хийснээр хамгийн гол нь гэдэс ходоодны үйл ажиллагааг сайжруулах гэж тэр. Болохгүй бол яаралтай хагалгаанд оруулна.
-Цагаан хоол идэж байсан хүнд одоо ямар хоол өгч байгаа вэ? Энгийн хоол өгөхөөр бас таарахгүй юу?
-Ердийн хоолоо шингээж чадахгүй байна. Аль болох энгийн хоол, тэжээл өгч хэвийн байдалд оруулах гэж хичээж байгаа ч үнэхээр хүлээж авахгүй байна. Энэ хүн буцаад хэвийн байдалдаа ороход их хугацаа шаардагдана.
-Эм хангамжийн хувьд хүрэлцээтэй байгаа биз дээ? Тодорхой хугацаа зааж танай эмнэлэгт хэвтүүлсэн гэл үү?
-Эм тарианы хувьд хангалттай байгаа. Манай эмнэлэгт хэвтүүлье гэж ирсэн. Тийм учраас бид энэ хүнийг хүлээн авч хэвтүүлээд эмчилгээ хийж байна. Ер нь өвчтөн эмнэлэгт хэвтэхэд хугацаа заадаггүй юм. Өвчтөний биеийн байдлаас болдог юм.
-Өнөөдөр /өчигдөр/ Ганц худаг дахь урьдчилан хорих төв рүү буцаагаад хүргэх гэж байгаа гэсэн. Та бүхэнд энэ талаар мэдэгдсэн зүйл байгаа юу?
-Үгүй. Энэ талаар мэдэхгүй. Сая би дагуулж яваад ЭХО-д зургийг нь авахуулчихаад ирсэн. Намайг гарсан хойгуур л аваад явчихаагүй бол. Хоёр харгалзагчтай шоронд байгаа юм шиг л байна шүү дээ. Энгийн хүмүүстэй уулзуулахгүй байгаа. Нэг ч үг солиулахгүй байна. Зөвхөн эмчлэгч эмч өрөө рүү нь орно. Өөр нэг ч хүн орохгүй байгаа.
-Эхнэр нь, сахихгүй байгаа юм уу?
-Үгүй ээ, эхнэр нь сахиагүй. Гэр бүлийнх нь хүмүүс зөвхөн хоол ундыг нь зөөж байгаагаас өөр зүйлгүй. Өвчтөний хувьд өөрөө хоол ундаа идэж чадаж байгаа. Нэг үгээр хэлэхэд энэ хүн ердийн, эмнэлгийн орчинд байхгүй байгаа шүү дээ. Эмнэлэгт байгаа гэдэг нэрнээс цаашгүй.
Д.Энхтөрийн өмгөөлөгч н.Оюунбилиг
-Энхтөр захирлыг гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа юм билээ. Өмгөөлөгчийн хувиар мөрдөн байцаагчид нь уулзуулах хүсэлт тавьсан уу?
-Одоохондоо үгүй байна. Хорихын хуваарийн дагуу гурав болон дөрөв дэх өдрийн аль нэгэнд мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр уулзаж байгаа.
-Өнөөдөр буцаагаад урьдчилан хорих төвд аваачих гэж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Би өнөөдөр /өчигдөр/ уулзаж амжаагүй байна. Эмчилгээгээ тасралтгүй хийлгэж байгаа тохиолдолд буцаагаад хорьж болохгүй шүү дээ.
Д.Энхтөр захирлын эмчлэгч эмч болоод өмгөөлөгчид нь ийн ярилаа. Харин ТУЗ-ын гишүүн Н.Даваагийн хувьд эмчлэгч эмчтэй нь уулзах боломжгүй гэсэн учраас түүний өмгөөлөгчтэй уулзсан юм.
-Н.Даваагийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Нэлээд хэдэн шинжилгээ өгсөн. Өнөөдөр хариу нь гарах ёстой. Гэхдээ уг нь эмчлэгч эмчтэй нь уулзвал илүү тодорхой хариулт өгнө дөө.
-Эмчлэгч эмч нь уулзах боломжгүй гэсэн л дээ. Тийм учраас танаас энэ талаар асуусан юм?
-Өө тийм үү. Би яг одоо Н.Даваатай уулзах гэж байна гэлээ.
Resource: Ulaanbaatar Times
"Анод" банкны "Автоплаза" дахь 23, "Еverday" худалдааны төвд байрлах нэгдүгээр салбарын үйл ажиллагааг өчигдөр 20.00 цагийн орчимд Монголбанкнаас бүрэн хаасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тус банкны удирдлагыг хорьж, үүсгэн байгуулсан банкийг нь дампууруулах ажил хийгдэж байгаа гэв. Найдваргүй зээл их хэмжээгээр гаргасан учир тус банк "Дахин ажиллах боломжгүй боллоо" хэмээн холбогдох байгууллага нь үзэж байгаа аж.
Харин банкны ажилтнуудын хувьд "Удирдлагуудыг нь хорьсон хагас жилийн хугацаанд банкны тухай ямар нэгэн асуудал үүсгэлгүй өдийг хүргэсэн атлаа захирлуудаа өмгөөлөн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид захидал илгээсний дараахан тус банкны салбаруудыг хааж эхэллээ" гэв. Энэхүү ажил цаашид ч үргэлжилж, хуучнаар "Ард" кино театрт байрлах 11 дүгээр салбарыг өнөөдөр татан буулгаж, ажил хүлээлцэх юм байна.
Ямар учраас тус банкны салбаруудыг хааж эхэлснийг Монголбанкны Хэвлэл, мэдээллийн албаны дарга Н.Бат-Эрдэнээс тодруулсан юм.
-"Анод" банкны хоёр салбарыг хааж байгаа гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Яг одоо (өчигдөр 20.00 цагт) ажил хүлээлцэж байна.
-Тэгэхээр тус банк дампуурсан гэдэг нь бодит зүйл болж байна уу?
-Тэр бол худлаа. Бид өөрчлөн байгуулах төлөвлөгөөний дагуу ажиллаж, орлого багатай, үйлчлүүлэгч цөөн ордог салбаруудыг татан буулгаж байна. Энэ нь тус банкинд ч гэсэн ашигтай.
-Тус салбарт хичнээн ажилтан байдаг вэ. Тэд бүгд ажилгүй болж байна уу?
-Энэ талаар одоо хэлэхэд хэцүү. Удахгүй манай зүгээс тус банкны талаар албан ёсны мэдээлэл хийнэ.
-Маргааш (өнөөдөр) "Ард" кино театр дахь 11 дүгээр салбарыг татан буулгана гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Энэ бол Монголбанкнаас дэс дараатай хийгдэж байгаа ажил.
Б.Өлзийдэлгэр
“Анод” банкны асуудал өнөө хэр нь үргэлжилсээр байна. Иргэд, харилцагчид нь 90 гаруй тэрбум төгрөгийг хадгаламжаасаа татаж, Засгийн газар замын сангийн санхүүжилтэд олгох байсан 40 тэрбум төгрөгийг шилжүүлэх нь саатсанаар дампуурлаа зарласан тус банкыг Монголбанкны удирдлагууд зохион байгуулалттайгаар ийм байдалд оруулсан гэж үзэгсэд олон бий. Харин энэ бүх асуудлыг намжаах санаатай Монголбанкнаас итгэмжлэгдсэн Бүрэн эрхт төлөөлөгч тус банкинд томилсон нь эдүгээ “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болжээ.
Ийн хэлэх болсон нь “АНОД” банкны толгой Монголбанкинд шилжсэнээс үүдэлтэй. Учир нь Монголбанкнаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн даруйдаа 550 гаруй ажилтантай томоохон байгууллагыг цомхотгож, 250 ажилтантай болгов. Харин үүнийг эсэргүүцсэн банкны ажилтнууд суулт зарлан, өлсч хүртэл тэмцээд баралгүй Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалыг орхих болсон гэнэ. Гэхдээ тэд бас бууж өгөх дургүй байгаа бололтой. Учир нь “АНОД” банкны ажилтнууд Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид Бүрэн эрхт төлөөлөгчийг буцаан татах тухай захидал хүргүүлжээ.
Тэд захидалдаа, “Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн багийн хамт 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “АНОД” банкинд ирж ажилласнаас хойш хагас жил боллоо. Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ирэхдээ “АНОД” банкны ажиллагааг тогтворжуулж, хэвийн ажиллуулах болно хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр “АНОД” банк сэргэсэнгүй. Бүрэн эрхт төлөөлөгч ирснээр, төрөөс хадгаламжинд баталгаа гаргасан хуулийн дагуу олгогдсон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг олгосон.
Томоохон зээлдэгч нартай уулзсан боловч үр дүн гаргасангүй. Тодруулбал зээлийн эргэн төлөлт хийгдсэнгүй. Харилцах данстай иргэд байгууллагуудын мөнгийг бага ч гэсэн олгож байна.
Хамгийн гол нь Бүрэн эрхт төлөөлөгч харилцагчдын харилцах данснаас мөнгийг нь гаргаж өгөөд шагнал маягаар хувь авдаг гэсэн яриа байнга гарч байгааг шалгаж өгнө үү.
“АНОД” банкны алдагдлыг багасгахын тулд зардал хэмнэхээр дараах ажлуудыг хийсэн. Банкны 12 газрын зургааг нь, есөн тооцооны төв, дөрвөн кассыг татан буулгасан. Олон нийтэд банкны үйл ажиллагаа хумигдсан мэтээр ойлгуулж, хадгаламжийн гарах урсгалыг нэмэгдүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан 450 орчим ажилтнаас 230 гаруй ажилтныг нь цомхотгосон. Ажилтнууд дунд айдас бий болгож, ажиллах урам зоригийг нь хаасан. Захирлуудын цалинг 60 хувиар хассан. Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл өөрсдөө тус бүр 3-5 сая төгрөгийн цалин авч, унаа, утасны хангамж эдэлж, зардлыг нэмэгдүүлсэн. Зээлийн эдийн засагч нарын таксины болон утасны төсвийг хассан. Эдийн засагч нар буюу банк зээлдэгчидтэйгээ холбоо тасарсан. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс банкны үйлчилгээг хадгаламж, зээл гэдгээс илүүгээр сэтгэх чадваргүй гэдгээ нотолж “АНОД” банкны төлөө ямар ч сэтгэлгүй ажиллаж, юу ч хийсэнгүй. Бидний хувьд өмнөх шигээ бүх үйлчилгээгээ үзүүлэх боломжгүйг ойлгож байгаа боловч дараах үйлчилгээнүүдийг явуулах боломж бүрэн байсан гэж үзэж байна.
Төрөөс хадгаламжинд гаргасан баталгааны дагуу одоо үлдэгдэл 50 орчим тэрбум төгрөг “АНОД” банкны дансанд байгаа. Энэ мөнгийг сул байлгаж байснаас эргэлтэд оруулж ашиг олж болно. Тухайлбал, Валют арилжаа, богино хугацаат зээл гэх мэтээр. Нэмж хадгаламж татах. Одоогоор төрөөс хадгаламжинд гаргасан баталгааны дагуу “АНОД” банк бэлэн мөнгөний нөөц сайтай байгаагаа ашиглах боломжтой. Дотоод гуйвуулгын үйлчилгээ, Дебют картын үйлчилгээ зэргийг ч явуулж болох байсан. Гэтэл эдгээр үйлчилгээг явуулахын оронд Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө банкнаас цалин авдаггүй юм шиг, байнга банкныхаа эсрэг мэдээлэл өгч ажиллагааг хумьж байна…” Мөн “Монгол банкны удирдлагууд та бүхэн дараах хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. “АНОД” банкны бусад үйлчилгээг зогсоосон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг хүчингүй болгож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангах. Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалыг яаралтай өөрчлөх. Ингэхдээ “АНОД” банкинд юу ч хийгээгүй тул ажиллаж байхдаа авч байсан сар бүрийн таван сая төгрөгийн цалин болох 30 сая төгрөгийг эргүүлэн төлүүлэх. Өндөр цалин, хангамжтай хэрнээ хийсэн ажилгүй сууж байгаа Бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүдээ цөөлж татаж авах…” гэх мэтээр дурдсан байв.
Resource: Mongoliin Medee
“Анод” банкны удирдлагыг хуурамч хувьцаа гаргаж, найдваргүй зээл олгосон гэх шалтгаанаар баривчилж хориод зургаан сар болж байна. Энэ хугацаанд монголын эдийн засагт нөлөөлөхүйц дампуурал тус банкийг тойрохгүй дайраад өнгөрнө гэдэгт итгэгчид олон байгаа. Тиймээс ч удирдлагуудыг нь таг чиг хорьчихоод, байцаалт, мэдүүлэг ч авалгүй хагас жилийн нүүр үзжээ. Гэхдээ холбогдох хүмүүсийн ярьж буйгаар тус банк дампуурлын ирмэгт тулаагүй, ямар ч хохирогч хуулийн байгууллагад хандаагүй болохыг нь батлаад удаж байна. Бодит байдал ийм байхад эрх мэдэлтнүүд ямар нэгэн тайлбар хэлэх нь байтугай анхаарч үзэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс л “Анод” банкийг дампууруулахыг хүсэгчдийн олз болоод байгааг анхааруулсан эдийн засагчид үгээ хэлсэн нь олонтаа. Өнөөдөр тус банкны удирдлага ямар учир шалтгааны улмаас гэмт хэрэг үйлдчих вэ гээд гаргаад ирэх баримт хуулийнханд огт байхгүй гэдгийг ч холбогдох хүмүүс нь нотолж байгаа.
Хуулийнхний ганц нэгхэн нотлогдоогүй баримт үзүүлчихээд хэвлэлийнхэнд гайхуулдаг тайлбар бүрт нь “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр баримттайгаар няцаалт өгч чаддаг. Тиймээс зарим нэр бүхий улстөрчдийн хэлснээр “Анод” банкийг дампууруулах сонирхол хэн нэгэнд бий гэдэг нь оргүй зүйл биш бололтой.
Дэлхийн эдийн засгийн хямрал манай улсад нөлөөлж эхэлсэн эхний хэдэн сард “Анод” банк нь 90 тэрбум төгрөгөө цөөн тооны зээлдэгчдэд гаргачихаад байсан хэрнээ монголын банк санхүүгийн 15-16 хувийг дангаараа үүрч байсан гэдэг. Тэгээд ч улсдаа ганц үндэсний хөрөнгө оруулагчтай байгууллага гэдгээрээ бахархаж, 400-500 хүнийг ажлын байраар хангадаг нүсэр байгууллага байжээ. Гэтэл “Эдийн засгийн хямрал” гэсэн худал “шуурганд” өртөн, түүнийг нь засаж залруулах гэж байна гэсэн эрх мэдэлтнүүдийн “ачаар” эсэргээрээ манай улсад банк санхүүгийн үндэсний хэмжээний хямрал учрах аюул ойрхон болжээ.
Тэгээд ч тус банкны дампуурал хэнд ашигтай вэ. Мэдээжийн хэрэг их хэмжээний мөнгөн зээл авсан томоохон компаниудад. Ингэж хэлж байгаагийн учир нь эдийн засгийн хямралыг манай улсад нөлөөлөх эхний хэдэн сард “Анод” банкнаас эх хэмжээний мөнгөн зээл авсан томоохон компаниуд зээлийнхээ эргэн төлөлтийг бүр мөсөн зогсоосон байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр тус банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр хямрал ойртож байсан үед зээлээ олж авахын тулд томоохон зээлдэгч нар руу утасдан эргэн төлөлтөө яаравчлахыг шаардсан байна. Гэтэл авах үедээ бөхийсөн эрхмүүд өгөх цаг нь ирэхэд түүнийг элдвээр доромжлон “Чамайг нөгөө хоёртой чинь хамтатгаад шоронд хатаачихаж чадна шүү” хэмээн дарамталж байсан удаатай гэнэ. Тухайн үед банкны удирдлага тэдниЙ хэлсэн зүйлийг тоогоогүйн зэрэгцээ зээлүүлсэн мөнгөө хүүний хамтаар нэхэмжилсээр л байсан аж. Харин өнөөдөр тус банкны удирдлагыг заналхийлсэн этгээдүүдийн хүссэнээр “Анод” банкны эзэд тоо ёсоороо шоронд хатаагдаж байгаа болохоор томоохон зээл хүртэгчдийн хэлсэн зүйл бодитоор биелэлээ олчихжээ гэхэд болно. Тиймдээ ч хуулийнхан хувьцаа эзэмшигчдийг нь хохирогчоор байцааж, зохион байгуулалтайгаар банкийг дампууруулах хүсэлтэй нэгэнд үйлчилж байгаа нь үнэн болж таарлаа. Ямартай ч тус банкны удирдлагуудыг заналхийлсэн эрхмийн нэрийг энэ удаа бичихгүй ч “Анод” банкны хамгийн том зээлийг “Монгол газар” компанийн Л.Мянганбаяр тэргүүтэй хүмүүс авсан бөгөөд багаар бодоход тэд нэг сая ам.доллар зээлдсэн гэдэг.
Хэрэв тус банкийг ганц нэгхэн хүний явуулгаар дампууралд албан хүчээр хүргэх аваас Олон улсын валютын сангаас манай улсад урт хугацааны зээл олгох нь ч бүтэхгүй болох гэнэ. Учир нь тэд манай эрх мэдэлтнүүдийг “Банкны эрсдэлтэй асуудалд хэрхэн ханддаг, зээлдэгчдээсээ мөнгөө буцаан авах зэргийг анхааран үзэж, “Анод” банкны асуудлыг яаж шийдэхийг нь харъя” гэдэг шаардлага тавьсан байна. Харамсалтай нь энэ бүхэн эрх мэдэлтнүүдэд хамаагүй юм шиг байна. Тиймдээ ч зөвхөн хар амиа хичээж бусад нь, эх орон нь яах нь падлийгүй мэтээр аашлан, толгойгоороо банкаа авч яваа гурван хүнийг замаасаа зайлуулахаар хичээж явна.
Ийм байхад хийгээгүй хэргээ хүлээн, бүтээсэн бүхнээ алдсан “Анод” банкны удирдлага өлсгөлөн зарлахгүй гээд ч яах юм билээ. Үүсгэсэн компанийг нь “Дампуурахад хүрлээ, эргээд аврах ямар ч арга байхгүй” гээд улайран зүтгэж байгаа хүмүүст “Бид өөрсдөө банкныхаа үйл ажиллагааг хэвийн явуулж, хөл дээр нь босгож чадна. Шоронгоос гаргаад, гадуур байцаагаач, хаашаа ч зугтахгүй” гэдгийг олон ч удаа хэлж, гуйсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ бүхэнд хариу арга хэмжээ авахгүй байсаар нэгэн эрдэнэт хүний амь нас хутганы ирэн дээр ирчихээд байна. Нотлогдоогүй баримтаар шоронд орсон банкны удирдлага эрүүл саруул, бие чийрэг залуус байсан. Харин өнөөдөр ямар болчихоод байгааг хэн бүхэн мэднэ. Тэр ч бүү хэл гүжирдлэгэнд орчихоод шоронд хатаагдахгүй гэсэндээ өлсгөлөн зарлаж байсан Д.Энхтөрийн биеийн байдал эрс муудахад албан хүчээр эмчилгээнд явуулсан. Н.Даваагийн бие ч тааруу байсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Гэтэл тэдний биеийн байдал сайжраад ирэхэд баривчлан хорих шийдвэр дахиад л гаргачихлаа. Арай тэднээс ямар ч байцаалт авахгүй атлаа шоронд хийж таваа хангачихаад, бие нь муудахаар эмнэлэгт албан хүчээр хэвтүүлэн хөл дээр нь босгоод дахин шоронд нь хийх тоглоом тоглоод байгаа юм биш биз дээ. Тэгээгүй л юм бол мөрдөн байцаах хугацаа нь дуусчихаад байхад яагаад хорьж саатуулах шийдвэр гаргадаг байна вэ. Энэхүү үйл явдлыг хуульчид ч эсэргүүцэж байгаа. Учир нь мэдүүлэг, байцаалт авахгүй атлаа хэрэг нь шийдэгдээгүй сэжигтнийг олон сараар хорих нь харгислаж байцаах аргад хамаарагддаг гэнэ.
Resource: Niigmiin Toli